ээ бурхан минь. мэддэг гурван мааниа л уншихаас даа.
гэртээ орж ирээд тв-ээ асаалаа, яаралтай мэдээ гээд гарч байхын. японы Ерөнхий сайд Ш.Абэ тэргүүтэй одоогийн ЗГ-ын нэг гишүүн нь өнөөдөр бага үдийн үед амиа хорлосон гэнэ. манайхаар бол ХААЯ-ны сайд, эднийхээр бол Газар тариалан, Загас агнуурын яамных нь сайд Мацүока гэдэг хижээл эр. дэлхийн хоёрдугаар дайнаас хойш японы ЗГ-ын гишүүний албыг ид хашиж байхдаа амиа егүүтгэсэн анхны сайд гэнэ.
хятадууд тэр дор нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээрээ энэ тухай нэвтрүүлсэн байхын.
сөрөг хүчнээс гарсан шүүмжлэлд өртөөд бас нэлээн стресстэй байсан гэнэ...
ер нь японууд “аминаасаа сайн дураар татгалзах” талаар монголчуудаас арай өөр бодолтой хүмүүс.
за за тэгж байгаад тухтайхан бичнэ ээ.