PEEPHOLE
2007-05-28 11:53
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(13)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1111 удаа

хальт таньдаг хүн сонин хэвлэлд ярилцлага өгч, зурагтаар гарахад аюумшгийн дотно санагддаг шд. тэгтэл мэддэг ч юм уу, хаа нэг зурсхийтэл бодогдоод байдаг хүн олооооооон жилийн дараа сонинд ярилцлага өгчихсөн, тэрийг нь би санаандгүй олоод уншчихсан байвал яахав. бас сонин л болдым байна.

надад маш их таалагдаж, олон жил өнгөрсөн өдийд ч гэсэн хаа нэг санаанд орж ирээд байдаг юм, тэр залуу. их өөрийн гэсэн стильтэй, тэр нь юу юунаас илүү таалагддаг байлаа, аль эртний юм доо.

дунд сургуулийн ахлах ангид байхдаа нийлдэг хэдэн охидтойгоо гангалж аваад л хотын гудамж мээтэрлэж, тэр сургуулийн тийм банди...энэ сургуулийн ийм охин...тэр намайг гуйгаад...би тэрүүнд унаад...тэнд диско...энд тоглолт гээд л...хүүхэд ахуй насаа бушуухан орхиж идэр залуу нас руугаа тэмүүлсэн, жилийн 300 хоногт нь хавар болдог байсан, нэг тийм хаварлаг өдрүүдийн нэгэнд түүнийг анх харснаа би их сайн санадгын. юу руу тэмүүлээд байгаагаа мэдэхгүй мөртлөө нэх л яардаг байсын, хөөрхийс.

яг хаана харснаа ч сайн санаж байна. “энэ нөгөө ... сургуульд байдаг ... гэдэг банди байна шдээ” гэх найз охиныхоо эрүүний үзүүрийг дагуулаад харсан чинь дунд зэргийн нуруутай, саравчтай малгай духдуулж, бие барьсан хүрэм өмссөн, манай сургууль байтугай манай арёоон байтугай манай Улаанбаатарт байхгүй эээс цагаан хүү алхаж байж билээ. сүйдтэй царайлаг биш ч онцгой төрхтэй, анхны сэтгэгдэл нэг иймэрхүү. тэр үед чинь пёонэрийн зуслан дээр танилцсан анхны хайрын эзэн миний сэтгэлд ноён суучихаад юуун тэр...

бараг 2 жилийн дараа байх аа, бурхны оронд аавыгаа үдсэн гэнэтийн хагацлын цочролоос гарч дийлэхгүй, сургуулийн өмнөөс аавыгаа алдсан мэт “туниж”, алдаг оног хичээлдээ суудаг байсан хүн чинь овоо оюутан дүрдээ эргэж ороод байсан үе. их завсарлагаар доошоо бууж цай май эргүүлэх гэж унжийж явсийн. яг кинон дээр гардаг шиг л юм болдым. шатны гишгүүрийг нэг хоёроор хороосоор доошиллоо, доод давхарт бөөн оюутнууд. тэр дундаас нэг хүн тас ширтээд зогсжээдийн над руу, би бас зөвхөн түүнийг олж харж таардын гсн. үүнийг монгол хэлэнд харц тулгарах л гэж хэлдэг байх даа. тулгарсан харц байран дээрээ удахаар тэрийг юу гэж хэлэхэв? ширтэх л гэнэ биддэ. би яахав, угийн даруу төлөв хүн гсн, ичимхий амьтан чинь харц буруулаад л, ажиглаагүй дүр гаргаад л цай поончик гээд л. намайг хараад л байсан юмдаг. би бас үе үе хулгайгаар хараад л, бас дургүйгүй. хажууд нь нэг ангийнх бололтой өндөр залуу хамт байсан. тэр нь сургуулиа төгсөөд л гадагшаа гарсан сураг байсан. за тэр яахав.

тэр манай сургуулийн өөр салбарын нэг доод курсын оюутан болохоор хаа нэг тааралдана, бие биенээн хараад л өнгөрдөг байсан. аавыгаа өнгөрөнгүүт шоокноос гарах гэснийх үү, элий балай болчихсон байхдаа найз охиныгоо гуйж байж, сураггүй болоод байсан анхны хайрын эзнийг хайж олуулаад, дөнгөж учраа олж байсан үе таарсан болохоор түүнийг аятайхан залуу юм даа л гэж бодохоос хэтэрдэггүй байж. тэр ганган хэвээрээ, үл ялиг ширүүн харцтай нүд нь дандаа гунигтай байх шиг санагддагсан. хоёр дах удаагаа харсан нь бас л хавар байж.

би ч яахав бодож мөрөөдөж байсан залуудаа өөрийгөө тушааж хаячихаад хаваржин, зунжин дурлалцаад таг сохор хэвээр намартай золгосон. намар нь тэгээд хүлгийн жолоог өөр зүгт залж, Улаанбаатарынхаа шороог санагалзсаар баахан удав. буцаж ирээд нөгөө залуутай хэд хэдэн удаа тааралдаж, шинэ жилийн үдэшлэгэн дээр хоёр гурван удаа уянгын аянд уригдаж, албан ёсоор танилцадгын. гар нь багахан чичирсхийгээд л, тэр чичиргээнд нь би хүртэл донслох гээд байж билээ. хөөрхөн байж. харамсалтай нь тэр өдөр хамт байсан найз охины хэлсэн үгнээс болоод тэгс ингэсхийгээд л өнгөрсөн санагддым. харин найз хүүхэн маань тэгэхэд хэлснээ одоо санадаггүй юм даа, надад бол тэр үедээ их л “сөрөг сэтгэгдэл” төрүүлсэн үгс байж билээ. бүжигнээс хэд хоногийн хойно нэгэн том газрын ёоолконд хамт очъё гээд урилга авчирч өгсөн. тэрүүнд нь хамт яваагүй л дээ, би чинь нөгөө анхны хайртдаа бүх насаа зориулахаар бараг шийдчихсэн байсан болохоор. урилга авчирч өгсөн өдрөө намайг гэрт дөхүүлж өгсийн, бодвол ирж очиж уулзаж учирч байя гэж бодсон биз. харин би хайртдаа хардуулахаас айгаад, мэдээжийн хэрэг л дээ, зам дээр буугаад за баяртай гээд жирийчихэж билээ. сууж ирсэн халтуурын машин дотор юугаа ч ярьлаа даа, одоо санаанд үлдээгүйг бодоход тэр залуу учир зүггүй ам панийл байгаагүй л юм болов уу даа. төсөөлж байснаас даруухан, үг яриа цөөтэй байсан санагдана. замд өгсөн хавтгай чиклаадыг нь хайрттайгаа хуваагаад амтархан идчихэж билээ, хүн өгсиймаа гэж лав хэлээгүй байх. эхний сэмэйстрийн шалгалт дуусч, надад бас л янз бүрийн асуудал гараад хичээлдээ алдаг оног суусаар өвлийн амралт хүргэж, удалгүй “насан туршийнхаа” хүнтэй хамт амьдардаг болов оо. тэр минь хартай ч гэж жигтэйхэн, би минь хардуулахгүй байх гэж хичээл зүтгэл гаргах нь ч жигтэйхэн. тэр минь өглөөд сургуулийн үүд хүртэл хүргэж өгнө, би минь сургуулийн үүдэнд зогсох олон залуус руу үл харна. тэр минь заавал тэр олон оюутнуудын өмнө баи баи-н кисс хийнэ. би минь үнсэлцэнгүүтээ хар эрчээрээ гүйж орно. энэ үзэгдлийг нөгөөх залуу нэлээн олон удаа үзэж сонирхсон биддэ. хаа нэгхэн манай давхрын коридорт өөр ангийн ганган охидуудтай хөөрөлдөж зогсохтой нь тааралдана. нүдээрээ хайсаар толгой дохиход нь хариу мэндэлдэг байсын болов уу, би. хажуунаас харсан хүнд бол их зантай, шилбэлзсэн амьтан л буудаг байсан байх, хэрэг дээрээ бол үнэнч юм уу хайшаа юм, ичимхий юм уу хайшаа юм, тэр үеийн “би”-г сайн ойлгодоггүй юм. энгийн сайхан байдгаараа л байхгүй, тойрч зугатаад л, дөлж давхиад л, инээдтэй. жаахан ч байж дээ. тэгж ингэсээр оюутан насаа үдэх болов. хонхны баярын өглөө хайрт залуутайгаа муудалцаж, хамаг наастраа гээчихээд ирдгийн. араас байдгаараа гоёчихсон, цэцэг мэцэг барьчихсан ирэхээр нь эгч амархан л даа, алдсан наастраа тэр дор нь арав дахин нөхөж аваад, хонхдож өгсөөн, хөөрхий. сүүлийн хичээл гээчийг хийчихээд ангиас гартал манай ангийн хоёр гурван залуу нөгөө залуутай их л чухал зүйл авч хэлэлцээд ч байх шиг, зууралдацгаагаад л. тэр халамцуу л байх шиг байсан. эрчүүд хоорондоо юу ярьцгаасныг мэдээгүй. харин манайхантай хэдийнээ танил болсон хайртай залуу минь тэр оройжингоо л надаас ч илүү баярлаж, хонхдож билээ.

намар нь нөгөө залуугийн ангийн нэг залуутай тааралдаж, гудамжинд баахан ээрэгдэж билээ. согтуу хүний амнаас гарах эмх замбараагүй үгсийг цэгцэлбэл, тэр залуу бол сайн залуу, чамд маш сайн байсан, чи муу яагаад маяглаад байсан бэ энээ тэрээ...хожим нь санаандгүй дэлгүүрт таарсан, би бас л хараагүй дүр үзүүлээстэй, харсан ч таниагүй царай гаргаастай. лангуу тойроод буцаж ирж нүүр рүү шагайхад нь бараг хоёр нүдээ аниастай, хар гүйхээрээ хажуугаар нь зөрөөстэй.

дараахан нь түүнийг гадагшаа явсан гэж дуулсан. нэлээн хойно эхнэр хүүхэдтэй болсныг нь мэдсэн. харин саяхан монголд буцаж ирснийг нь, эхнэрээсээ салсныг нь, гэхдээ найз бүсгүйтэйг нь мэдэв.

үл ялиг гуниглав. үл ялиг харамлав, үл ялиг мэддэг залууг...өөрийгөө бас л ойлгосонгүй. ойлгоё ч гэж хичээсэнгүй. өдийд ойлгож мэдээд яах ч билээ.

хайрттайгаа ширүүхэн муудахдаа түүнийг санадаг байсан байхын, би. хаа нэг өвөрмөц ганган эр харахаараа түүнтэй харьцуулдаг байсан байхын, би. хааяа сонины мөрнөөс нэрийг нь хайдаг байсан байхын, би. энэ “би”-г түрүүхэн олж авав.

амралтаараа очихдоо тааралдвал яавал дээр вэ гэж бодов. үргэж давхиж, дөлж тойрдог омголон нас ард хоцорсоон, үхэн хатан үнэнчээр хайрласан хүн ч хажууд байхаа больсоон, чамайг марталгүй таньж байвал түүнд нь таларх, чиклаад нь амттай байсныг сэргээн дурс гэж “би”-дээ хэлэв. гсн. уянгын халилдмардав. хэрвээ тааралдвал шүү дээ.

тэр их сайхан нэртэйсэн. тэгээд л би өдий болтол санаж явдаг байх.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Nomadic | )
2008-11-10 | 13:11
төөрсөн хосууд байждээ

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-06-02 | 19:55
энэ нана яг юки-г Тунгаамаатай андуурцан байна шд. өнөө юки маань юкидаамс болцон этр. за яахуу.
юки тэгээл аль хэдийнээ байвгайд атгуулаад үзцэн байхиймаа, чи нээрээ...айхтар шүү.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-05-31 | 16:11
Яааяаа л даа. Ямар мангар баавгай шиг хүчтэй амьтан бэээ?

Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-05-31 | 15:47
oon, nugoo aldart yukidaams (gariig ni bariad tavihaa bolih, ovdtol ni atgav gsn) anha, za hoo, zuslan sain, zulzaga sain, ooroo sain, ur huuhed sain, orool chin bas sain, oo yu bilee, shine taliinhaa huviin asuudald durlaad budaa bolkjiina, yu ve, anzaarsan chin hunii blogiig taniltsah sambar bolgotson yavjaashtee, tsaa nana chin uug ni holuur ungur gej shivshleg, unshlaga hiimaar hunur shuu, odoo ch garahaasaa ongorsoon, uimuulegch gej buur aimaar.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-05-31 | 11:08
мөншд нострадааамсын юкидаамс гэж сонсоогүймүү? тэгж яриул манай ах нар мундаг шүү. хохохо. хүн уншаад ойхгүйл байх гэхдээ яадийн. нутгийн ах нар нуруутай

Холбоос | |
Сэтгэгдэл (nana | )
2007-05-31 | 10:49
oo, unen laitai, zan tolov ni ijil bna geh gesen chin budilsan baina.

Холбоос | |
Сэтгэгдэл (shanalan | )
2007-05-31 | 10:48
uil yavdal ni oor hirnee zan tolov ni oor bna, chi namaig duuraisiimyy, bi chamaig duuraisiimyy, haashaam, neeh adilkhan zurhteimaa, bi ch bas yag tiim l aranshintai amitan guij yavlaavsh, odoo ch gesn iim aranshintai amitan guij yavhiim. harin ter yuki ayultai zon ch yum bnashtee, Nostdaaaaaaams bishiz? gsn.

Холбоос | |
Сэтгэгдэл (300-н блог | )
2007-05-28 | 23:27
би ер нь уярвал уярчихгаад, нисвэл нисчих гээд байдгийн байнашд муу хог чинь. сайхан санагдлоо. гоё цагаан энерги олж авах шиг боллоо. нойр ч сэрэгчихлээ. тээнк юү сөү мач. би одоо юугаач зөвлөхөвдээ зүрх сэтгэлээ дага. битий шоолоод байгааарай.

Холбоос | |
Hey (Эрхэс (зочин) | )
2007-05-28 | 19:20
Bichlegii ni unshilaa.
Ih taalagdlaa. Huvaaltssand bayarlalaa.

P.S: Medeej, holboosoo taviulahdaa bayartai baina.
Uuriinhiig chini asuulgui tavisand harin, soryy shuu.

Холбоос | |
Сэтгэгдэл (tungaamaa | )
2007-05-28 | 15:19
Үзмэрч хүний ёсоор хэлхэд тэр залуу алдартай дуу л хүн шиг байна. Дараа нэг дайралдаад энгийн юм шиг уулзалдаад тэгхээр чинь наад сайхан дурсамж дурьдатгал утгаа алдана байх даа л гэж боджийно. Тэгдэг л юм. Нэг энгийн хаая нэг дайралддаг хүн шиг болгож орхивол муухай.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-05-28 | 14:29
Харамсмаар юмааа. Дараа тааралдахдаа харсанаа мэдэгдээд, бас яриад жаахан ч болтугай суугаарай. Юмыг яаж мэдэхэв дэээ. Хүлээсээр байгаа ч байж мэднэ.

Холбоос | |
Сэтгэгдэл (Miracle | )
2007-05-28 | 13:57
Би teriig chin (bas chamaig) medku hernee ta 2iin omnoos haramsjiinaa.. Tegj ih taaraldaj haragdaj uzegdeed baidag yum bol hervee chi ahiad terentei taardag l yum bol huvi tavilan gej oilgood jinhene "bi"-ruugee orooroi.

Холбоос | |
Сэтгэгдэл (Friska | )
2007-05-28 | 13:35
Гоё иймааа...уншихад таатай байлааhappy

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)