гайгүй эрт сэрснийх, эртхэн гарч жаахан юм цуглуулав. буудлын хажууханд цэцэг зарж байна. сарнай, балжингарам, алтанзул, хадаасхан, гэрбэра...за тэгээд нэрийг нь мэдэхгүй зөндөө л цэцэг байхын.
цэлмэг нартай өдөр. өнөөдөр нэлээн халах шинжтэй. наранцэцэг авав.
бүх юм утга учраа алдаад, тэр дунд төөрч бүдрэхээрээ бүгдийг нь хаяаад шинээр эхлэмээр санагдана. унасан сэтгэлээ “өргөх” гэж байдаг арга чаргаа хэрэглэнэ. цэцэг авах. өөрөө өөртөө цэцэг худалдан авах. хэн нэгнээс биш өөрөөсөө авах. элдэв чимэг боолтгүйгээр. таалагдсан цэцгээ.
болно доо, чи чадна. бүх юм хугацаатай. цаг нь болохоор ирнэ, эдлэнэ, дуусна. зовлон ч тэр, жаргал ч тэр. тэр дундаас авах хэрэгтэйгээ олж авах л хэрэгтэй, өөрөө өөртөө.