муу хүн юу яааснаа, сайн хүн идсэн ууснаа гэж үг бий.
би халим идэж үзэв. халимны мах. дэлхийн хамгийн том сүүн тэжээлтний мах идэж үзэв. яахав хөөрхий, хэдэн сарын өмнөөс "чамд халимны мах идүүлнээ ээ" гээд л намайг ч дэнслүүлээд л, өөрөө ч догдлоод байсан японы хүсэл биелжаагаа нь энэ. урьдчилсан мэдээлэл өгөхгүй байжийгаад идүүлсэн бол "ааннннн энэ загасны мах байна...загас загасдаа бүр халимны мах байна" гэж лав хэлэхээргүй л эд байна. хэлнээсээ асуулаа, шүднээсээ асуулаа, залгиур хоолойноосоо асуулаа, бүгд л "энэ чинь махын бишоо? мах л байнадаг. харин юуны махын? жаахан гачин амттай чүмчиг, үгүй чүмчиг" гэцгээжаахийн. нэг иймэрхүү.
өнгөн хэсгийг нь борлуулаад орхисон бараг түүхий шахуу халимны махыг тэээррр цаана тавагных нь зах нь харагджаагаа дүрлэгэнд нь дүрж идэв. залгисан хойно үл ялиг өвөрмөц амт мэдрэгдэн алдаал өнгөрлөө. халим хомроголон агнахыг хориод хэдэн жил болжаагаам дээ, далайн зарим нэг бүсээс зарим нэг нь агнах зөвшөөрлийг тусгайлан өгсиймүү яасын. тэгээд зарим нэг газарт тэрхүү багашаархан ангийн олзыг хүртээдэг бололтой. би түүнээс бас хүртсэн бололтой.
энэмуу гар утасны каамэр гэж нээх миа гар байдымаа. эзэн нь ч яджийхад эв дүйгүйг хэлэх үү. бүдэг мүдэг мөртлөө тэр түүхий үлдсэн хэсэг бас л эвкүй харагджээшүү, одоо харжийхад. гэхдээ яахав, эрчүүд хавар гөрөөсний цус уугаад байдгын байналээ, би энэ түүхий хэрчмийг залгихынхаа өмнө шүүсийг нь лак шимж сорсоон, яадийм.