PEEPHOLE
2007-06-14 15:25
A:
Сэтгэгдэл(19)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1076 удаа

мөнгөн аяга, тэр юу вэ? тэр бол сар.

биш, олз.


 нэлээн дээр анхных нь номыг амтархан уншиж жингүйдэж байсан зохиолчынхоо яг тэр номыг хайгаад хуучин номын дэлгүүрийн лангууг баахан тэмтчив. Ёшимото Банана гэдэг эмэгтэй зохиолч. 43тай. 90-ээд оны эхээр "Киччин" буюу "гал зуухны өрөө" (галын өрөө? гал тогооны өрөө?) гэдэг номоо гаргаж, шинэ залуу зохиолчын шагнал магнал аваад л байсан. дараа дараагаар гаргасан номууд нь ч бэстсэллэр болжээсийн. сүүлийн үед харин чимээгүй байна уу даа. хайж байсныгаа олсонгүй. харин баахан өөр зохиолыг нь, бас Мураками Харүки-н хэдэн номыг авав.

замдаа явжийхдаа Бананагийнхаа номноос нэгийг нь уншиж эхлэв ээ. сонин эхэлж байнаа. трэиний явдалд хагас бүүвэйлэгдээд  тухтай нь аргагүй хуудас ахижээсан чинь дундаас нь нэг тасалбар унаж байна. энэ номыг худалдаж авсан тасалбар бололтой...гэж таав. базаад цүнхэлчих гэснээ больж баахан харж суув.

хэисэи-н 3 оны 8-р сарын 18 (даваа) 13:57 гэнэ. цааш нь "үнэ 533 эн, татвар тооцоогүй үнэ 533 эн, худалдааны татвар 26 эн, нийт үнийн дүн 559 эн, кассанд төлсөн бэлэн мөнгөний дүн 5000 эн, хариулт 4441 эн" гэх мэтээр бичигдэж.

хэисэи-н 3 он гэдэг нь одоогоос 16 жилийн өмнө гэсэн үг. 2007 он бол хэисэи-н тооллоор 19 он. шинэ эзэн хаан өргөмжлөгдөхөөрөө өөрийн тооллыг эхлүүлдэг юм.

13:57. үдийн цайны цаг дуусч, ихэнх сэнтэг японууд бол аль хэдийн ширээнийхээ ард сууж байдаг цаг. энэ хүн хэдэн минут хоцроод л орсон байх даа. эсвэл харилцагч компани дээрээ үдийн дараахан очихоор болоод, өмнө нь номын дэлгүүрээр орж энэ номыг авсан байх...яг тэгж. 8 сар гэдэг чинь ид халдаг үе. аягүй бол бороо ороод буузны жигнүүр дотор битүү эрзийнэн комбинзоонтой сууж байгаам шиг л арьсны сүв бүрээс нь хөлс урсч, өмссөн хувцас нь нилэнхүйдээ чийг дааж, нартай өдөр сүүдэр хайдаг шиг сэрүүхэн газар хайж явсаар замд таарсан номын дэлгүүрт орж амь хэлтрэн, нэгэнт орсных гээд л бэстсэллэрийн тавцанд байгаа номноос сонгож авсан нь энэ ном байсан байх. яг тэгж... би бас хааяа тэгдгийм. ай мөн муухай халуун шүү. бурхан багш "чи арьсаа хуулчих, тэгвэл сэрүүхэн болно" гээд, хэлсэн үгэндээ 50%-н баталгаа өгөхийн бол тэр баталгаат хувьд нь багтах үгүйгээ үзмээр болтол халууцдым даа, ай мөн үйлийн лайтай шүү. гэхдээ цагаа тулахаар бас бүтэн хуулахгүй ээ, би лав. эхлээд далд газраа хуулж үзжийгаад л болно шд. итгээд бүтэн хууллаа, баталгаатай 50%-д үл багтлаа, нүдээ нээж амжаагүй нялзрай гөлчгий мэт эвгүй лүүкстэй үлдлээ...ичсэндээ болоод улам халууцна шд. за би яахуу, нөгөө номны экс эзний тухай үргэлжлүүлье. тэр лав нэххх бараан гонжоомтой, зангиагаа угт нь тулгаад зүүчихсэн, баруун гартаа бичиг баримт хийсэн том хүнд цүнх санжигануулаад л, дэлгүүрт оронгуутаа амьсгаа авч, алчуураар духныхаа хөлсийг шудран...жаахан сэрүүцхээр энүүгээр тэрүүгээр ном зом харсан шиг. болзсон цагаасаа 10 орчим минутын өмнө очсон байхаар тооцож үе үе цаг руугаа хяламхийсэн шиг. тэгээд л зохиолчийнх нь нэр эхэлж нүдэнд нь туссан энэ номыг барьсаар кассанд очиж, цалинг нь барьдаг эхнэрээсээ өдөр, оройн хоол, үдшийн архидалт энээ тэрээд зориулан авдаг хармааны мөнгөнөөсөө илүүчлэн авч дээ. 16 жилийн өмнөх 559 эн гэдэг чинь...компанийн жирийн албан хаагч нэг их тансаглахгүйгээр нэг удаа үдийн хоол идчих мөнгө. одоо ч сүртэй өөрчлөгдөж шалиагүй. 80-аад оны дундаас хойш эрчээ авч эхэлсэн японы эдийн засгийн  хиймэл өсөлт дээд цэгтээ хүрээд аажим аажмаар нуран унаж эхэлж байсан үе байх нь, 1991 он гэдэг чинь. "хөөсөн (buble) эдийн засаг" гэж нэрлэдэг шиг санагджээна. эднүүс нээх хөөрхөн "бабүрү  кэизаи" гэцгээдгийн, бабүрү...за тэр яахуу. манэр тэгээл номоо цүнхлээд уулзалтандаа очиж, бөхөлзөж тонголзож япон маягийн "мэндлэх хүндлэх" ёсолгоогоо гүйцээгээд, гадаа халуун байгаа тухай хэдэн үг сольж, ширээний ард суугаад ажлаа ярьж эхэлсэн байх даа. ажлаа дуусгаад, цаад талынхны өгсөн хөргөсөн япон ногоон цайнаас явахынхаа хэрд оочлоод, дахин бөхөлзөж тонголзон "салах ёслолоо" гүйцээгээд халуун тамдаа лайгаа эдлэхээр гарч одсон байж таарна. буцах замдаа трэин дотор, авсан номоо дэлгэн яг одоо миний уншиж байгаа энэ дүрс үсгийг, энэ үгсийг, энэ үйл явдлыг уншсан байх...яг тэгсэн байх. тасалбар барьж суугаад хэдхэн мөчийн хооронд юун ч их юм фантаазлав даа. мэил ирлээ гэж гар утас маань чичрээгүй бол, манэрийг компани дээр нь аваачиж, ажлаа бүтээлээ гэж даргад нь магтуулчихаад, нууц амраг болох залуухан бүсгүйгээр нь шалуулж орой нь болзуулаад, суугаад 2 хүүхэдтэй болсноосоо хойш нэг хөнжилд орж шивнэлдэхээ больсон эхнэрт нь баригдуулахгүйн тулд арга заль зохиож, худлаа хэлүүлж утасдуулаад...гээл яг гэр бүл үймүүлдгийн даваан дээр очоод, овоонд нь чулуу өргөөд алхах гэжээлаа шд. гэхдээ манэр тэр өдөр залуу бүсгүйтэй нууцаар уулзсан ч урьдынх шигээ байхгүй л дээ, хөнгөхөн хэрнээ зангуу шиг салахгүй гунигт нөмрүүлчихээд, бүсгүйн аальгүйтэхийг ч анзааралгүй өнгөрөх байсан байж магад. энэ ном тэгж л эхэлж байна. тийм л түүх эхэлж байна.

ахлах сургуулийн сурагч охин өөрөөсөө олон ах найз залуугаасаа зуурдаар хагацна. тэр залуу нь нь гадаадад олон жил амьдарч, англи хэл дээр бүтээлээ туурвидаг байсан нэгэн зохиолчийн бүтээлийг япон хэл рүү орчуулж байж. америкт 97 цуврал богино өгүүллэг нь эмхтгэгдэн ном болж, хэсэгтээ шуугиулсан зохиолч уг нь 100 цуврал богино өгүүллэг бичиж. харин нийтэд дэлгээгүй 98 дахийг нь орчуулж байхдаа амиа егүүтгэсэн хоёр хүний нэг нь найз залуу нь. 50 ч хүрээгүй насандаа өөрөө энэ хорвоогоос явсан уг зохиолчийн хүү, охин хоёртой танилцаад, 98 дах зохиолын орчуулгын эхийг...гэх мэтээр өрнөнө.

өнөөдөр шдээ, хуучин ном дэвтэр, бичиг цаасаа эмхэлж суугаад санаандгүй хуудсыг нь эргүүлсэн дэвтрийн завсраас алаг дарам цаас олов.

он, сар, өдөр, хичээл заах багшийн нэр, хичээлийн нэр, оюутны хувийн дугаар, салбар, дамжаа, овог нэр зэргийг бичих нүдтэй, доор нь тухайн хичээлийн талаар төрсөн сэтгэгдэл, багшаас асуух асуулт зэргээ бичдэг зайтай. хичээлийн эхэнд багш ирц бүртгэнэ, мэдээж. гэхдээ зарим багш нар энэ цаасан дээрээ нэр ус, асуулт масуулт, сэтгэгдлийг нь бичүүлж авдым. дараагийн хичээл дээр заримаас нь жишээ татаж ярина, асуултанд нь хариулна. тийм цаасан дээр ингэж бичсэн байхын.  

"М.......аа! энэ хорвоо дээр би чамайг хайрласан шигээ хэн нэгнийг хайрлаж чадахгүй, надад тийм чадал байхгүй. би чинь өчүүхэн...сэтгэлийнхээ гүнд байлгаж чадахгүй...гэхдээ чи намайг үнэн сэтгэлээсээ хайрлаж...зөөллөж чадсан...даанч чи бид хоёрын хооронд хамт байгаагүй цаг хугацаа нэлээн өргөн, гэхдээ гүн биш (байгаасай гэж хүсэж байна) ан цав гаргачихжээ...буцааж нийлүүлж...эсвэл нөхөх..." сийрүүлж бичив

бага ангийн багшийн хөдөлмөр, элементийн үсэг бараг тэр чигээрээ...яалт ч үгүй миний үсэг байна. яалт ч үгүй миний дэвтрийн завсар байна. уншлаа. хэд дахин уншлаа. сэтгэлийн утас хөдлөх нь байтугай хүний урманд чичирсэн ч үгүй. бүр хөлдөж орхиж. гэхдээ ингэж бодож, ингэж хүсэж байсан өөртөө атаархах ч шиг, өрөвдөх ч шиг. одоо бол түүнд хандаж бичье гэхнээ яаж ч хүчлээд надаас ийм үгс гарахгүй. гунигтай ч юм шиг...гээд яалтай ч билээ дээ. хожим хойно хэн нэгэн олж уншаад, над шиг фантаазлах "өвчтэй" байж таараад ургуулж бодвол ямаршуухан түүх "зохиогдох" байсан бол. тэгээд бичсэн хүн, бичүүлсэн хүн хоёрын хувь тавилан хаашаа хэрхэн эргэх байсан бол.

уншиж эхэлсэн номынхоо сүүлийн хуудаснуудыг эргүүлтэл "эхний хэвлэлт Хэисэи-н 4 оны 11 сарын 10" гэж байна, үнэ нь 430 эн гэж байна. фантаазийн минь түүхий эд болсон тасалбар энэ номтой огт хамаагүй болж таарав. за яахуу, фантааз минь гандан буурах хаа ч байсым. манэрийг би хань татсан хэвээр л номоо уншиж дуусгана, тоохчгүү.

харин алга дарам цаасыг урж жижиглэн, хогийн саванд хийв. дахин "олж" авахгүйн тулд. олсон, авах байснаа авсан, хэргээ дуусгасан, тэгээд саёонара. тэр үед тэгж бодож байснаа одоо би мартахааргүй болсон.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(g84 | )
2008-02-04 | 17:44
ai alga daram tsaas mini.....gej

10 jild hicheel taraad nomiin sand suudag bailaa... hamt suudag naizuud eeljilen hool hiij awch irne....
haya angiin ohid dagaj irne... ted yroosoo ym unshuuldaggvisen... dandaa chalchina..... daraa ni daschihsan baihad genethen irehee bolichihno....
unshisan nomoo vyiinhendee 2, 3n angiar ni tsugluulj baigaad yrij ogno... uran zohioliin bagsh bid 2 hodii bsan ym. uchir ni bi kirel vseg anh vzej bsan ym... bvgdiig uigarjingaar bichiglej temdeglene.... eswel ooriinhoo zohioson vsgeer..../yg odoogiin englisheer oilgood yridaggvi shig unshaad bichij chaddaggvi baij.../
neg ohin minii zohioson vsgiig guisaar baigaad awsan chini... bi ooriinhoo vsgeer hooy ohin nad ruu haraach geed dewtert ni bichichih-sen baij bilee... hojim ni TV-iin medeeg amjaad unshichihdag bolchihson l bsan... ter vyees l busadtai egel jiriin hewiin ym shig hariltsaj ehelsen de...Tv hvnd yu ogdog ym boldoo gej ?

neg nomnii huudasaas ter vyd 11n jiliin omno 33-r surguuliiin zahiral bsan bagsh ahiinhaa sonin deer niitlegdsen emegneliig olj bsan ym

namaig gartaa erhtei kasgastan, Altaid8 Bhutan-d uuland hamag nasaa barsan gej ter vyees hoish hen ch medehee bolison ym

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-06-20 | 13:19
хихихи..нана-д тоголдогт нь уу? тийм бол зун уулзахдаа тийм мэик ап хийжээж уулзанааа. эгчмэд бүсгүйн юу таалагдав?

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-06-20 | 12:55

Энэ охинд дурлаад миарчийнаа sad

Энэ эгчмид бүсгүйд бас хэхэ

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-06-20 | 12:42
東京タワー(Tokyo tower) дээр гардаг залуу шиг тиймэрхүү дүр байвал надад нэгийг өгчөөрэй. Эгчмэд бүсгүйтэй яваад л, тэгээд 3 найз охинтой, хэнийг нь ч гомдоодоггүй амжуулдаг хэхэ Тийм дүр зохиочуул би ёстой хичээж тоглы шүү! Тунгаа дуугаа ч дуулаад кинондоо ч тоглоно! Юу гэж тэгж хойш нь суулгажийдагийн! Тэгээд аймар нөхрийнхөө аруур 3-4 жоохон банди нартай явдаг тийм онгоцны үйлчлэгч хүүхний дүрд Тунгааг тоглуулы. Тэгээд нээрээ би онгоцны нисгэгч шүү. Тэгээл нисээд очсон газараа нэг найз охинтойгоо уулзчаал, өөр нэг газар очихоороо нөгөөхтэй нь (юкитэй) уулзаал, хэн нь ч байхгүй газар очихоороо Тунгаатайгаа... За ийм гоё мөрөөдлийн кино байдаг бол ч...
Амьдрал хийж чадкүй юмаа ядаж кинон дээр хийх гэсий шүү! буруу ойлгоод өөр болсон энэ тэр гээд загнаад байваа!! хэхэ

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-06-20 | 12:17
битгий хар амиа бодоод бай чи...В.И. хэн билээ? би ингээд хүний овгийн эхний үсэгнээс бусдыг нь мартчихдиймаа. шал миа.
дүр шийдсэн бол шийдсэн. бандан тас, бам бол гус.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-06-20 | 12:00
За яаадагч байсан би нэг эмэгтэй дүрд тоглийшүү за. Тэгээд тэрийг гадаад явахаар нь эрэгтэй дүрдээ тоглочоол, эрэгтэйг гадаад явахаар эмэгтэй нь ирээл байя. Тийм үзэгдэл байхуу. Байхгүй бол яахууу?

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-06-20 | 11:49
ёоооооооог шд. чи сахал самбайтай юм байхчивлээ. тэгэхээс тэгэх гэж чамд хамгийн эршүү дүрийг нь өгхийм хуна.


Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-06-20 | 11:44
тэр эр дүрдэээ өөрөө тогол мэдүүү. би эм хүн шүү

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-06-20 | 11:35
хүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүеээээээээээээээ
яасан гоё шүлэг вэ. би энийг блогныхоо нэрийн доор бичээд тавичуул тодроод сүйд хийж, энэ хавийн эрчүүдийн алинг нь алдуулчхийн биш байгаа даа. баярлалаа Фрийскааааааа.
үүшээ, би зохиолоо бичээд эхэлцэн шүү. дүрийн хуваарилалтан дээр гацаад байна. санаа оноогоо...нөхөд өө. эр дүр олон байх хэрэгтэй байна...гээл нөгөө хэн гуай шиг бичихжээшд.

Холбоос | |
Сэтгэгдэл (Friska | )
2007-06-20 | 11:21
Би хундагад Өлзийтөгсийн шүлэг ацарсааннн.

Халуун амьсгалаар төөнөхгүй л бол
Хагарчихаж мэдэх
Хачин эмзэг
Хачин нимгэн
Гэрэлтсэн хундага би...
Харанхуйд сараар дүүрэн байдаг
Хамгийн хүйтэнд ч нараар дүүрэн байдаг
Хаанаасаа ч зүрх нь нэвт гэрэлтсэн
Хачин тунгалаг, жингэнэсэн хундага...

Чиний уруулыг өдөржин хүлээн
Чимээгүйхэн нэг хөл дээрээ зогсдог
Гар чинь хүрмэгц л гал шиг асах
Галзуу улаан дарс дотор нь шуугидаг
Дулаан үгээ шивнэхгүй л бол
Дундарчихаж мэдэх
Дуулах дуутай, уйлах дуртай
Дуучин хундага би...

happy

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-06-20 | 11:17
Би гол дүрд нь тоглохиймбол чи Маариииияаа гэдэг дууг дуулах хэрэгтэй болждэээ. Мааарииияаа.

Холбоос | |
Сэтгэгдэл (tungaamaa | )
2007-06-20 | 11:09
Чи кино зохиолоо бич. Фришки, киногоо хийгээд, гол дүрд нь ДВД, Юки 2-г тоглуулчих. Би Саундтрак-г нь дуулаад. Сингл гаргаж од болоод гудамжаар чийдэн шиг гэрэл цацруулан алхмаар байна.....


Өлзийтөгс чинь харин дажгүй эмэгтэй юм байлэшд. Тэ. Би над шиг бодхиймдаа гэж дандаа боддийн. Юм бичхээр нь. (Над шиг ч заримдаа бодогүй л юм л даа.)

Холбоос | |
Сэтгэгдэл (dvd | )
2007-06-19 | 16:19
ёо юки та 2-оос сvvлийн vед фантааз суркээд байгаа шvv.. тэр муу залууг хөөрхий тэгээд нууц амраг мамрагтай нь уулзуулаад баллаад хаяцан байшд..
Бананаг эмэгтэйчvvд илvv уншдаг байсан гэж сонссон.. Кичин хамгийн алдартай зохиол нь гэсэн тээ? АНУ-д сурч байгаад ирсэн ч гэлvv... ер нь зун ирэхдээ аваад ирээрэй. уншчаад өгий тэхvv? Би ч Японоор ном уншдаг баатар болоод нэг ном эхэлсэн дуусаагvй л яваа хэхэ яг гоё сонирхолтой юм олж уншкvй бол сонирхолгvй хэсэг дээр нь очоод л тормозлочихоод байхын...

Мөсөн дээр гулгах ч гоё шvv, зvрх хөлдсөн байсан ч гэсгээж байгаам даа гэж...

Холбоос | |
Сэтгэгдэл (uka | )
2007-06-19 | 13:45
ямар лаг бичдийн хүн хүний блог дамжиж энэ мэт сэтгэл сэргэхээр зүйл уншиж явахгүй бол мэдээ үзэж эсвэл тархиа удаан хугацаагаар тэжээгээд байвал амьдралыг өөдрөгөөр харахаа болих шинжтэй юм билээ хэцүү хэцүү! Фантааз бол хэтэрхий лаг байна аа бүрэн цогцоор нь боддог миний үеэл надтай чацуу охин байдийн арван жилд байхдаа маргааш ямар хувцас өмсөх үү гээл ярицана тэгэнгүүт ёстой ямар ч жижиг хэрэглэл чимэглэл үлдээхгүйгээр хүний өөрийнхийг ярьж өгдөг тэгэхдээ бүр аймар диталчлан ярьдаг байсийн яг тэр үе санагдаж байна шүү

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-06-18 | 08:31
хахаха, хаалтаа хийснийх нь дараагаар нээлт хийнээээ.

Блогийн бичлэгийг умшаад бол хэн гэдгийг нь мэдийшдээ, харин бичгийн хэвээс хараад мааш нямбай, цагийн юм цагтаа, цагаасаа хоцруул хогчийшүү гэдэг хүн харагдаадийна.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)