|
|
жаст мэрриид-ийн үргэлжлэл |
гоёмсог эмэгтэй нөхөрт минь сайнаар ханддаг байсан төдийгүй өөрсдийн гоёмсог харшид урьдаг байсан тухай олж мэдэв... гээл үргэлжлэнэ дээ.
ゼロの焦点 (zero focus) . аль 1958 онд Мацүмото Сэичоо-н бичсэн адал явдалт зохиолоор хийсэн кино. тэр үед бичсэн зохиол гэхэд боломжийн. ингэхэд манай монголын адал явдалт зохиолын түүх хэзээ эхэлсиймб дээ..
санаж байсанд огтхон ч хүрээгүй боловч бүгчим халуун энэ өдрүүдэд, эргээ цохилох далайн давалгаа, цасан шамаргаар нүдсэн саарал өдрүүд гээд хэсэг зуур сэрүүцэхүйц дүрслэлээр баяссандаа сэтгэл хангалуун.
дайны дараа, японуудын нуруун дээр байсан бас нэг ачааны тухай. хувь хүн өөрийн сэтгэлд хүрдэггүй өнгөрсөн амьдралаа булшлахын тулд заримдаа хамгийн нандин зүйлсээ ч хамт булшилчихдаг тухай.
гол дүрд тоглосон Хиросүэ Рёоко-д угаас дургүй болохоор тэр үү, муу жүжигчин юмаа. нүд нь лав огт жүжиглэхгүйм.
харин Накатани Мики бол янзтай. түүнд дахин "дурлав".
дашрамд, одоогийн Токиогийн баруунчаа орших Тачикава гэдэг газар америкийн цэргийн бааз байсан, баазыг дагаад америк цэргүүдийн зугаа цэнгээний газар байсан, тэнд амьдрах гэж арга ядсан япон бүсгүйчүүл биеэ үнэлдэг байсан, тэднийг ангуучилдаг япон цагдаа нар байсан... гэх мэт олон "байсан"-ыг өгүүлнэ.
хөөрхий тэр бүсгүйчүүдийг "панпан" гэж нэрлэдэг байжээ. тэд алгаа ташиж чимээ гарган үйлчлүүлэгчээ урхиддаг байжээ. тэр чимээ нь япончуудын чихэнд "панпан" гэж сонсогддог юмсанжээ.
http://www.zero-focus.jp/index.html
|
|