PEEPHOLE
2011-04-11 10:27
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(15)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 965 удаа
цөлмөлт.. самралт.. сүйдлэлт.. аргагүй байдал.. албан хүчний эрмэлзэл.. дахин сэргэлт.. сэргээн босголт.. гэх мэт үгс санаанд оржийна. сэргэн мандлыг зорих нь зүйтэй гэж өөртөө итгүүлэхийг оролджийна. чадах эсэхийг бүү мэдээс үл хамааран чадахаар зорихгүй бол болохгүй нь үнэн билээ.
гэдэг нь эхлүүлээд хэдэн "дугаар" гаргаад орхисон ханын сонингийн тухайм шдэ, мэдээж. ингээд та бүхэндээ удтал завсарласан ханын сонингийн нэгэн "дугаар"-ыг хүргииииийяа.
 
ард түмэн, ачит хүний буянаар КАЛ-аар нисэж үзэв. гоииииим байлээ.. гээлү кк. ийм зурагт мурагттай, мань шиг богооноос өөрийманд сууж үзээгүй хүнд энэ онгоц гэдэг чэнн их сайхан эдийм байна. чих ээр л жаахан хатгуулаад байдын байлээ. шүлсээ сайн залгижийх хэрэгтэй.
бас хоол өгнө. миат-ын хоолыг гүйцээгүй..
гэж хүмс ярилцжийлээ. хэд хэд хонхдож дарс авч уув. аяга нь нэхх харамч, жижгийм байлээ..үэхэхэ.
хажууд сууж таарсан шинэ монгол машааны наймаачин гэнэ. буухаасаа өмнө КАЛ-ын шоопоос кристиан диорын уруулын будаг авчийдаг шүү, хөөрхий, өнгө мөнгө түүнд хамаагүй болтой, шууд "энэ.." гэж хэлээл дотроо 3 ширхэгтэйг. бодвол мэддэг ганц бэрээнд нь биз. 
ямар үйлтэй хүүхэн тэрийг нь далдруулах болдаа.. гэж бодонгоо японыхоо элдэв үнэр, амтгүй гоё будгаар дарваангаа будаж бамбалзан суувай.
барууны будагнууд муухай үнэр, амттай..тээ? буддаг хүүхнүүдээс гадна будгийг нь уруултай нь хамт иддэг эрчүүд мэджийгааздэ.
-----------------------------------------------------------------
хааны нэртэй онгоцны буудлын ачаа хариуцсан "даргын" чадамгай үйл ажиллагаа.
уг нь энэ хүнийн ажлын нэг нь ачааг хүмс авахад амар хялбар болгож эмхлэх юм шиг байгаам. харамсалтай нь хаа нэг давхралдан гарч ирснийг нь тараан байрлуулж шидэхээс өөр шидгүй таахалзсаар, би тэвчилгүй хэлэх гэснээ амаа барьж, апраатаа гаргаж, ард олноор жигшүүлэхээр шийдэн патиарлан матарлавай.
өрөвдөөд нүүр царайг нь гаргасангүй шд. албаар ингэж чичигнүүлж фокусгүй авав ккк.
ажил олгожийгаа талын хүний нөөц хариуцсан хүмс нь ажилд авч, халахыг л мэддэг болохоос сургаж, дадлагажуулж, туршлагажуулах гээчийг орхигдуулдаг болтойм. энэ хүнд хэн ч юу ч зааж өгөөгүй нь илт. 
--------------------------------------------------------------------
"барьсан" машааны суудлын бүрээс нь хүртэл лүи виитон. хөгжжийдаг шүү, манай улс.
энэ жолооч чин үнэнчээр илүү дутуу өлөв гулав гэлгүй киломээтрийнхээ л мөнгийг авсан тул түүнийг сайншаая.
ихэнхдээ 500-1000 төгрөг илүү авахыг санаархах нь бэрх.
нэг удаа эмэгтэй жолооч таарав. тэр Уянга гэдэг сэтгүүлч эмэгтэйг үзэн ядаж, хараан загнаж, солонгос руу визтэй зорчдогийг буруушааж уурлан хилэгнэж, эцэст нь надаас харын талын бөө танихгүйз? алдсан мөнгөө авахсын гэж лавлан байцаасаар арай гэж маний зорьсон газрын ойролцоо дөхүүлэн хаяхдаа сансрын түнээл, хятадын элчин, муис-ын дөрөвдүгээр байр.. гэх мэтээр замаа надаар заалгуулсаар явсан бөгөөд илүү мөнгө авах гэснийхээ бурууг эвдэрхий км заагч руугаа чихэвэй.
------------------------------------------------------------
ийм ном айлд олж үзэв. герман, монголын том дарга нар хамтран ивээсэн гэнэ. үзэж хараагүй эд өлгийн зүйлийн зураг хөрөг, тоо баримтаар баялаг болтойм.
албан хэрэгцээнд гэсэн тамга дараастай, худалдахыг хориглосон үг бичээстэй.
гэхдээ 150 доллараар олдож магадым ярьжийлээ. авахсан. баян болноо.
энэ айл хаүсанд амьдардаг, жилдээ 1-2 удаа гадаад явж амардаг, эхнэр нь төрийн албанд, нөхөр нь хувийн албанд, хүүхэд нь орчлон сургуульд, нохой нь.. хаа ч гэлээ байдаг гэнэ шүү, гэхдээ тэкиилаагаар дайлахдаа эхлээд хундагалачихаад дараа нь ширээн дээр жоол давс овоолж, нимбэг зузаан зүсэж тавьсан тул маний бамбагар бие хэрхэн хүртэхээ мэдэхгүй бомболзсоор гарсан гэнэ шүү... хэмээн тв хэдийн билээ хөтлөгч шиг хэлжийгаа шүү.
----------------------------------------------------------------
нисванисийн тоглолтыг үзэв. тэд тоглож эхлээд 15 жил болж гэнэ. тэдэнд мэндчилгээ дэвшүүлэхээр олон хамтлагууд ирсэнийг далимд үзэж ихэд баясавай.
яасан ч олон хамтлаг шинээр төрөөв, яасан ч хөөрхөн хүүхдүүдэв, яасан ч эвтэйхэн тоглодгийм.. тун зугаатай байв.
тоглолтын тухайд дараа өгүүлнэ гэж бултах зуураа гальт хов хүргэхэд тэнд халзан толгойтой жаахан хүүхдүүд хас тэмдэг энд тэндээ далий муруй зурж чимэглээд, хэрзгэр цээжээ нүцэглэн, хаиль маиль гэж хиртэй сарвуугаа өргөн ёсолж, эрваагийн хэнээ туссан мэт тэнд байгсадыг дайран довтолж тальчиганах нь нүдэнд тусаж сэтгэл өвтгөв. хажууд зогсох хүүхдүүд толгойгоо савчин үсээ сэгсэгнүүлэх доргионд чичигнэн байж авсан хэдэн зургаа хожим үзүүлэмз.
асар эмгэнэлтэй бөгөөд өрөвдмөөр. тэднийг нэг "янзлах" хэрэгтэй байх даа. бөөрийг нь авна гэж айлгадаг ч юм уу.. үэхэхэ.
----------------------------------------------------------------
кэмпиинскиин дотор байх япон хоолны газар хүний мөнгөөр хүүдэгнэвэй.
үнаги - могой загасанд би үхдиймаа. бодвол хятадад үржүүлсэн бололтой, боломжийн тарга тэвээрэгтэй үнаги идэв. японууд бол сүмсээр амталж шарчихаад дээр нь амтлагч нунтаг цацдым, тэр нь лав байсангүй. гэхдээ гоё амттай байв.
харин энэ наана байгаа шарсан мах нь мэнью дээрээ "японоос оруулж ирсэн" гэж ойлгогдохоор бичсэн байсан хэрнээ яаж ч дарсанд согтоод япон үхрийн мах амтагдсангүй, зажлагдсангүй.
тэр цаана байгаа ногоон хүүдийтэй вандуйг хэт чанаж зөөлрүүлээд, бас давс цацахаа мартсан байсныг үл тоосон нь дайлагч эрхэмийн сонирхолтой ярианд автсаных биддэ. түүнд талархъя.
---------------------------------------------------
    ийм гоё цайнууд элбэг болжээ. эхнийх нь чилийнх, дараагийнх нь австралийнх.
хоёрыг мулталж хөлсөө гаргаад гуравдахийг задлуулаад ууж баралгүй авч харьсан байдаг шүү.. хүний шуналаа гэж.
энэ удаад бас л муу санаат хүмс оролцож ... бодвол гитдууд л байх, уусан цайнд минь сэмээрхэн ямар нэг тэсэрч дэлбэрэх бодис хольсны уршигаар дараа өдөр нь миний толгой дотор олон жижиг тэсрэлт явагдаж ахиж тийм цай уухгүйэ хэмээн шал дэмий юм бодон алдаад больсондоо өөрөөрөө бахархаж байнаа... гитдуудтай л тооцоо бодох хэрэгтэй, аа цайг бол уух л хэрэгтэй.
---------------------------------------------------------------------
хүснэгт оруулахдаа нэг нүд илүү хийчижээ.. тамирчин өвөөг л оруулахаас кк.
өвөө нэлээн удаан "алхав". гуяны дотор талын, өгзөгний гээд олон булчин нь чангарч чивкаржийх болтой байдаг шүү. бодвол үргэлжлүүлээд бүх тоног төхөөрөмж дээр биеийн тамиржсан биз. бахархууштай.
гэтэл намайг биеийн тамиржих гэхээр ямар нэгэн саад гарч ирээд байдгийг хувь заяатайгаа холбохоос өөр аргагүй.
аа харин тэрний хүүхнийг нь Заяа гэдийм байлээ... хундага-аас лав миа нэр, тээ?
миа байгаасай.. үэхэхэ.

удалгүй дараагийн дугаарыг хүргэхдээ баяртай байх болно гэдгээ илэрхийлэхэд таатай байгаагаа энд бичихэд сэтгэл, сэрэл үнэхээр хөдөлж байнаа.

уран бүтээлийн "цайтай" хундага нэгдэл

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-04-22 | 18:18
Дао
ц₮э,ыабөДЦҮШЖНЙ Ш

Жамба
харин тэхх

Холбоос | |
(рйтмй (зочин) | )
2011-04-22 | 16:03
хгибйайь йжчшёхши мүлсггл ыхйт бууж ыхггввв

бйүь мгг ыхйиэйжь үжүлблүаү шчэ үжүшб айжийв

Холбоос | |
(dao | )
2011-04-22 | 15:22
voolnay ht;ty vttunau eyinh utvty pglhee hojt.6 z;gjuggmgab dgayg nyutr dnxvtynau eyinh xty 5j

Холбоос | |
(хундага | )
2011-04-22 | 10:01
;gjvgy; kjr dgaugg xtyy vgay htjtu tt6 dffy :jkwtykkl6

Холбоос | |
(рйтмй (зочин) | )
2011-04-21 | 22:52
иужуу тйжэыйи мийв

Холбоос | |
(Зочин | )
2011-04-21 | 22:51
Эйиыйа эйчш мийв Ыгглшши губ чгибйашши ягслгаггаггж Ёхшлш бйжыйиб үжр мйшч ыхшав
Ягжйа ягжйа ягжйав йчшгчйи

Холбоос | |
(хундага | )
2011-04-20 | 16:06
pouttj pouttj

Холбоос | |
(dao | )
2011-04-20 | 15:59
ягауужуу

hgjneu bfy [kk;lk.

өө дахиад коодолчиж.. :р

Холбоос | |
(хундага | )
2011-04-20 | 15:50
mglgjhg.ga

нууц кодоор бичив

Холбоос | |
(dao | )
2011-04-20 | 15:44
ханын сонины ээлжит дугаарыг үзэн ихэд баясвай..

Холбоос | |
(хундага | )
2011-04-13 | 09:12
Хүслийн жигүүр
гялайлаа

зочин
манайх долоохон ямаатай, харин танайх бүр долоон ямаатайм

Холбоос | |
(Bayana | )
2011-04-12 | 13:49
Хүний юманд дуртай хэвээрээ л байна аа..хэхэ

Холбоос | |
тэхх... (Хүслийнжигүүр | )
2011-04-12 | 12:55
Таануудыг жаргаанаа кк

энэ чинь сайхан мэдээ байна этр....

тавтай морил гэнэ шд тэврэлт

Холбоос | |
(хундага | )
2011-04-12 | 10:32
тэхх.. эх орноо хөгжүүлнээ, таануудыг жаргаана кк

таних л байсан даа, малгай дээрээ хундага гээд бичцэн суужийсан би.

Холбоос | |
(Манхүү | )
2011-04-11 | 12:53
монголд ирциимүү тэврэлт

алга ташилт гоё ханийн сонин байна.

би нисванисийн тоглолтыг уг нь үзэх санаатай байсышд, даанч чадаагүй,
үзсэн бол таараад таарсан ч танихгүй байх бж хэхэ.



Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)