сонголт хийх чухал мөч ирлээ.
- хүний янз үзэх
- согтуугаар машаан барих
хоёрын алийг нь болих вэ?
хүний янзыг үзэж ясыг нь тогшиж ан цав үүсгэх нь маний эртний зан бөгөөд уламжлалт үйлдэл мөөн гэдгийг оюутан ахуйгаас үерхсэн ганц найз минь магадлан итгэмжилсэн нь саяхан билээ. тэр хүртэл би энэхүү буруушаамаар зан авир, заваан аягийг ноднингийн цагаан сарын өмнөхөн ахмад настныхаа тэтгэврийг авах гэж оочирлож суухдаа ард байсан бор дээлтэй өвгөн маний хавирга руу хатгаж ташраар нь хугалснаас болж түүнээс халдварласан гэж итгэсээр байсан ба энэ хугацаанд маш цөөн тооны хүний олон тооны ясанд ан цав суулгаж амжсан өөрийгөө жигшин зэвүүцэж, ядаж гиипэсдэж өгч нүгэлээ наминчлах сэтгэл төрөөд болохгүй байгаа нь .. аяа юутай ариун явдал вэ.
нэрээ сольж Хү Янз Ү гэдэг гитэд нэр авдымү.
аа харин согтуугаар машаан барихын хувьд.. ойлгожийгааз дээ?
согтуугаар... машаан... барих.. гэж.
согтчихоод хөл дээрээ тогтож байвал зам дээр зогсож гараа өргөн машаан барих, хөл дээрээ тогтохоо байчихсан бол замын хашлаган дээр сандайлж суунгаа гараа өргөн машаан барих ... асуудлын гол нь согтуу манийг дээрэлхээд илүү дутуу мөнгө авчих гээд байх нь шаналантай тул согтуугаар машаан барихаа больдымү л гэж... аяа мөнгө тарчиг хүний зовлон юутай их вэ.
ингээд жинлээд үзэхээр эдийн засгийн хувьд хор хохиролтой тул согтуугаар машаан барихаа больж... гэдэг чэнн нөгөө заваан авир хэвээр үлдэх нь ээ.
- хүний янз үзэхээ болих 0 санал
- согтуугаар машаан барихаа болих 1 санал
авч илт давуу саналын тоогоор хоёр дах сонголтыг хийхэд хүрлээ.
гиипэсдээл гиипэсдээл явчдаг байх даа, хөөрхий гиипэсчин бүсгүй.
ингээд ясандаа ан цавтай, хараахан бороолж амжаагүй нийт хохирогсоддоо удахгүй болох дэлхийн хөдөлмөрчидийн баярын мэндийг хүргээд гиипэсдэх нь нэгэн сайн сайхан хөдөлмөр мөөн гэж цохон тэмдэглээд сонгуулийн үйл ажиллагаагаа өндөрлье ээ, баярлалаа.
жич: заваан зангийн тухай нэгэн жишээ... түй түй бузарваань