PEEPHOLE
2011-04-22 14:21
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(20)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 913 удаа

нойр их хүрсэн, ганцхан шил архи авсан маань ёроолоороо хага явж, чимдаанд байсан бүх зүйлсийг алькоголиор ариутгасан байсан, нисэхээс ойролцоогоор 53 цагийн өмнөөс гол дээр нэгийм тээглээд байсан зэргээс өөр аливаа хор хохиролгүй буцан ирж, байдгийнхаа баруун хаяанд бамбайж бомбойн суужийна.

апү-гийн бүх хувьцааг эзэмшдэг, амьдралын түвшин өндөр, архи дарс элбэг дэлбэг, аливаа үрчлээ зураасыг ботооксоор шийдцэн, аяга хөмөрсөн мэт сэргэр мөөмийг силиконоор хийцэн, аюулын бүлцэн нүдийг мэс заслаар тормойлгоцон, алъя гэсэн налчгар хамрыг пиивраар өндөрсгөцөн, амраг янаг тоолж баршгүй, аяа би дунд нь төөрч дуусашгүй байсан тэртээх 70-80 онд жилдээ 3-4 ирж очдог байхдаа улаанбаатарын гудамж хэрхэн өөрчлөгдсөнийг ажигладаггүй мээнэгдүү байсан нь маний буруу бишийм. ойр ойрхон ирж очихгүй бол мөнгө буглараад батга гараад байсныхым. мөлгөр, мулгуу тархи тэр хурдыг хэрхэн гүйцэхэв.

сая 2 жил орчим япон орныг хөгжүүлж, улс төрийг нь товхинуулж, арай гэж нэг гайгүй мэнгэтэй хүнээр ерөнхий сайдыг нь томилчихоод эх орноо эргэтэл.. эх нутагтаа очтол.. нэлээн өөр болжээ. хот эхлээд навсайж ноолорсон мэт санагдав. яваандаа нүд дасаад азийн цагаан дагина мэт санагдав кк. нээрээ нээх навсайсан мэт санагдсан нь маний хиймэл сормуусны ширхэг хэт өтгөн, урт байсных биз ээ.

охид хүүхнүүд улам гоё, ганган болжээ. залуус, хархүүс бас ч гэж цэвэрхэн, дэгжин нь олон болжээ. тэдний тархи, зүрх гаднах дүр төрхдөө гологдохооргүй болооздэ. бүгдтэй нь уулзаж ярьж хөөрч амжсангүй.

том том, гоё гоё машаан тэрэг элбэг болжээ. эксээлийг ховорхон олж харав. зүг чигээ өөрчлөх бол үрүүлийн хаа нэгтээ байх зүйлийг хөдөлгөөд чиг чаг дуугаргаад байдаг тухай ихэнх шинэ жолооч нарт заагаагүй, заадаггүй, нэгээс гурав руу, гурваас нэг рүү гэх мэт эгнээ байр огцом солих нь авхаалж самбааны илэрхийлэл гэж заасан, заадаг болсон бололтой. товчхон хэлэхэд замын дүрэм мүрэм гэж хэрэггүй болжээ. зургаа дах мэдрэмж, аз хоёр байхад ер нь болоод байх бололтой шүү. хөдөөний юм уу, хайшааеэн гэмээр жолооч нартай замын хөдөлгөөнд оролцож, авхаалж самбаа, хурд хүч, аз хийморио сорин давхихдаа чигнаалыг хэрэгтэй хэрэггүй үед хангинуулан, хэрүүлийн үгсийг ар араас нь шидлэн, көк онжиготой, күрэн өтгөн зустай өвөг дээдсийнхээ шийрийг хатааж хүүхэн би цөсөө хөөргөн, дээдийн дээд каиф авсан нь оргаазмаас юуны ялгаатай. сайхан байсаааааа.а.а.а.а.а.нннн. бригадынхаа "батхүлэг" тэмцээнд оролцож, үзэгчдийн шагнал авчийсан алтан үе мэнн санаанд оржийлаа, ай хөөрхий.

найз нартайгаа уулзсан тухайгаа бичих үү, болих уу.. болив. зарим зүйлийг зөвхөн өөртөө үлдээх, эсвэл түр цааш хийх нь зүйтэйм шиг байна. заримдаа тэгж бодогдоно.

зарим хүн маний бичил, жижиг үг үсгийг тачир, мөчиг өгүүлбэр болгон бамбаралдуулсныг минь түвэгшээхгүй уншдагт нь талархмаар ч, хүлээж авч ойлгохдоо уужуу сэтгэл, ухаантай тархиныхаа энгээр өргөжүүлж, татаж чангааж хэлбэр дүрсийг нь өөрчилчихөөд занаж сүрдүүлээд байх нь тиймхэн.
..ч гэж дээ, тэдний энгээр сэтгэх чадваргүй, тэдний хүссэнийг бичих чадалгүй өөрийгөө л зүхийда... л гэж хэлийда.

заримдаа эрчүүдийг

а. хүүхэмсэг

б. маш хүүхэмсэг

гэж хоёрхон ангилахаас гадна харилцаа үргэлжлэх боломжгүй болоход

а. хорсож, үзэн ядаж, дайсагнадаг

б. огт тэгдэггүй (б1. ор сураггүй алга болдог, б2. найрсаг, найзархаг хэвээр үлддэг)

гэж хоёр ангилмаар санагддаг.

а нь... заззззз өөрснөө мэджийгааз.


уг нь улаанбаатарт хэд хоносон тухай бичих шахлаа.. нас явнаа гэж, лүд юмаа.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-04-29 | 14:37
мөрийцжийгаад ганц шил дарс үнэгүй олоод уучий гэсэн бүтсэнгүйэ..кк

эрчүүдийг улам янз бүрээр бодох нь зүйтэй шүү, тэр дундаас өөрийгөө олж авах хэрэгтэйм этр гэх мэт.

Холбоос | |
(Zurai | )
2011-04-29 | 13:52
хэхэ

мөрийцөхгүй ээ, айлаа гсн ккк, чиний зөв л дөө

Одоо харин эрчүүдийг тэгж янз бүрээр бодох утгагүй санагдаад байгаа шөө ер нь, юу ч болоод байгаам


Холбоос | |
(хундага | )
2011-04-29 | 13:40
хасах

буруу өдөр буруу хүнтэй буруу юу яах ч .. дараа нь буруутгахад л амар байдаг байх даа.
огт юу ч хийхгүй, яахыг нь мэдэхгүй буруу гэснээс юу яаж, яахыг нь мэдэж буруу гэх нь дээрийм биш үү? кк

тэр ямар заваан уугаачин халмаг бүсгүй вэ, ганцаараа шил вино гудраад.

эрчүүдийн ангилалд бол.. мэдкүйэ. одоогоор маний ангилал тийм л байна.

б1 нь бас дотроо хэд хэд задарч болохым байлээ үэхэхэ.

мятрашгүй марташгүй улсыг тодруулна уу.

аа намайг хундага гэдэээээг

Зурай
ии базарваань, хотоо өмөөрөөд сүйд кк.. "танай" хотыг азийн цагаан дагина гэж бас бичсэн байгаашү, соёрхоорой.

эрчүүдийг урвагч гэж хэлэхдээ голдуу дотроо тэгж чин сэтгэлээсээ бодоогүй, зарим нэг талаар сэтгэл чинь уяатай хэвээр байхдаа тэгж хэлдэг гэж мөрийцөх үү?

эсвэл ху-янз-ү

Холбоос | |
(Zurai | )
2011-04-29 | 12:46
За яахуудээ, миний муу хот, надтай хамт хөгжих гээл яджаан зайлуул. Хэрвээ Хундага бүсгүй эндээ нэлээн удаан саатвал сайхан санагдах байлгүй дээ эрхбиш. Хүн гэдэг угаасаа л дасамтгай амьтан ш д гайгүй.
Харин тэр эрчүүдийн хувьд, жишээ нь Зурай албатай юм шиг дасчихаал дараа нь урвагч мурвагч, хүүхэмсэг мүүхэмсэг гээл ярих тал ч бий л дээ /хальт бөөрөнхийлөв/

Холбоос | |
(хасах (зочин) | )
2011-04-29 | 11:23
чимээгүй чигнагж аяархан ажигч гэхиймүүү марташгүй мятрашгүй гэхийм тийм улс бас байна

Холбоос | |
(хасах (зочин) | )
2011-04-29 | 11:20
хадагтай аяга ирээд буцсан юм уу цом болчихсон юм бишүү
Монголчууд наадмаар морь унаад толгой нь багтаад орчихвол чигээр нь зүтгээд чихээд явчихдаг байсныг харж байсан хөгшин Орос ирээд Монголчууд машиныг яг морь унаж байгаа юм шиг унадаг юм байна маш аюултай үзэгдэл гэсэн гэсэн...мэсэн

анхны ба сүүлийн уулзалтад цуг сууж байснаа дөхүүлж өг гээд сугадаад... гарсан хүнээс болоод амьдрал өөрөөр эргэж саяхан төчнөөн жилийн дараа хуваарилалт шог байсан буруу хүнээ буруу өдөр хүргэж өгсөн гэсэн үг сонсоод...

мэдсэн бол лонх вино ганцаараа шахуу уусан халмаг бүсгүйн тэрэгт багтдаг байж гэж саяхан бодлоо

тэгэхээр эрчүүдийн ангилалд заавал өөр нөхцөл ялгаа байдаг л бололтой юм билээ шүү


Холбоос | |
(Зочин | )
2011-04-27 | 11:36
миа

Холбоос | |
(хундага | )
2011-04-27 | 11:09
юу гэхэв дээ, нэр ус, утсаа хэлнэ үү л гэлээ.
лавлахад утас чинь бүртгэлтэй бий юу? cool

Холбоос | |
(Зочин | )
2011-04-27 | 10:55
boju yuu geel bndaa? irsiim bol yarihgu yaasiim!!!!!!!!!!!!!!!!!

Холбоос | |
(хундага | )
2011-04-27 | 10:47
та нэрээ хэлнэ үү, усаа хэлнэ үү, утсаа хэлнэ үү.

Холбоос | |
(Зочин | )
2011-04-27 | 09:36
irsiim bol yarihad yaadiim!!!!!!!!!!!

Холбоос | |
(xvv | )
2011-04-24 | 21:02
Зад загначихгүй юу даа хэлээ гаргах

Холбоос | |
(хундага | )
2011-04-24 | 18:15
эмгэн чэнн хартай бол хар гайшдэ.

Холбоос | |
(xvv (зочин) | )
2011-04-24 | 17:01
таны л цаг зав болоогүй байх аа. Дараа тэгээд өвгөн эмгэн болоод би эмгэнээ дагуулж танайхаар очиж халуун сав хоослонгоо тухтай яримз хэлээ гаргах

Холбоос | |
(хундага | )
2011-04-24 | 15:44
тэгвэл тэгээд сэтгэлээ зоргоор нь тавиад тачаадаад байж дээ, Хүү минь Snakeman

уулзаж сонин сонсдог байж кк

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)