хэдэн ч жил уулзаагүй байсым.
гурав.. дөрөв.. тав.. таван жилийм болов уу даа. зургаа ч юм уу. тэр хавьцаа. тоолохоос халгаж халгаж. тэр ч, би ч.
хэд хэд асан алдаад...намжив. хөдөлж аяглах нь хэв хэвээрээ. миний хамгийн өхөөрддөг байсан хамар нь хэвээрээ. шонтойсон хөөрхөн хамар. уруул нь, нүд нь, хөмсөг нь, зовхин дээрх жижигхэн сорви нь, үс нь, духан дээрх зураас нь, чих нь, эрүү нь. гүй өөрчлөгдөнө ч гээд яах билээ дээ.
хамгийн хайртай гар.. хуруунууд.. хумсны хэлбэр хүртэл бас хэв хэвээрээ. хүрмээр.. атгамаар, илчийг нь, арьсных нь ширхэгийг.. мэдэрмээр санагдаад. гархилагдаж минийх биш болсон ч минийх хэвээр үлдэх хуруу.. хамар.. тэднийг над шиг тэгж “олж харах” хүн байхгүй биз, тийм болохоор зөвхөн минийх хэвээр байна. тийм байх болно. мэгшихээр нь тэсэлгүй хайртай хуруунууддаа хүрэв. тэр тэврэв. цээжиндээ наав. үс илэв. хэвээрээ байна гэсэн.
салахдаа.. үнсэхээр бөхийв. хацраа өгсөн. үнсэв. уруул нь уруул хайсаар. хайснаа олов. гэрчтэй. гэрч баясав. олон жилийн өмнө хүчээр шахуу барьж авч үнсэхдээ “уучлахгүй юу? ингээд дуусаа юу?” гэж асууж байсан тэр баганынхаа хажууханд намайг үнсэв. тэгэхэд цантуулж хайрах шахам байсан уруул нь бүлээсчээ.
ингээд.. шинэ.. бүлээн.. харилцаатай байхаар шийдэв, бид.
хэзээ ч ахиж чин халуунаар ноцож.., дүрэлзэж.., шатахгүй.
хүйтэн дайныг төгсгөв.
би бүрэн чөлөөлөгдөв. түүнээс биш.. бодвол өөрөөсөө байх.
тэгсэн байгаасай.
тэгсэн байх учиртай.
хэд ч урж хэд ч наалаа, улааныг. хэдэн үсэг нааш цааш болгох үлдсэн.
хэчнээн удав.