PEEPHOLE
2007-07-25 12:43
A:
Сэтгэгдэл(9)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1155 удаа

дарж дархан цолоо мандуулав. 2-3 мм хэрийн биетэй, зэгэл өнгөтэй шоргоолжнууд хэдэн өдөр дээрэлхээд. энүүгээр тэрүүгээр гүйлдээд..барих уу даа барих уу даа гээд байгаам шиг л ширээн дээгүүр гүйлдэж, кииборд дээгүүр тэлчигнэцгээгээд. дэлгэцний наана цаана гарч бүртэлзэцгээгээд. арай л “одоо энэ үсгийг тонш..” гэж заах нь холгүй юм болохын. даварчхийн.

эхлээд ч төөрч будилсан ганц хоёр шоргоолж юм уу гэсэн чинь хамаатан саднаа дагуулаад хэдэн батальон буучхиймаа. ноднин бас ингэсийн. тэгэхэд ч яахав, би өөрөө буруутай байсын. дэлгэцнээс нүдээ салгахгүй, амнаасаа арбузаа салгахгүй суужээж чихэрлэг шүүсийг нь дусаачихаар шавалгүй л яахав дээ хөөрхий шоргоолжнууд. бас гүйлдээд л, түжигнээд л...нүдэнд тороод л. тэгэхээр нь яахав дээ, би чинь хүн гэдэг мундаг амьтан юм чинь, тайван тухтай байхаа урьтал болгомоор байгаа юм чинь, өнөө хэдийг устгах арга хэмжээ авна биддэ. хэд хоногоос тэгээд ор сураггүй болсийм даа, хөөрхийс. би ч чихэрлэг киибордоо цэвэрлэнэ гэж гэдэс дотрыг нь гаргаад, буцааж боотол нэлээн хэдэн шураг илүү гараад, тэгээд л моринд нь мордуулцан.

сая бол үнэндээ яагаа ч үгүй шд. мөрөөрөө мөлийгөөл суужээтал ноднингийн талийгчдынхаа хариуг авах гэсэн мэт л гэнэт бужигналдаад. зарим нь хазаж ч үзжаах шиг. туршлагажсан “хүн” юм чинь гүйж гараад дотроо хортой жижигхэн ногоон шилэн байшин авчраад тавицан. хоёрыг. нэгийг нь энд. нөгөөг нь тэнд. шилэн байшингийн хана нь гэрэлтчихиймаа яджийхад. дотор байгаа хор нь жижигхэн бурзгар, будаа шиг. хөөрхөн шар юмнууд овоолоостой. үнэр амтаар нь даллуулсан шоргоолж байтугай өөрөө авчирсан би хүртэл дирийм дараам гэж жижигрээд дотор нь орж гадагшаа хармаар. шилэн ногоон хананд нь хамраа налчийтал наажаагаад гадагшаа харвал хүмүүс ямар аюумшигтай том, сүрдмээр байх бол. алхаж өнгөрөхөд нь газар хөдлөөд л, хаа нэг ирж шилэн байшинг минь хуруугаараа тоншиход нь галав юүлээд л, ойртож ажиглахад нь хамрын халуун амьгалд нь хэт дулаарал болоод л. гэхдээ л хөөрхөн гэрэлтсэн шилэн ногоон байшин байсаан.

шогоолжнууд үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол шилэн байшинд орж гараад л, бужигнаад л, түжигнээд л, олзыг олуулаа гээд улам олуулаа болоод л...хэдэн арван цагийн юм болов доо. бурзгар шар будаагаа үүрээд үүрэндээ аваачиж бусдадаа хуваагаад, бүгдээрээ чадхийжаагаам даа. бурхан минь намайг өршөө.

өрөөгөө бас сэтгэлээ чимэхээр авсан цэцэгний дохиур дээрх нарийн нунтаг тоос хүрсэн болгоныг шар өнгөөр будаад байхаар нь дохиурт нь арга хэмжээ авлаа, хөөрхий. харж баясах гэнэ, үнэрт нь мансуурах гэнэ. дээр нь санаагаараа байлгах гэхдээ хөөрхийгийн үр удмыг нь хээв нэг тасдаад л. гэхдээ л бурхан минь намайг өршөөгөөрэй. би чинь хүн гэдэг амьтан шүү дээ.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл (mar2 (зочин) | )
2007-07-26 | 20:38
bi naana chin mgl zanshlaaraa joom haraad taavchig bariad bossiim. maangar biyerhuu joom. degsen dalaisan chin urdaas niseed, bi zochood, Tsuboi sanii hogjmiig n evdelj bailaa shd. boon ineed nadiig shoolood. shudenznii hairtsagnii tal baih shuu biye n. bitii taaraarai. tui tui tui. naad shorgooljnuudtaigaa l baild. ganbatte keke

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-26 | 16:29
уг нь шоргоолж л доо. наад юки-г чинь магадалж асуугаад байхаар нь хуурсын хаха. аймаар хууртсаанннннн наадах чинь этр гсн. за тэр яахуу.
жоом байсан бол юу гэж шилэн ногоон байшин авч өгч эрхлүүлжээдийн. шууд автоматаар галлаад л...
энд аймаар том жоом байдиймаа, нисдэг гэсэн. надтай нисэж тааралдаагүй (түй түй түй), далавчны үйл ажиллагаа нь доройтсон 2 том жоомтой таарч үнхэлцэг хагараад, буцааж оёод. заваан шд.

Холбоос | |
Сэтгэгдэл (Tsoomii | )
2007-07-26 | 16:22
Уг нь жоом байснаас шоргоолж байсан бол дээргүй юу, жоом ах аймаар ш дээ,япон жоом нэсдэг гэсэн энэ үнэн үү,

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-26 | 13:00
эсэргүүцлийг хүлээн авав.
гүйцэд болсон үхрийн нүд мэт гялалзсан бэлцгэр том нүдэлчихээд сүнхххх сүнххх..
жоом ч бай, шоргоолж ч бай, адилхан Ж за юу.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-07-26 | 12:50
үүүүш, миний дуртай мойл хар нүдийг ялаан дээр зүйрлээд байгаатай бүррр нэг эсэргүүцэлтэй байна.

жоом байсиймоо? тэгнээээ тэр би гайхаад байсийм. Наран улсын шоргоолж гэхээрээ ийм зэвүүн байдийм байхдааа гэж боджийлааааа.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-26 | 10:52
юки минь ээ
жоом байсныг нь шоргоолж гээд биччиж...жоом шүү. яджийхад адилхан Ж үсэг орохын.
Tji-д
эндхийн горхой шавьж их айхтар оо, хэр баргийн юманд хууртахгүй. би энэ хаврын ямааны шинэ борцны үртсээр хүртэл дайлж үзжаагаам чинь.
пэриишка
ялаа чинь гэхдээ жоомыг бодвол "хөөрхөн" шд...мойл хар нүд гаргачаал..сүнххх сүнххх гээл.

Холбоос | |
Сэтгэгдэл (Friska | )
2007-07-26 | 09:23
Дандар баатармаа болцон байшд, яасан том шоргоолж вэ. Ялаа зэвүүншд, хар халуунаас ч болсым уу, ажлаар нээх том том хар ялаанууд, өдөржин араас нь цохиур бариад элдэж байгаам.

Холбоос | |
Сэтгэгдэл (Tji | )
2007-07-25 | 21:53
Яах нь вэ хөөрхийсийг. Хэдэн том ялаа авлаад хахуульдчихгүй. Тэгүүл тэд чинь хоолоо эрт базаасан юм гээд эртхэн ичээндээ ороод алга болж магад ш дээ хэ хэ.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-07-25 | 14:51
Пэээ тэгэээл шоргоолжуууд явжааахуу? бүрр keyboard дээгүүр гүйжаахууу? Аймриймдаааа.

Юуутайч дайснаа дарсанд баяр хүргий.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)