PEEPHOLE
2007-07-28 14:43
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(16)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 889 удаа

шал сонин санагдчихлаа. хэн нэгэн намайг муу хэлж байгааг сонсож сураагүй ч биш. харин гүтгүүлэх ямар муухай юм бэ. ор үндэсгүй юм ярих ямар хэрэгтэй байдгын бол. хүн дотроо бодож болноо, төсөөлж болноо, ийм байж магад, тийм байж магад, ер нь ингэсэн байх тэгсэн байх гэх мэтчилэн. хэнд ч байдаг л зүйл. харин түүнийгээ нүдээр харж, гараар барьж үзсэн мэт хэн нэгэнд ярих нь ямар вэ? сонсоод хачин болчихов. утсаа бариад хэсэг хөдөлгөөнгүй суув. цаад ярьж буй хүнд мэдэгдэхгүйг хичээж байдгаараа цовоо дуугарч, үл тоосон мэт царайлав. хоолой чичрэх гээд, тэвчиж өнгөрүүлээд бушуухан утсаа таслав. гомдолтой л байна. маш их. би таны бодож байгаа шиг тийм хүн биш ээ. та намайг юу ч гэж хэлж болно. юу ч гэж доромжилж болно. харин түүнийгээ хэнд хэлэх вэ гэдгийг бодолцож үзээч. би өөрийнхөө тухай шууд сонсох яахав, дүрсхийж хатуу үг зөрүүлж чулуудаад л өнгөрнө биз. харин миний тухай таны элдвээр хэлэхийг сонссон тэр хүнд ямар хэцүү байсныг, сэтгэлд нь юу хоцорч үлдэхийг бодож үзээч, гэхдээ миний тухай биш таны тухай, тань шиг хүмүүсийн тухай, таны амнаас гарсан ор үндэсгүй, заваан ярианы тухай. намайг өмөөрсөндөө, хамгаалж үг хэлж чадахгүйдээ хэнд бурууг өгөхийг мэдэхгүй зогсоо тэр хүнийг хүндлээч. гэхдээ зүгээр ээ, идүүлсэн бут ургадаг, идсэн эрүү хувхайрдаг. дээрээс хардаг нэг юм бий, ялгаж салгаж өгөх байлгүй дээ.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2008-03-10 | 11:06
Баясум
их л эвгүй газар уншиж дуусаж.. үэхэхэ

аль дивангаравын бут мут бээээээ. одоо бол тоохчгүү

Холбоос | |
(Claus | )
2008-03-10 | 07:09
Би тэр идсэн эрүү,идүүлсэн бут,шатсан аргалыг олж харахгүй байнаааааааааааааа......хүмүүсээ надаа нүдний шил хайрла......

Холбоос | |
(yuki | )
2008-03-09 | 15:56
Бут идсэн гэдэснээс гарсан баас чинь аргал болдийн. Аргалыг түлдийн, түлсэн аргалын илчинд чи өдий зэрэгт хүрээ биддээ ай? гүймүү?

Холбоос | |
(bayasum | )
2008-03-09 | 15:44
идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут нь баас болдий шд..

сая л бүгдий нь уншиж дууслаа шүү.. хью!

Холбоос | |
Сэтгэгдэл (DFz (зочин) | )
2007-10-05 | 21:51
идүүлдэггүй бут гэвэл чацарганы бут байхаа...



Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-25 | 12:35
дээрээс харж байгаатай нийлэх юу байхав. дэргэд байгаагаараа шууд хашраачих л даа, чаддаг юм бол. гэснээс намайг нэхххх сайн загнаад уйлуулаад өгөх хүн байдаггүйн байх даа. гэхдээ хайр шингээгээд.

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-09-17 | 01:36
aimr temtseltei, deereesee harj bgaatai niileed gashraana sho chaag ai?...gh4

Холбоос | |
Сэтгэгдэл (Friska | )
2007-07-30 | 10:55
Хундага гэдэг бут чинь идүүлдэггүй бут байхгүй байхгүй юу, тэгээд ч дандаа ногооноороо, дандаа цэцэглээстэй...тээ. Гүйм үү, тийм биз дээ.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-30 | 10:26
хаха энд өчигдрөөс тэнгэр уйлаад эхэлцэн, би ногоороод...маргаашнаас цэцэглэнэээээээ

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-07-30 | 10:08
ногоорчиж. тээээр харааа ногоооочэээшдэээ.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-30 | 09:47
довон дээр ургадаг бут нь ногоордог байхгүй юу

Холбоос | |
manai nutagt: (зочин | )
2007-07-30 | 02:34
идсэн эрүү хувхайрна
идүүлсэн дов ногоорно гэдэг # билүү?

Холбоос | |
Сэтгэгдэл (Uunee (зочин) | )
2007-07-29 | 13:33
Үнэхээр идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана шүү. Цаг хугацаа бүхнийг харуулна.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-28 | 23:54
ногоорч л таараа тээ? юки. ногоороод зогсохгүй цэцэглэж үзүүлнэ ээ.
Цоом оо
тэр ч үнэн шүү. гэхдээ хэлсэн хүн хэн билээ, хэлүүлж байгаа нь хэн билээ гэхээр бас чиг учиртай болжаагаамаа.

Холбоос | |
Сэтгэгдэл (Tsoomii | )
2007-07-28 | 21:14
гэхдээ нэр хугархаар яс хугар гэдэг дээ

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)