PEEPHOLE
2007-08-02 08:49
A:
Сэтгэгдэл(25)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 954 удаа

хайгаад хайгаад олоогүй юм, тэр ээмгийг. ээжийнхээ ээмгийг. намайг ухаан орсноос хойш ээжийн чихэнд гялтганасан анхны алтан ээмгийг. алт ч гэж дээ, монет. буудайны ширхэгээс арай багашаархан бадмаараг шигтгээтэй, шигтгээг нь тойроод 6-7 шүдтэй, нэг тийм жижигхэн ээмэг. ээж аваад хоёр гурав хоносон уу үгүй юу, яасан гоё юм гээд шуналаа илэрхийлсан чинь “миний охин зүү зүү” гээд. эгч тэгээд л гангараад гарч өгсөн. сургууль дээр гүйж явахад зарим эмэгтэй багшийн харц ээжийн минь ээмэгнээс салахгүй байгаам шиг санагдаад л. би 9-р ангид байсын. юун ч айхтар гоёсым, гүн өнгөтэйд нь л болсон байх. ээж ээмгээ алий ч гээгүй, эгч буцааж өгий ч гээгүй, зүүгээстэй. баахан гангарч аваад, аав нэг тийшээ яваад ирэхдээ авчирч өгсөн цэцэг навч болсон төмөр ээмэгтэй сольж зүүлээ. тэгээд хэр удаан ч мартсым, нөгөө бадмаараг шигтгээтийг. ээж л асуусан байх даа, эрэл хайгуул эхэлсэн. хайж болох бүх нүх сүв, шургуулга тавиур, хөнжил гудасны завсар...зарим зузаан номыг хүртэл эргүүлж үзсэн байх. нэгжээд нэгжээд хаанаас ч гарч ирээгүй. бодоод байсан, ээмгээ солихдоо сонингийн буланд боогоод ширээн дээр тавьсан болж таараад. тэрийг нэг нь юмтай хамаад хаясан болж таараад. ээждээ хэлсэн дээ, хулгаж хулгаж. алга болчихжээ гэсэн үү, юу гэсэн. хийсэн хэрэгтээ гэмшээд тэр үед өөрийн амнаас гарч байсан үг мүгээ бол огт санадаггүйм. ээж уурлаж загнаагүй санагддым, тэгсэнд нь баярлаж санаа амарсан сэтгэлдээ дийлдээд үү ээжийн хэлж барьсныг бас санадаггүйм. гэхдээ л олон жилийн турш хөөрхий ээжийнхээ, миний л мэдэхийн хамгийн үнэтэй гоёлыг нь алга хийсэндээ гэмшээд л. манай ээж жаахандаа учиргүй хөрөнгөтэй хоёр хөгшнийд өргүүлээд, ёстой л нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдыг нь эдэлж хэрэглэж байсийм гэнэлээ. хоёр хөгшин өнхрөөд, ээж маань ах дүү нар дээрээ буцаж ирсийм гэсэн, хэдэн том улаан авдартай. цувраад яваад өгсөн тэр хоёрынхоо араас эмгэнэж гашуудаад ухаан санаа нь орон гаран байсан гэж ярьдым, юуун нөгөө авдар мавдар манатай. ирээд тэр айлын хамаг л муу муухайг хийж, нэлээн хэдэн жил хамт байгаагүй ах дүүтэйгээ эргэж садансах гэж бас хэрэндээ элдвийг амссан гэсэн. хоёр хөгшинтэй өнгөрүүлсэн жилүүдээс нь сайхан атлаа бүдэгхэн дурсамжууд, ганц ширхэг зураг л үлдсэн юм. тэр зураг нь манай альбомд байх. зурган дээр айхтар ганган матмал сандал дээр сандайлсан хүрэн бор царайтай настан буурлын өвөр дээр үсээ толийтол самнаж, торгон дээл өмсөж, цагаан улт жийсэн жаахан охин цомцойн суусан байдгым. амаа жимийж, эрүүгээ ялимгүй өргөөд, бодвол патиар татаж байгаа хүний хэлснээр л байх даа, нүдээ цавчихгүй байх гэж байдгаараа хичээсэн цэвэрхэн жаахан охин. шүр, сувд өөр юу байдым, хэдэн янзын чулуу шигтгэж урласан томоо гэгчийн унжлагатай ээмэгтэй, ээмэг нь хацрынх нь дайтай. “энэ охин ээж нь шүү дээ.., энэ.. хөөрхий муу ажаа минь..” хэмээн зурган дээрх буурлыг хайрлангуй илэх ээжийгээ хараагүй бол тэр цэвэрхэн охиныг өөрийнхөө ээж гэж таних ч үгүй. тийм л жаахан, тийм л нялх танхил. харин ээжийгээ хэлэхэд нь би огт эргэлзээгүй. ээжийн чихэнд байх ээмэгний цоорхой маш том. аргагүй л хар нялхдаа нүнжигтэй хүнд эдийг зүүж байсан шинжтэй. шүдэнзний мод хоёр гурвыг давхарласан ч өлхөөн яваад орчихно. бадмаараг шигтгээтийг алга хийснээс хойш, хэтрүүлдэг хүнд бол тэр том цоорхойг харах бүртээ л гэмшдэгсэн. бушуухан том болж, ажил хийж цалин аваад өр нэхэх шиг онгойх энэ том цоорхойд гологдохооргүй ээмэг авч өгч ээжийгээ баярлуулахсан гэж. тэгээд санасандаа хүрсээн. тэр болтол харин хэнд ч хэлээгүй. их сургуулиа дүүргэж, албан ёсоор ажил хийж авсан анхны цалингаасаа шижир алтаар урласан сүүжин ээмэг авсан. ээж баярласан. “анхны чинь цалин, миний муу охин өөртөө юм авахгүй дээ, яасан үнэтэй юм аваав” гэсэн. таны ээмгийг алга болгочихоод их харамссиймаа, тэр их гоё чулуутай байж билээ гэсэн чинь “ямар ээмэг?” гэнэ, өөдөөс. яагаав, гүн ягаан өнгөтэй бадмаараг шигтгээтэй.. би 9-р ангид байсан, зүүх гэж аваад.. алга хийгээд.. сонинд боогоод хаячдаг.. гэсэн чинь “өө тийм билүү, ээж нь санахгүй байнаа.. тийм ээмэг байлуу?” гэж зөрүүлээд асууж билээ. аргагүй шүү дээ, ээж өөрөө цөөхөн ч хоног зүүсийм даа. ээж одоо ч өнөөх сүүжин ээмгэндээ хайртай, миний охины анхны цалин юм байгаам гээд. хайртай болохоороо л тэр байх, харин ч нэг “эдлэх” шиг болдог гэсэн. надаас юугаа ч харамладаггүй шигээ хавийнхаа хүмүүсээс өнөөх ээмгээ харамладаггүй гэсэн. тусламж хүссэнд нь өгөөд л явуулдаг гэсэн, түр ломбарданд байж байгаад буцаад л ирдэг гэсэн. гоёх гэсэн нь зүүгээд л явдаг гэсэн, гоёж дуусаад авчраад л өгдөг гэсэн. тэрийгээ надаас нууна, тэрийг нь би мэднэ.

өнөөдрийг хүртэл, бас өнөөдрөөс хойш тэгж араас нь эрэлд хатах ээмэг өөр байгаагүй, байх ч үгүй биз. бадмаараг шигтгээтийг би зүгээр ч нэг алга хийгээгүй байх.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2010-04-06 | 15:09
wow! raised eyebrow

Холбоос | |
(ketchup | )
2009-01-08 | 17:46
???????? ????? ??? ??????? ???? ??? ????????? ?????. ??.

????? ??? ???? ? ??? ??????? ???????? ??????? ???????? ???????? ?? ?????????. ????? ????????? ???? ?????.


Холбоос | |
(хундага | )
2009-01-08 | 17:41
??.. ?? ? ???? ?? ????.

?????? ???????? ????? ???, ?????? ?????? ???.. ??? ????? ?? ????? ?????? 2 ???????? ??????? ?? ???? ???? ?????. ?? ?? ?? ????? ???. ?????????? ?????? ?????? ???? "???????...???..?????? ?..??..????? ?? ???..??.." ??? ???? ????????? ???????????.. ????? ??? ??? ???????.. ?????? ????????? ???? ??????? ???????? ??????? ???? ???????? ??????? ?? ?? ????????, ???????? ????? ?????? ???????.. ??? ????? ???? ??????. ????????? ???? ????? ? ???? ? ???? ????????? ?? ?????????.. ???????????.

Холбоос | |
(ketchup | )
2009-01-08 | 17:30
??? ??????? ????? ??????? ??.
??? ????? ??? ?????? ????????? ???? ??? ????? ???? ? ??? ???? ??????? ? ???? ???? ????? ????. ?????? ? ?????????. ??? ???? ?????????? ?????? ????????? ????? ?? ?????????? ?????? ????? ?????? ?????? ???????????? ???? ???? ??????? ?????????? ????. ?????? ??????? ????? ??????? ???????????? ??? ?? ????????????? ???. ?????????? ???????? ? ???? ????.
??????? ??? ?? ????? ??? ????? ? ??????????? ?????? ??????? ???????? ???? ??????? ??? ????? ??? ?? ????? ???? ???? ??????? ?? ??????? ????? ?????. ??? ??? ????? ???? ????? ?????? ????????.

??????? ??? ??????????? ????? ??? ?? ?????? ?????????? ?????? ?????? ???????? ?? ?? ???.

?????? ????????? ????? ??????? ???? ??? ????? ???? ?????? ?? ?????. ?????? ?????? ?????? ????? ????? ???????? ?????? ?? ???? ????? ?????? ?????? ????? ?????.

??????? ?? ??????????? ?? ??? ????? ?? ???? ???????? ????? ???????? ??????????? ? ???? ?????? ???????? ???????? ? ???????? ???????? ?? ?????. ??? ???? ?????? ? ??? ???? ????? ?. ????????? ???.




Холбоос | |
eemeg chini (gajig | )
2008-03-03 | 20:11
zugeer neg alga boloogui degee, chamd uhaan oruulah gej alga bolsiin, eej chini ch chamaig tom bolj baigaa daa gej ogohdoo, uhaan suugaasai gej ih bodjee de,

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-04 | 21:19
японууд чинь саяхнаас л чихээ цоолдог болсым гэнэлээшд. хол байхад нутгаасаа авч гарсан юм болгон сэтгэл дулаацуулаад сайхан байдаг шүү. ээжийн тань ээмэг бөгж нэг ёсны сахиус болж байгаа биз дээ?

Холбоос | |
ээмэг (tenger | )
2007-09-04 | 09:29
нээрээ ээжиигээ санаад уилахжиин шд. ээжиинхээ ээмэг богжииг гаргаж зүүгээд сэтгэл санаа их саихан боллоо.энд ирээд зүүгээгүи хадгалсан баисан юм. япончууд алт мөнгө нээх зүүхгүүм баин шд.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-08-05 | 08:46
Юккэээ чи өөрөө мэджаагаашд, а*** м***
Эрхэс ээ
сайн явж ирэв үү? нутаг ус сайхан байсан биддэ? бичлэг нэмэхийг чинь тэсэн ядан хүлээж байгаа шүү.
Лоля
энэ танай ээжийн захиалгаар бичсэн бичлэг л дээ хө. эвий эвий жаахан охин минь, уйлмаар байгаа үедээ уйлчиж бай. эгээ шигээ болчий шүү.

Холбоос | |
Сэтгэгдэл (Lolya (зочин) | )
2007-08-04 | 21:34
ээжийгээ санаад нулмис бурэлзтэл бичитснэ байдийн даа ...
за за яахуу дээ уйлчий яашиг амар зугээр

Холбоос | |
Sain suuj baiv uu? (Erkhes (зочин) | )
2007-08-04 | 00:08
За ээмэг бугж яриад, сайн л сууж бгаа бололтой. Их сайхан бичлэгийг чини сайхан гэгч ни уншиж дуусгалаа. Сайхнаас уур олигтой уг толгойд давхиж ирдэггүй ээ. Орчуулга энэ тэр хийж явсаар байтал угээ шавхаад туучихсан бололтой.
Би бутсаад ирчихсэн шуу. кэкэккэ


Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-08-03 | 18:33
Биччүүл хэн шиг болохыг нь эхлээд хэлчих.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-08-03 | 18:28
юки минь ээ, чи дуугүй л байх байсийн. уншаагүй юм шиг л. чи одоо бол тээр жилийн БАМ шиг болчлоо шд. гэхдээ яахуу. баруун урагшаа болон, зүүн хойшоогоо ямар үед хөдөлдөгөв? тэрийгээ далимд нь хэлчих.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-08-03 | 18:15
Уйлахаар нь
Урагшаа хөдлөөөл
Хашиграхаар нь
Хойшоо хөдлөөөл

гэж хэлэх ёстой юу? эсгүүл дуугай л байх байсан уу?

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-08-03 | 15:36
чи яаавал урагшаа хойшоо хөдлөх вэ?

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-08-03 | 15:22
бичлэг уншаал
баруун тийшээ хөдлөөл
харилцан яриа уншаал
хажуу тийшээ хөдлөөл

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)