PEEPHOLE
2007-07-29 19:51
A:
Сэтгэгдэл(33)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 2019 удаа

Sto-н хүсэлтээр түүний доорх бичлэгийг Та бүхэнд дэлгэж байна.  хэн бүхэнд хэрэгтэй чухал агуулгатай тул өөрсдийн блог, саитаар дамжуулан аль болох олон хүнд хүргэнэ үү. зохиогчийн нэрийг бичихээ мартуузай. 

Саяханы нэг нойр хулжсан шөнө video.google.com-оор санаандгүй тэнэж яваад нэг ийм маш сонирхол татсан 2 кино олж үзлээ л дэ. Тэгээд энэхүү баримтат кинонд дурдагдсан амигдалин, лаетриль, нитролисид, В-17 амин дэм болон хавдрын трофобласт чанар зэрэг үгсээр google.com ахаар хайлт хийж үзтэл урд нь огт сонсож байгаагүй асар их мэдээлэл гарч ирлээ. сонирхсон хүн доорх линкийг browser-н шинэ цонхонд copy, paste хийж үзнэ үү.

1. http://video.google.com/videoplay?docid=8257934856995183554&q=world+without+cancer

2. http://video.google.com/videoplay?docid=4312930190281243507&q

 google keyword: world without cancer

(Дашрамд хэлэхэд video.google.com-ын ялангуяа Education гэсэн ангилал дотор MIT-ийн физикийн лекцээс эхлээд компьютeр програмчлал, сүлжээний хамгаалалт гээд маш олон сэдвээр сонирхолтой видео хичээл, илтгэл, презентаци байдгийг хэрвээ мэдэхгүй ганц нэг хүн байвал сонирхоод орж үзэхийг зөвлөж байн)

Хавдарыг эмчилж болно бас урьдчилан сэргийлж болно!

Энэ хорт хавдар гэгч муухай өвчинд ойр дотны ах дүү хамаатан садан, найз нөхдөөсөө алдаагүй хүн монголчууд дотор цөөхөн байх. Би дээрх мэдээллийг үзээд сууж байхдаа энэ тухай эртхэн мэдэж байхгүй яав да гэж харамсаж байлаа...  За ингээд энэ тухай үзэж, уншсан материлуудын товч хураангуйг та бүхэнд хүргье. Дэлгэрэнгүй мэдээллийг өөрсдөө үзэж судлана бизээ.

----

Дэлхийн олон үндэстэн ястнуудын дотор Хималайн нуруунд нутаглах Хунза нар, эскимосүүд, навахо омгийн индианчууд болон абхазын уугуул иргэд нэгэн гоц шинжээрээ бусдаас эрс ялгагддаг.

Тэр нь юу вэ гэвээс тэд бүгдээрээ хорт хавдраар огт өвчилдөггүй!

Эрдэмтэд энэхүү сонин зүй тогтлыг судлаж үзээд тэдний хэрэглэдэг хоол хүнсэнд нитролисид хэмээх бодис маш их хэмжээгээр агууллагддагийг тогтоожээ. Энэ бодис нь бараг 1200 төрлийн өвс ургамал, жимсний үрэнд агуулагддаг маш өргөн тархсан бодис боловч орчин үейин хотын хүн амын хоол хүнсэнд бараг шахуу байдаггүй бодис юм байн. Харин дээрх хунза эсвэл, эскимос хүн хотын амьдралд орж бидний хэрэглэдэг энгийн хоол хоол хүнс хэрэглэж эхлэхээр яг бидэнтэй адилаар хорт хавдар тусаж эхэлдэг аж.

----

Өөрөөр хэлбэл зөв хоол  хүнc хэргэлэвэл хорт хавдар тусахгүй гэсэн дүгнэлт шууд гарч байн. Тэгвэл ямар хүнс нь "зөв" юм бэ?

----

Амьтад хүртэл хэрвээ нитролисид агуулаагүй хүнсээр тэжээх юм бол хорт хавдраар өвчилж эхэлдэг. Тухайлбал зэрлэг агнасан амьтны маханд хэзээ ч хавдар олддоггүй бол харин амьтны хүрээлэнд гаршуулсан амьтад л зөвхөн энэ өвчнөөр өвчилдөг. Та бүхэн өвс идэж байгаа нохой хараад гайхаж байсан уу? Нохой яагаад өвс иддэг гэхээр нитролисидийн дутагдлаа нөхөх байгалын зөнгөө дагаж байгаа нь тэр.

Нитролисид нь 2 сахарын молекул - 1 бензоалдегидын молекул- 1 цианидын молекул гэсэн бүтэцтэй байдаг бөгөөд бензоалдегид болон цианид 2 нь тус тусдаа хүчтэй хороос гадна хэрвээ нэгдсэн тохиолдолд бүр ч илүү хүчтэй хорыг үүсгэдэг. Гэхдээ нитролисидын нэгдэлд орохоороо цианид, бензоалдегид 2 хүн болон амьтны биед ямар ч хортой нөлөө үзүүлдэггүй харин тодорхой нөхцөл бүрэлдсэн тохиолдолд задардаг.

Тэгвэл энэ нитролисид ямар үүрэг гүйцэтгэдэг тухай тайлбарлахын тулд хавдар гэж чухам юу болох тухай ярих хэрэгтэй.

1952 онд биохимич Др. Эрнст Т Креб гэж хүн анх удаа хавдрыг ямар нэг вирус, эсвэл токсиноос болж үүсдэггүй харин амин дэм, бодисын дутагдлаас үүсдэг гэсэн санааг өөрийн судалгаан дээр үндэслэн дэвшүүлжээ. Түүнчлэн Др. Жон Беард гэж хүн 70 жилийн өмнө хавдрын эсийг шинжилж үзээд хавдрын эс нь ургийн эхэн үейин трофобласт эстэй шинж чанарын хувьд ямар ч ялгаагүй байгааг  олж тодорхойлжээ!!

Трофобласт эс нь үр хөврөл хөгжих эхэн шатанд  чухал үүрэг гүйцэтгэж хүйн хоолойг үүсгэдэг бөгөөд диплой тотипотент буюу stem cell-ээс химийн урвал явсны үр дүнд үүсэн бий болдог байн. Трофобалст нь маш "ховдог" эс бөгөөд асар хүрдан хуваагдан үржиж ойр орчны эсүүдийг идэх замаар ураг хөврөл үтрээний хананд  бэхлэгдэх газрыг "бэлдэж засна".   Харин диплой тотипотент  бол хүний ямар ч эд эрхтний эс рүү өөрчлөгдөн хөрвөж чаддаг нэг ёсондоо "суурь эс" юм.

Дээрх "суурь" эс хүн болон амьтны өндгөвч, төмсгөнд 80 хувь агуулагдаж, үлдсэн 20 хувь нь биейин бусад хэсэгт тархсан байдаг.  Тэрхүү 20 хувь "суурь эс" нь бусад гэмтсэн эд эрхтнийг төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг гэж таамаглаж байгаа. Одоогоор мэдэгдэж байгаа батлагдсан факт гэвэл биед хаа нэгтээ гэмтэл гарвал тэр хэсэгт эстроген даавар ихээр ялгардаг бөгөөд уг даавар "суурь эстэй" үйлчлэлд ороход "суурь эс" хувирч тухайн гэмтсэн эрхтэний эс болон өөрчлөгднө. Бас тэр үйл явцын хажуугаар зэрэгцээд трофобласт эс бий болдог ажээ. 

Өөрөөр хэлбэл энгийнээр хэлэхэд гар шалбарлаа гэхэд тэнд эстроген даавар ялгарч улмаар "суурь эсийг" идэвхжүүлж шалбарсан арьс төлжиж эхлэх бөгөөд тэрний зэрэгцээ трофобласт эс давхар гарч ирнэ. Гэтэл ургийн хөгжлийн үед үтрээнд үүссэн трофобласт нь хүйн хоолой болж хувирдаг амин цухал үүрэгтэй эс хэдий ч биейин бусад хэсэгт гарч ирэх үед аюулт хорт хавдрыг бий болгодог!!!

Яагаад гэвэл өмнө дурдсанаар трофобласт бол маш "идэмхий" эс юм.

Байгалын зохилдлогоо гэж үнэхээр гайхамшигтай нарийн ажээ.  Трофобласт эс нь амин чухал хэрэгтэй мөртлөө давхар асар аюултай шинжтэй учраас байгалиас цаанаас нь үүнийг хязгаарлаж 2 давхар хамгаалалтын тогтолцоог үүсгэсэн байн. Эхний хамгаалалт нь хүний цөснөөс ялгардаг трипсин гэдэг даавар аж. Харин цөсний ажиллагаа хэт муудаж хавдрын эс буюу трофобластыг устгаж хүч хүрэхгүй тохиолдолд нитролисидийг агуулдаг В-17 аминдэм , амигдалин, лаетрил гэсэн нэртэй дээр дурдагдсан бодис шаардагддаг. Энэхүү В-17 амин дэмийн найрлагад байх бензоалдeгид ба цианид нь трофобласт эстэй "шүргэлцмэгц" задарч тухайн хавдрын эсийг хордуулж алдаг!!

Цианид дангаараа бол мэдээж хортой. Гэхдээ нитролисид гэдэг бодисын нэгдэлд орохоороо биед хоргүй юм байн. Хордуулахын тулд цианидын молекул тусдаа салж задрах ёстой. Тэгвэл нитролисидын нэгдэлд агуулагдсан бензоалдегид болон цианидын молекулыг задлахын тулд бетаглюкозид гэдэг даавар шаардагддаг. Сонирхолтой нь бетаглюкозид даавар зөвхөн хавдар үүссэн хэсэгт их хэмжээгээр бий болсон байдаг харин биеийн бусад хэсэгт байдаггүй гэсэн байн !

Тиймийн тул эскимосууд, абхазуудын хоолны найрлагад маш их В-17 байдаг учраас тэд огт хавдраар өвчлөнө гэдгийг мэддэггүй !!!

Эргэлзсэн асуулт

Тийм юм бол яагаад өдийг хүртэл В-17 г хавдрын эмчилгээнд өргөн хэрэглэхгүй байн вэ???

Энэ асуултын хариу нь одоогийн анагаах ухаан эмчилгээний практик бол тэр чигээрээ эм үйлдвэрлэгч том корпорациудаас шууд хамааралтай байдаг бөгөөд тэрхүү корпорациуд эмчилгээнд хэрэглэх эм бэлдмэл болон арга технологийг шууд хянаж байдагт оршно. В-17 амин дэм маш олон ургамал жимсэнд энгийнээрээ бэлэн байж байдаг тул тэрийг синтезээр гаргаж авах шаардлагагүй - өөрөөр хэлбэл энийг ПАТЕНТЛАЖ мөнгө олоход ашиглах боломжгүй. Тэрнээс гадна эмийн корпорациуд хавдын эмчилгээнд зориулж асар их хөрөнгө хаяж судалгаа хийж байдаг тул гаргасан зардлаа нөхөхийн тулд В-17 г сурталчлахыг зөвшөөрдөггүй юм байн !

Товчхондоо хавдрын эмчилгээнээс хоолоо олдог хүний тоо хавдраар нас барагчдын тооноос хавьгүй их учраас амархан бэлэн эмчилгээ/ урьдчилан сэргийлэх арга байсаар байтал тэрийг санаатайгаар нийтэд мэдэгдэхийг хүсдэггүй юм байн.

Итгэхэд хэцүү санагдаж байгаа биз? Надад ч мөн адил нилээн эргэлзээтэй санагдаж байсан. Гэхдээ дээрх 2 видео дээр маш сайхан учир начрыг нь тайлбарлаад эм үйлдвэрлэгч корпорациудын үүсэл гарал, дэлхийн нөлөөтэй том анагаахын их сургуулиудын хичээлийн агуулгыг тэд хэрхэн хянадаг тухай,  В-17 г лабораторид туршсан үр дүн, эмчилгээний практикт хэрэглэсэн баримт жишээ зэргийг маш дэлгэрэнгүй дурдсан байгаа. Тэрнээс гадна маш олон сайтуудад энэ тухай мэдээлэл байгаа. Өөрсдийн нүдээр үзэж уншигтүн.

В-17 -г яаж өдөр тутамын хүнсэндээ оруулах вэ?

1. Алимны үрийг тэр чигээр нь идэж бай !

2. Априкосын үрийг тэр чигээр нь идээд бай

http://home.bluegrass.net/~jclark/b17_foods.htm - дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс үзээрэй.

За ингээд энэ тухай мэдээгvй дуулаагүй улсуудад дуулгахыг бодоорой. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй аварга загасны загалмайн бэлдмэл гэх мэт зүйлсэд итгэснээс шинжлэх ухааны баттай баримт судалгаа бүхий В-17 амин дэмд итгэсэн нь арай дээр байх гэж би хувьдаа бодож байн.

В-17  (Laetrile, Amygdalin) - онлайнаар захиалж авч бас болох юм байн лээ шүү !


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(ee | )
2009-11-30 | 15:57
sain medee baina. talarhaj baina

Холбоос | |
(xvv | )
2008-08-16 | 13:56
нээрээ юу? сонин юмаа...

Холбоос | |
(emee (зочин) | )
2008-08-15 | 20:34
Хэрэгтэй мэдээлэл огсонд маш их баярлалаа. хойлогний мах идэх сайн шуу.энэ бол яг унэн.хээрээ шуу............. би аварт ороод орсод эмчлүүлж бсийм.миний шарх маш хурдан эдгэж бсанд орос эмч нар маш гайхдаг блаа.миний мэдэхээр 40 н хэдэн жил миний шарх маш хурдан эдгэдэг.ууний учир бага байхад аав маани надад хойлогний мах идуулсэнд байсийм билээ.би одоо 50 гарсан ч гэсэн уйлчилсэн хэвээр шуу.

Холбоос | |
(g84 | )
2008-08-05 | 22:24
би хойлог шувууны мах идсэн гайхалтай хурдан шарх анидаг
би 17 настай байснаас ч болсон юм уу


одоо өргөс битгий ороосоо хатиг битгий гараасаа гэж боддийшдээ...
яагаад гэвэл аниад баалчина.
цаашаа харсан толгойтой юу....хэцүү л дээ...
тэгээд саяхан аймар үнэтэй б17-той эм авсан капсолтой эм...
сонирхоод хаглаад үзсэн чинь пэээ

Холбоос | |
(хундага | )
2008-08-05 | 21:14
жилийн дараа наассссс

Холбоос | |
(inf (зочин) | )
2008-08-05 | 11:00
үзээд байгаагаа мэдкү яваад байгаам болов уу

Холбоос | |
(Зочин | )
2008-04-15 | 19:22
yaho:-ss rolling on the floor

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-10-08 | 11:24
Хаааах, гоё загвартай болцон байшт. Ямаррр гоёийн, яасан гоёийн.

Yuki

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-10-08 | 03:44
I dont know - New

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-23 | 12:27
үзэж болно шд

Холбоос | |
Сэтгэгдэл (inf (зочин) | )
2007-09-22 | 23:24
стохастикийн блогийг үзмээр байна...

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-07-31 | 20:02
ДОХ-ийн эсрэг бэлдмэл гарчихсан, тэхдээ тэрнийг зах зээлд гаргаад олон хунийг эмчлэх ни ашиггуй учираас гаргадаггуй гэж соносож бсан юм бна. ямар ч бсан надтай цуг ажиллаж байсан герман залуу өмнө нь эмийн үйлдвэрт ажиллаж байсан юм. тэгээд л industrial business маш бохир би л лав ахиж уйлдвэрт ажиллахгуй гээд байдаг байсийн. жишээ ни бас малэриа байна / монголоор халуун хумхаа гэдэгбилүү хижиг ч бил үү /. тусдаг хүмүүс нь голчлон ядуу хүмүүс байдаг учираас ямар ч эмийн компани хөрөнгө хаяхыг хүсдэггүй. харин саяхан Билл Гэйтс -ийн сангаас 1 тэрбүм орчим доллар малэриа-ийн эм гаргаж авахад зарцуулна гэх шиг болсон.


Lazu,

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-07-31 | 19:24
бэтмээн гэснээс батмээн гоё залуу тээ?

Холбоос | |
Сэтгэгдэл (mar2 (зочин) | )
2007-07-31 | 13:17
ziak betmeen zetmeen ch dee. terniig idej uuh ch gej dee. arhi tamhia bolij chadqui naajeehad daa. dehdee yaahav lemontoi piav daj gechuul meekeeree duuduulaad aluuldiim boluu yaadiim bol

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-30 | 18:35
хаха энэ чинь харин өөлкөн үүхэд үү дээ. асуугаагүй асуултанд хариулаад, өөрөө тайлбараа хийгээд явцан байна шд. өөрийнхөө блог дээр очиж юу хүссэнээ бич. ажлынхаа пянг даадаггүй эр ч дээ...хөөрхий зайлуул

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)