япончуудын 4 хүн тутмын 1 нь нас дээр гарсан хөгшин юм уу, өвчтэй, хэвтрийн хүн юм уу, төрөлхийн эмгэгтэй хэн нэгнийг асардаг, түүнээсээ болж бие, сэтгэл, эдийн засгийн хувьд асар дарамттай байдаг гэнэ. ай мөн бэрх ээ.
манайх амрым даа, хөгшид нь урт насалж үр хүүхдээрээ асруулж сүйд болох нь ховор, тэтгэврийн сангаас хүртдэг хүн ам нь татвар төлөгч хүн амаасаа хамаагүй цөөхөн, хөөрхий төрөлхийн эмгэгтэй нялхас нь төрөөд удахгүй талийж, хүнд өвчтэй нэгэн нь хэвийн эмнэлгийн үйлчилгээ үзэж чадалгүй чадхийж, хөгшин настайчуулын ихэнх нь 70 хүрэх үгүйтэй бурхан болцгоодог болохоор үлдэж байгаадаа нэг бодлын амрымаа, амрым.. гэсэншүү хүнлэг бус, эх оронч бус, үндэсний үзэлтэй бус, амин хувиа хичээсэн аймаар муухай бодлоор тв-ийн мэдээг хачирлан энэ өглөөг угтавай. үнэн л юм чэнн.
байсгээл дунд эргэм насны хүү нь эсвэл охин нь гэдиймү, 60 гарсан охин, хүү нь 80-тай, 90-тэй ээж, аавыгаа асарч тойлж ядраад, бие, сэтгэл, хөрөнгө мөнгөний дарамт гачаалд орж тэсэхийн аргагүй болоод хонины сүүл үмкүүлцэн гэнэ, үмкүүлчээд нууж гэнэ, өөрөө зугатааж гэнэ, эсвэл өөрийгээ егүүтгэж гэнэ гэсэн мэдээ дуулдах бөгөөд өөрийгөө оронд нь тавиад бодохоор бас л... эвгүй шүү. мэдээж хонины сүүлний оронд цагаан будаа бяцалж хийсэн зунгаармал боов залгиулдым л даа, энд. газар тариалангийн ороншдэ, энэчэндоо.
гээл цуураал.., үэхэхэ... аа харин ийм хэрэг бол зөндөө гардымаа, гардым. хувь хүний асуудлаас гадна улсын төсөвт нь тэтгэврийн сан гээч улам "хөөн томрох" зардал ихээхэн ачаа болдог нь үнэн юмаа, үнэн юм.
эдгэршгүй хүнд өвчтэй эсвэл өндөр насалж хүний гарт орчихвол энэ амьдралтай зууралдаад байлгүй тонилохымсон гэж боддын. суралцах зүйл дуусаагүй бол тэгээл новшроол амьсгаатай байгаал байх биз дээ, санаснаар болдоггүй нь хорвоом даа.
гэж мэгэх яамай, уг нь олон улсын валютын сангийн тэргүүнээр уламжлал ёсоор европоос нэр дэвшсэн параанц эмэгтэй Кристин Лагард ч сонгогдлоо, асуудал ч цэгцэрлээ, айраг цагаа ч жигдэрлээ, адуу мал ч тэвээрэгшлээ, арлын орноос холдож азийн цагаан дагинадаа очъюудаа гэтэл.. аапрагийн сүүданы ерөнхийлөгч ахмаад аль-башиир хятадад айлчлаад, хор найруулаад санаа зовоогоод хаячлаа, чоорт гэж. хамаг төлөвлөгөө нурсан.
гэдгийг мэмо хийх гэж орж ирсэн бөлгөө. баярлалаа, баяртай.
аа нээрээ, дэлхийг торлон хэрлэж дээрэлхэн эзэрхэх бодлоготой мэт үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэртэй валютын сангийн тэргүүнээр заавал европ хүн сонгоол, баярлаал, эмэгтэй хүн анх удаагаа сонгогджийна гээл бас баярлаал... бас л болоогүй л байна даа тээ. маниасаа өчнөөн хол түрүүлсэн баруунд ийм байхад манууд жалга дов, үндэсний үзэл гэж хөөрч хэнхэглэн хүүхний үс хусах нь ер нь жам ёсным байна гэж санагдав. урагшаа!! урррррооооооо..