нар ч буцлаа, наадам ч болчлоо, намар ч дөхлөө... сайхан байнаа, сайхан байна. бүх юм сайхан байна, сайн байна.
гэж өөртөө итгүүлж байна. бараг итгэцэн байна.
гэмт хэрэг, шүүх цагдаагаа болиод сүнс сүүдэртэй драма руу шилжсэн байна, хажуугаар нь эмнэлэгтэйг бас зэрэгцүүлэн эхлүүлсэн байна. сүнстэй драма дээр гол дүрийн, сүнстэй харилцагч хүүхэн хэн гэдэг, яасан ийсэн юун сүнс болохыг нэрийг нь мэдэнгүүтээ шууд интэрнээт гэдгиймнаас шууд хайгаад л, хэзээ хаана ямар осол, хэрэг, золгүй явдал болсоныг мэдчихэж байна. тэр интэрнээт гэж их хэрэгтэй эд байдын байна, нэгийг олж авахынсан гэж бодож байна.
сүнстэй драма дээр эмнэлгийн сувилагч болдог хар арьст авгай эмнэлэгтэй драма дээр эмч болчихсон жүжиглэж байна. хуучин танилтайгаа уулзсан мэт болж, сэтгэл хөдөлсөн байна... өөеээ өнөөх хэн байшдэ.. гэх мэт. “байна” гэж төгсгөжийсан хэмнэлээ алдчихлаа, чоорт гэж. одоо сүнс сүүдэртэй тулвал айхаа больсоон, би. тэдний “үнэн дүр төрх”, “учир начирыг” бараг мэдцэн..
гээлү.. үэхэхэ.
айдас гэдэг бол тухайн айлгагч этгээд, юмс, үзэгдлийн тухай бүрэн гүйцэд мэдлэггүй, мэдэхгүй, харанхуй байгаан илрэл юм байлээшдэ. аа гэхдээ, тэрхүү айлгагч этгээд, юм, үзэгдэлтэй учирсан, учираад байгаа, учирахаа мэдэж байгаа тохиолдолд.. гэдэг нь нэгмуу төсөөлөлтэй гэсэн үг. нэгмуу төсөөллөөс болоод айдас хүйдэс төрөөд байна гэсэн үг, бүрэн гүйцэд, үнэнг мэдэхгүй хэрнээ.
аа харин, ор тас төсөөлөлгүй байжийгаад гэнэт учирнаа гэдэг бол айдас хүйдэсгүй байжийгаад "учираад явчих нь ээ". өөрөөр хэлбэл "тэнэгийн дотор уужуу” гэдэг салбарт хамрагдаад явчих нь байшүү дээ.
мэдлэгтэй, мэддэг байх гэдэг нь...
зассс өөрснөө мэджийгааз дээ. халуунд нозоороод хэрэг алга. агаарын халуун дээр чийг нэмэгдэхээр... нэг тийм... иймэртүү... /агаар самардаж үзүүлэв/.. амиа хорломоор.
намар орой сэрүүсэхэд, амиа хорлолгүй зуныг давсан өөрөөрөө бахархаж суусаар өвлийн жавартай золгодог билээ. балиар жиндүү шүү, эдний өвөл... нэг тийм, юу гэхийм дээ... иймэртүү... /биеэ хурааж, чичирч үзүүлэв/.. бас л амиа хорломоор.
ай хөөрхий.. амиа хорломоор шалтгаан юутай олон хорвоо вэ.
гэж галит ганихарч үзүүлээд үргэлжлүүлэхэд байшдэ, урд шөнө сиизэн 1, 2, 3-тай аймаар олон оролцон тоглогчтой зүүд зүүдлэв. аягүй сайн санаад байгаа нь сиизэн тус бүрийн дараа өнгөц сэрж, харанхуй өрөөг тойруулан харж, нойрмог ухаандаа юуг ч юм бататгаад бодоод байснаас болжийгааз. огт хамаагүй хүн зүүдэнд байн байн орж ирэхийн. ойлгомжгүй. тэрмуу л намайг гүчтэй бодоод байна даа.. тээ? үэхэхэ.
үсээ задлаад өвөр дээр нь гэдийнгээ..:
- толгой барьдымү?
- гүй
- за тэгвэл ямар нэг үйлчилгээ үзүүл
гэж солиорчийдаг шүү, би, гхгхгх.. харамсалтай нь тэгээд л каадр солигдсон. үйлчилгээ авсымү, гүймү.. та дараагийн шинэ сиизэнг толилуулах хүртэл хүлээнэ үү... баргил хоолойтой эр өгүүлрүүн... уран бүтээлийн “зүүд нойрны явдал” нэгдэл.
аа тэхх, бас... номын хуудас дунд хавчуулсан хэн нэгний зургийг үзкүй гэж би хэчнээн чармайв аа. үзээгүй. үзэх ч гүй... гэж зүүдэндээ тангарагласан. эм зоригоороо бахархууштай.