PEEPHOLE
2007-10-02 17:35
A:
Сэтгэгдэл(7)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 721 удаа

-          та ер нь юу хийж бүтээе гэж боддог вэ?

-          ... ажил хөдөлмөрийн хувьд уу? эсвэл ер нь амьдралдаа юу?

-          ер нь?

-          ... эргэн тойрныхоо таньдаг мэддэг, уулзаж учирсан бүх хүмүүст, юмсад талархах сэтгэлээр дүүрэн амьдрах юмсан гэж боддог доо. талархсаар байгаад л...

үр хүүхдээ хүний дайтай өсгөж, хүмүүжүүлж, амьдралд хүргээд үүнийхээ төлөө ачлал нэхдэггүй тийм эх байхсан гэж боддог. бас.. овойж оцойтол баяжихсан гэж боддоггүй ээ, хэнээс ч хамаарахгүйгээр өөрийн хүчээр олсныхоо хэрээр эдлэмээр байгаагаа эдэлж, идэж уумаар байгаагаа идэж ууж, өмсөж зүүмээр байгаагаа өмсөж зүүгээд, харин хүн болж төрснийх энэ хорвоо дээрх мэдэрч болох бүх сайн сайхан бүхнийг дагалдах саартай нь мэдэрч, сэтгэлээ хөдөлгөж,  бахдаж.. харамсах зүйлгүй “дуусахсан” гэж боддог доо.

 

хийж бүтээхээс арай өөр ч юм уу.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
dev;s (g84 | )
2007-10-09 | 09:45
олон зүйлийн тухай бодохгүйгээр амьдарвал хэрэв тэгэж чадвал л амьдрал сайхан юм шигээ

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-10-04 | 00:18
Таны тэргүүн мэхийх төдий болоход миний наран ургажээхийй, энэ юу вэ?

Холбоос | |
yuki-d (DFz (зочин) | )
2007-10-03 | 00:05
нээрээ хүүхдийг сайн хүмүүжүүлэх грийт бүтээл шүү... (толгой дохив)

Холбоос | |
nemelt tailbar shaardaw! (DFz (зочин) | )
2007-10-03 | 00:02
саартай нь яг яаана гэнээ?...
тийм байна магадгүй бүтээлч гэгдэх өгүүлбэр байхгүй байна... мартсийм уу



Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-10-02 | 23:58
бодож үзмээр л юм байна.. дараа завтай болохоороо үхэхээсээ өмнө амжвал энэ талаар чинь нэг бодож үзнээ.. big grin

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-10-02 | 19:36
Түрүүнийх хийх нь байсийн за.

Одоо бүтээх нь: Яг над шиг бодож, намайг сэтгэл амар, санаа зовох зүйлгүй амьдраасай гэж хүсдэг, түүний төлөө хэрэгтэй бүхнийг хийх тийм үр хүүхдүүдийг бүтээнэ дэээээ.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-10-02 | 19:34
би бол ижийгээ үлдсэн насандаа сэтгэл хангалуун, санаа зовох зүйлгүй байгааааасай гэж машшш их боддог. Тийм байлгахын төлөө хийх хэрэгтэй бүхнийг хиймээээр...

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)