“вараттэ иитомо!!” гэдэг нэвтрүүлэг гарчээна. амардгаас бусад бүх өдөр ид үдээр шууд явдаг нэвтрүүлэг. хэдэн арван жил ч тасралтгүй үргэлжилжаагаам, мэдкү. хөтөлж явуулдаг хүнд нь би лакк дуртай. Тамори гэдэг никтэй ахимаг насны эр. уул нэр нь Морита. урвуулаад Тамори. сайхан хүн. гаднах төрх нь биш, байж байгаа нь, хэлж ярьж байгаа нь, мэдэж байгаа нь нэхх сэтгэл татмаар. хошигнол нь яг манай талынх. хажууд нь ойрхон байдагсан бол эм хүнийхээ хувьд сэтгэлийг нь татаж дийлэх эсэхээ туршиж үсээ өөрчилж, мэик апныхаа өнгийг сольж үзмээр. хаха. яг л чадна даа. бэртэгчин царайлчихаад өөрөөсөө санаачлан яг л аппиил хийнэ дээ. мөрөөдсийн.
иитомо = бололгүй яахав, тэгэлгүй яахав, болышдэ, болгышдэ гэжаагаамү даа. толгой дүнкүүрчээд тохирох гоё үг орж ирэхгүйн. ер нь иймэрхүү л утгатай гээл бодчих.
хамгийн дээр гарцан ч байжээх шиг. хаха. эвгүйн. ядаж нүүрээ угаая даа. угаачлаа. сахал махал ч тавьчлаа, арзгар толгойтой нэг арзгар залуу хүүгийн ачаар. арзгар аа, чи яахаараа иймийм бэ? хахаха. доомо доомо. угаангаа нааш цааш нь болгоцон хамар амаа эвлүүлэх гэж баахан ухнатав. ухна чинь эр. эмийг нь эм ямаа л гэдэг байх даа. эм ямаатав гсн хаха. ямаа биддэ? ухна чинь. хониных чинь хуц байх аа. гэснээс өөдөөс нь битгий хуц гэмээр хүмүүс бас байхымаа. зөөлрүүлээд гуц ч юм уу. гуцццц гсн. битгий гуцжээ, чи!!! гэжжжжж. өөрийг нь дууриав. жаахан оройтоол гуцуулчлаа. гэхдээ иитомо, гуцжил бай.
эмэгтэй Ф манай эх орны 2 дах том хотоос нөр их ажлынхаа хажуугаар хэдэн бичлэг хийчүүл бас өөр болохсон. даанч бичлэг нэмэх гэхээр юу яагаад байх шиг байна. гэхдээ иитомо. тэгжийгаад бичиж алдана биддэ. өөдөөс харж суучихаад ярианы өрнөлөөр нүдээ “томруулж жижигрүүлэн”, эрч нэмэн суудаг чинь тун сайхан санагддаг шүү, энэ дашрамд хэлчий зүгээр.
тэр дээр хамгийн өндөр олбогт заларчээсан эмэгтэй Ю гэнэт юу яачхын. манийг бодвол хэд дахин олон олбогтойсон, би ч түүнд олбог нэмэхдээ дуртай. гэхдээ яахуу, иитомо. олбогоо бариал араас чинь элдээл сэгсэлзчинэ дээ. ваи эм-г хашраан хашраан чалчиж суухдаа биеэн барих гэдгийг мартан мартан мансуурдаг шо, чамтай. надаас салахаар шийдүүл хамгийн сүүлд уулзахад өмссөн байсан хар ноосон цамцны чинь хормойгоос хөвчий шүү, зүгээр. дашрамд хэлэхэд, тэгэхэд царай чинь гэрэлтээд аюулын сээкси харагджээсан шүү. дараа нь учрыг нь бичлэгээс чинь олж уншсаан.
за мөн чимээгүйхэн инээдэг чаарм поинттой эрэгтэй Зо, онин буузаараа онилон ширтэхэд минь айж бүлээрсэн эрэгтэй С, хасах ба нэмэх хааяа үржих ба хуваах чанартай эрэгтэй Цифрт, мөн эмзэг дүрвэгч эрэгтэй З, тээхникийн саатлын гамшигт өртсөн эрэгтэй К, бас чүүвин гааман шүдэт эрэгтэй ХАД, өөр чинь хэн байдаг билээ. зиа мөн иргэн Б-н анхаарлыг нэлээдгүй татсан эмэгтэй М, галаа ахын галтай шүүмжлэгч эмэгтэй Т, өөр чинь... за тэгээл зөндөө зөндөө блогчдын замбараагүй их бичлэгийг хүлээжийгаа шүү, энэ дашрамд хэлчий зүгээр.
ёоххх юу бичих гэж эхлээд л юу бичээд хаячив даа гэжжж. зассс, хойд сарвууныхаа хумсны будгыг солийдоо. иитомо.. вараттэ иитомо. стрэсс тайлагддын.