PEEPHOLE
2007-11-12 18:16
A:
Сэтгэгдэл(31)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1164 удаа

өчигдөр чимдаанаа ухлаа. хэрэг болгож тэр холоос авч ирчихээд ил гаргалгүй хадгалчихсан байсан эд зүйлээ гаргав. эд зүйлсэх юу байхав, ганжин л даа. гурилын мод, элдүүр, гулууз өөр юу юу ч гэдэг билээ, манай аав, ээжийн нутгийнхан лав ганжин гэдэг юм. хэн гэдэг хүн, хэзээ “бүтээсэн” эд юм, мэдэхгүй. манийг мэдээ орох цагаас л манайд байсан юм. их том ширхэгтэй модоор хийсэн, тохойн чинээ урттай ганжин. ямар мод гэхээрээ ийм том ширхэгтэй байдаг юм, тоорой, алтан гагнуур, загийн үндэс.. за аль нь юм мэдэхгүй. их л том ширхэгтэй, ширхэг бүр нь тод гэгч нь товойгоод гараад ирчихсэн. борооны усанд идэгдэж, ухагдсан зөөлөн хөрстэй уулын энгэр шиг. бор өдөр, шар хоногийн нугачаанд нухлагдаж, гүрдийсэн шууны судас мэт. ганжин атлаа ийм “ширхэгтэй” гадаргуутай, гадаргуу нь ийм “овон товонтой” атлаа элдэж тэгшлэхийн хувьд түүний урдуур “гишгэх” өөр ганжин үгүй. аав маань хот газар голомтоо асаахаар нутгаасаа гарахдаа л цүнхэлж гарсан эд гэнэлээ. тэр үед энэ ганжин шинэ байсан үгүйг мэдэхгүй. аав маань хоол тун сайхан хийнэ. зүгээр нэг сайхан амттай хийх биш, их нямбай хийнэ. гурил зуурахаас авахуулаад, түүнийгээ нухах, таслах, элдэх, мах шулах, хэрчих, зорох, татах, ногоо арилгах, хэрчих гээд л хоол хийж эхлээд аягалаад өгөх хүртэлх бүх үйлдэл нь нямбай, цэвэрхэн, илүү дутуу зүйлгүй байдагсан. гурил зуураад дуусахад хуруунууд нь цэв цэвэрхэн, зуурсан савны хана цэв цэвэрхэн. элдсэн гурил нь гортиг татаж байгаад цойлдоод авчихсан мэт дув дугуй. буузны гурил бол голдоо зузаавтар, зах нь нимгэхэн...төмс арилгаж өгөхөөс өөр ид шидгүй би өөдөөс нь хараад суучихна. ам хуурайгүй ярина. ам хуурайгүй асууна. аав хариулна, бас ярина. бас хоолоо хийнэ. намайг тийм ийм юм хий гэж ер хэлэхгүй, үүнийг тэгж ингэж хийнэ ч гэж заахгүй. аав хийгээд л, би яриад л... аавын яаж хийж байгааг хараад л. хоол сайхан хийдэг шигээ гал тогооныхоо “багаж зэмсгийг” сайхан нандигнаж хэрэглэнэ. ганжин, гампанз, хутга, тогоо, шанага гээд л. удаан хэрэглэсэн атлаа улам л өнгө ороод, улам л үнэ цэнэтэй болоод. амьсгалдаггүй ч шингээдэг байх, хэрхэн хандаж байгааг. манайд том, жижиг хоёр ганжин байх. жижиг ганжин нь энэ эртний эд. том ганжин гэж ямаршуухан юм байсныг би санадаггүй юм. харин аавын ганжин бол, аавыгаа хоол хийж байснаар нь, өөрийгөө хажууд нь хамгийн жаргалтай, тайван байснаар дурсах бүрт ороод л ирнэ. нөгөө л том ширхэгтэйгээ, нөгөө л гүдгэр зурааснуудтайгаа. дулаахан шаргал өнгөтэйгөө. мод нь хатуу мөртлөө алганд зөөлхөн, эвтэйхэн.

сая ирэхдээ аавынхаа ганжинг аваад ирсэн минь энэ. одоо минийх болсон. аав маань голомтоо үүсгэхээр нутгаасаа авч гарч, би голомтоо салгахаар гэрээсээ авч гарав. хэдэн халтар төгрөг биш ганжин үлдээсэнд нь талархав, би. аавын минь гарын илчтэй, алдрай насны минь дүүрэн дурсамжтай. үүнээс илүү үнэтэй юм гэж юу байхав.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Nomadic | )
2008-11-11 | 14:03
Алтай нутгынхан Ганжин гэдэг юм билээ.
би ч бацаан байхдаа овоо хэд амтыг нь үзэж билээ.ккк

Холбоос | |
onxorsoor... (Niguulsel (зочин) | )
2008-02-13 | 16:47
bid onxorsoor, zarim ni urd onxorsoor, ixenx ni xotsorch onxorsoor, busad ni zeregtsej onxorsoor, neg ni tsoilj onxorsoor, saixniig mederch onxorsoor, dursaaguig dursaj onxorsoor, sonsooguig sonsoj onxorsoor, busdad saixniig medruulj onxorsoor, zarimd ni dursamjiig sanuulj onxorsoor, ixenxed ni sonsooguig ni sonsguulj onxorsoor, blog-oor zarim ni mederch onxorsoor, medreegui busdadaa xelj onxorsoor, bid negdej onxorsoor, xelsen negendee talarxaj onxorsoor, bid onxorsoor...

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-12-03 | 00:20

зараа-д

зиа таны асуусанд юки, дфз хоёр базаад сайхан хариулцан тул илгаслаа. бас өөрөөр чинь элдүүдэх хүсэлтэй хүн чиг л байх шиг байна. залуус хоорондоо учраа олноззз.

гэр-т

инээв. гэхдээ инээсэн үгүйг минь чи харах биш. жааз маазыг чи хаанаас, хэнээс мэдэв? бас сахал.

мар2-т

ганж биш ганжин шд. ганжингаа авчирсных тэр цуйванг чинь хийгээд сурчих юмсан.

хүү-д

эгээ нь жижигхэн алгатай. зохиогүй жижиг бол ямруу? этр гсн.



Зассан: hundaga хэзээ: 2007-12-02 10:21

Холбоос | |
today... (nuuts! (зочин) | )
2007-11-19 | 23:51
баригдчихлаа! за яахав дээ газрын зураг хэрэг болсымаа!!! big grin

Холбоос | |
Сэтгэгдэл (nuuts! (зочин) | )
2007-11-19 | 00:55
байна! хаана байдын өөрөө? ирээд элдээд эдлээд өг дөө! ах гуай!

Холбоос | |
Сэтгэгдэл (3apaa_ax | )
2007-11-18 | 23:01
Надаар Монголын газрын зураг элдүүлэх хүн байна уу?

Холбоос | |
Сэтгэгдэл (Zach_RandolPh (зочин) | )
2007-11-17 | 23:19
мэдэхгүй э...ганжин гэдэг манай гэрт л лав..гэхдээ манайд тийм олон жил болсон ганжин энэ тэр бхгүйэээээ...

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-11-17 | 20:59
би ч тэгүүл сайн гурилчин юм байна winking миний хамгийн дургүй ажил гурил зуурах... Тэхдээ бол гар мар, түмпэн мүмпэнг бол цэвэрхэн зуурчнөө.. Яахав гайгүй нямбай хийчий гээд хичээдгийн.. Эмээ л багад ингэ тэг гэдэг байсансан.. онцлог нь амт нь авах юмгүй хаха

Манай аав харин хоолыг бас аймар хийнэ дээ.
Заримдаа андуураад хамар руугаа явуулчкээд... Tatajunah
Манайхан элдүүр гэдэг. Аавын нутгийнхан ганжин гэдэг шиг санаж байна.. Манай эмээгийн нэг тийм урт нарийхан элдүүр байдгийн. Бас их бүдүүн бүдүүн гүрдгэртэй.. би бас бодоол байдгийн яасан бүдүүн юм бэ гээл..?

Аа тийн том алга ч бас зохисон бол хөөрхөн л байдгийн winking love struck

Холбоос | |
Сэтгэгдэл (Attila (зочин) | )
2007-11-17 | 18:07
ямар сайхан дурсамж вэ, маш их таалагдлаа. манай охин ч гэсэн ингээд намайг дурсаж суух цаг ирэх байх даа. ганжин та 2т амжилт хүсэе! Applause

Холбоос | |
Сэтгэгдэл (amra (зочин) | )
2007-11-17 | 11:30
dehdee japand hooliig denduu ih yarina. bi anh ochchood gaihjeeseen. ideh gej amidardiimuu amidrah gej iddiimuu gej... nadiin bodloor ihenh ni ideh gej amidardiim shig bna lee.
za haa ch tiimdee...

Холбоос | |
Сэтгэгдэл (amra (зочин) | )
2007-11-17 | 11:27
ganj l gedeg shd. goyo dursamj. ovolj avsan n tsuivangiin guriliig eldeh dee. nileed hatuu zuuraad yamar ch maasl tosguigeer eldeh. gurilaa nileed amraana. laitai tsuivan!!!


Холбоос | |
Сэтгэгдэл (guer | )
2007-11-16 | 20:56
аа тиим жаазтаи зургаа дээшлуулээрэи, сахал чинь миниихтэи төстэи доги болжээ..

Холбоос | |
Сэтгэгдэл (guer | )
2007-11-16 | 20:15
Над шиг гурил зуурч элддэг аав баина. гэхдээ би ч одоо төсөөрсөн баих.хоол хиих гэдэг нариин цэгцтэи баих асуудал гэж боддог би.. харин төмсииг өө их гаргахгуигээр халисииг нь нимэгхэн авах би дуртаи. ээжиин ганжингаар эруунии шөл амсаж явсан учир нээх их өвөлж авах эсэхээ бодож явсангуи гэж чамаиг инээлгэх гээд зохиочии angel kiss kiss kiss kiss kiss kiss

Холбоос | |
Сэтгэгдэл (rhia (зочин) | )
2007-11-14 | 17:20
ойлголоо даргаа.
одоо би яах вэ..

орос хоол хийж уйлчилнэ.
огортсий помидоор маани элдэв химийн бодисгуй, натураал.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-11-14 | 15:33
рхиад: би томорсийн, тусдаа гармаар санагдсийн, бууз, хуушуур, пиартан, лапша нарыг идмээр санагдах болсийн, гурилаа элдэхээс дургүй хүрсийн, гурил элдчихээр хүн хайсийн, олсийн, гэр бүл болсийн. одоо би ойлгуулахаар хэлж чадсуу?

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)