сая хэд хоног машид хүйтрэв ээ, энд.
эмгэн маний дөрвөн мөчний захын судаснуудад цус хүрэлцэхгүй байсны улмаас ихэд даарав. энэхүү хүнд, хүйтэн нөхцөл байдалд амьдран үлдэх арга чарга хайсаар хүрсний нэг нь цагаан гаатай цай. зүгээр л байхуу цайнд цагаан гааны нухшийг цайны халбагаар хоёр, зөгийн бал нэгээс хоёр халбагыг хийгээд сайтар хутгаад л оочилж гаравшдэ... хэдэн минутын дараа цус гүйжийнаа... нөгөө захын мөч рүү. тэгээд л пүнккхийгээл дуу аялаад товшиж дэгдмээр болоод ирсэн дээ. цагаан гааны үнэр зарим хүмсэд таалагдахгүй байсан тул таг хэрэг болов оо, маний аяганд.
тэгээд ноорог хийж байсан цаасаа аяганы амсарт барьж хэв оруулаад, тэр хэвийг дагуулж үдээсний машаанаар чик чак ток..
үдийн цайнаар хов ярьж, хоржоон хутгаж, хэрүүл тарьж өрвийж суунгаа үдээсийг ганцаардуулахгүй гэж баахан найз сараачиж өгөв.
шулуун зураас, муруй зураас, дугуй дүрс, бас гурвалжин... гэж явсаар хараа муутай хүн холооос харвал хээрхүү юм үүсчих болтоймаа.
бидний өдөр тутмын хэрэгтэй хэрэггүй, том жижиг, анзаарагдам, анзаарагдамгүй үйл явдлаас амьдрал бүтдэгтэй л ижил юм.
заавал сүртэй, гэнэтийн, ид шидийн, гайхалтай үйл явдлаар дүүрэн байх албагүйм даа.
гол нь нийлээд харахад боломжийн хээ үүсгэж байх хэрэгтэйм... мөн үү?
гэж бурсан шээг суухад гааны аагиар дулаацсан гар хөлийн үзүүр амьд байгааг илтгэн татгавас хийх нь таатайяа... үэхэхэхэ
↑ дулаацсан хундага дуниартахад
бүлцэн нүд бөгдөөр бөлтийвэй
(би сайхан ааштай байхдаа нэг иймэрхүү дүрд ордооог)