PEEPHOLE
2010-01-29 19:42
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 799 удаа

Тэр намайг хаа нэг үгүйлэн дурсдаг байж магад талаарх 1%-ийн баталгаат эх сурвалжаас олдож, чих хальт шүргэсэн мэдээлэл нь нөгөө “нээлт”-ийг яг одоо сөхөж бичих гэж байгаад буруутай бөгөөд сонсонгуут харц зөөлөрч, дуу намсаж, сэтгэл түр ханасныг илтгэн уруулын зах өргөгдсөнийг би 99%-ийн баталгаатай мэдэж байна.

ийм би ямар вэ.

яагаад иймийм бэ.

ийм би ямрыг тодорхойлохоо хойшлуулаад “нээлт”-ийг бичье л дээ.

Тэр, маний ухамсартай бодлоос хамаарахгүйгээр сэтгэлд, санаанд хүч түрэмгийлэн орж ирээд, хамгийг сандчааж орхих нь эрс.. маш.. ихэд.. тун.. онцгой цөөрсөн ч ор тас үгүй болохгүй байх нь надад өөрт шаналгаатай, үхтэл энэ шаналал, хямралд хүлэгдсээр байх мэт зовлонтой санагддаг болоод удаж байгаа билээ. байдаг л нэг өглөө бас л Түүний тухай бодол хаа нэгтэйгээс хийсэн ирээд хүрэн зүрхийг хором хэртэй базалж гарсан бөгөөд хөөрхий би зүрхээ аврахын тулд мөнөөх л зангаараа яагаад хийсэж ирсэн бодолд дарлуулаад байдгийнхаа шалтгааныг хайж, хариу нь урд зурайх зам дээрээс олдох мэт тас гөлөрсөөр явтал Түүний тухай бодлыг сэт татан толгойд харван орж ирсэн нь нөгөө нээлт маань байвай.
би Түүнийг хайрлаж, дурлаж байсан нь хөдөлшгүй үнэн хэдий ч миний хайр үүрд мөнхийн, зүйрлэшгүй үнэнч болохоороо юм уу, Тэр эртэй сайн, хүний ховортоо юм уу, би “эмтэй сайн”, хүүхний зөөлөндөө Түүнийг одоо болтол бодоод байгаа хэрэг огтхон ч биш, зүгээр л миний өнөөг хүртэлх амьдралд Түүнтэй хамт байсан өдрүүд дэндүү олон, Түүнтэй бүтээлцсэн дурсамж хамгийн их, Түүний үлдээсэн мөр хачин тод томруун болохоор л тэр юм байна шүү... гэдэг “нээлт”.

маний тархи боловсруулж, бодол үйлдвэрлэн гаргаад, намайг хөгжөөн цэнгүүлье гэж хэчнээн хичээгээд ч өөрт байгаа түүхий эдээсээ хальж хэрхэн шалих билээ дээ. түүхий эд нь Тэр ба Түүний үлдээсэн дурсамж.
өөр түүхий эд бага сага, түр зуур, нөхөлт гүйцээлт, хуучин шинэ, хөнгөн шингэнээр байсан, байгаа, байх хэдий ч тархинд эзлэх Тэр гэдэг түүхий эдийн хэмжээг давж гараад, халж солиход хараахан хүрэлцэхгүй байгаа л хэрэг.

ийм л амархан теором байж шүү дээ. гэтэл би үүнийг олох гэж хэчнээн жил болов оо. жимсээр амттан, чанамал, за үсрээд л дарс хийнэ үү гэхээс дангаар нь талх хийж болохгүй билээ.
мэдээжийн атлаа, мэддэг атлаа... ийм би ямар вэ.

ийм би энэ “нээлт”-ийг хийчихээд сэтгэл санаа цэлмэж хөнгөрсөн нь тэр байжээ. одоо надад жаахан турах л үлдсэн гэдэг шиг одоо надад тархи гээч бодол санааны үйлдвэрийг өөр, шинэ, дэвшилтэт түүхий эдээр хангах л үлдлээ.

импортонд л найдлага тавъя даа. Бурхан минь импортыг дэмжиж болгооно уу.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2010-05-27 | 15:30
эргэлзэх Ter towa, dare?

Холбоос | |
M (Зочин | )
2010-02-02 | 09:30
Сайн сайхныг хүсье.

Холбоос | |
(жүрж (зочин) | )
2010-02-01 | 10:31
Сараагийн тэр намайг дурсдаг болуу эгшиглэнэ :р

би ингээд мартахгүй байхад...харин тэр?

Холбоос | |
(takara | )
2010-02-01 | 00:27
bur nariivchlaad shinjlekh uxaantaj yarival oxytocin buyu vasopressintei xolbootoi yum bna lee sh dee xer zereg xun xen negend dasaj nasan tursh monogamnui bx n
za baiz em n oxytocin ix, er n vasopressin bsan bxaa, martchix yum neg yum olj medeed l ergeed ideed uugaad tarxi tolgoind n uldexgui garaad yavchix yum ert ueiin alzheimer zereg n exelj bgaa yum blgui, thphu thphu, barag l dund ueiinx n bolj bna doo gexdee
ingexed ter setgel metgel gedeg yumnu ch bas tarxinu toviig bas olood togtoochixson yum bilee ventral tegmental area gej, xarin for lust ter n oor amygdala bsan shig sanaj bna, tegeed neg xuntei xariltsaxad xoer tov xoeeul tsochrovol ixeed az jargaltai tsengeliin manlai ene ter n bolno gesen
salangid bol unrequited loved shanalags buyu zugeer zugaa tsengel xoogch gesen xoer oor phenotype ilerne gej orchin ueein neuro behaviour science oguulruun..
odoogoor yaagaad gedgiig l olj togtoogood bgaa bololtoi daraa n tegeed yaaj chuxam zarim negen zovlont bdlaas xumuuniig angijruulax arga zamug zaaj ogno bgaa sh/u, erool bat orshig


Холбоос | |
(g84 | )
2010-01-31 | 00:58
маргааш чинь ер нь тэгээд маргааш эхэлдэг юм билээ ш дээ юутай ч эхлэх хэрэгтэй бас хайлдаггүй цас гэж байхгүй болсон дулаарлын үе, ингээд бодохлээр мөстлөгийн үе гэж үгүй ч юм шиг... хамгийн гол нь харьяалахын нөхцөлд байна гэдэг чинь жаргал бас зовлон. чойном чөлөө авсан цэрэг ахиухан айлаар ороод авахыг хүсдэг шиг....гэсэнтэй адил бүсгүй хүний нас богино тэр тусам аа залуу нас нь бүр ч богино гэдэг... тэгэхээр цэцэг шиг охидыг тэрэг шиг дайрдаг залуусыг эс тооцвол импортын чанарт өөртөө хяналт тавиагүй засгийн газарт хүнсний аюулгүй байдлыг орхигдуулахгүй байхын аргагүй тэгээд бодохоор 40л саванд 60л ус хийхэд хэдий хир юм авч үлдэх нь ойлгомжтой. тэгэхээр объёмыг тэлэх үү импортод хэмжээ заах уу гэдэг асуудал гарна
дээр орхигдуулсан санааг гүйцээж хэлэхэд цас хайлдгаас хойш үлдээсэн мөр хайлах л болно.... тэгээд түмний нэг төөрсөөр төөрсөөр төрөлдөө гэдэг болох байх..
цасан дээр чинь нийсэн нус аа гэж нэгэнт арван найман насыг алслахгүй дайрч гарсан бүсгүйчүүд дуулахгүй л байх...
цалин буухаар царайлаг төрсөн би чинь чам дээр очно доо царай муутай чамайг хараад цочно доо гэж... заримдаа бодол дурсамж даа төөрөх үе гарлаа ч онгичиж байгаад хүрмээр дурсамж ч бий л дээ
ингээд ийм би гэдэг Нээлт надад асуултын тэмдэг араас нь хөврөх бодлуудын хамт эцэж цуцахгүй хөвөрсөөр үлдэх нь энэ

Холбоос | |
(tanihgui ee (зочин) | )
2010-01-30 | 22:12
zuragdsan pyanz shig boljoogoon baina, tanii dursamj...shine pyanz avch sonsoh l yum...anh pyanznaas garah ayalguug sonsoj baisan shig honogshihgui daraagiin pyanzaar soligdoh ni nas yavsniih uu...setgel hudlul bagatai boljee, baga zaluu ch baij...odoo nadad huchtei dursamj uldeeheesee ungursun yum shig baina...aimhai bolj

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)