PEEPHOLE
2011-09-07 20:46
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(10)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1103 удаа
нэгэн монцгор амьтантай уулзахаар хүйтэн жавар дундуур хотын төввввийн төвд шахуу байх байшинг зорив.
хамгаалагч нь лайтайм бэ. энгэр дээрээ нээх өөртөө зохихгүй нэр мэр бичцэн юм хум зүүцэн этр. энэ хүнийг төрөхөд ийм ганган нэр өгдөг авий, өжий бас байжээ гэсэншүү өсөрхөг бодол тээн зогссоныг тэрмуу мэдээгүй л дээ, өмнөхөн нь манийг "бид тэр өрөө хүртэл хүн оруулдаггүй дотоод дүрэмтэй, чиний утсаар ярьсан ямар хамаатайн" гэж зандарч жижигрүүлчихээд бөөн каиф суух болтой байсан.

монцгор амьтан хурал нь дуусаагүй. хуралтайм бол юунд ийм эрт ирүүлнэ вэ гэж бодон алдаад больсон нь би зөвхөн өөрөөс шалтгаалахгүй хэд хэдэн хүчин зүйлийн улмаас 20 орчим минут хоцорчихоод байсан болохоор тэр бөгөөд азны коля болсон гээд алгаан ташиж, алаг цэцэг дээш дээш шидлэн хүлээлгийн өрөөнд хөөр баяр дүүрэн суусан учир нь, дөрвөн давхар хүртэл цахилгаан шатаар гарахаар хүлээж зогссон бөөн хүмүүс дундаас цойлж дүүлээд хамгийн эхний ирсэн цахилгаан шатны бүхээгт орох гэсэн боловч хожимдож, багталгүй үлдтэл ар араасаа цахилгаан шатнууд ирж дунд нь би алцаганасаар адаг сүүлд нь хоосон хоцрох шахаад хаагдаж байсан хаалгыг точигнуулан тогшсоны ачаар нэгэн ачит буурал онгойх товчийг дарж, би бүхээгт багтсаны баяр бахдал намжиж амжаагүй байсан болоод тэр шүү дээ. лифтний хаалгыг учир зүггүй тогшжийгаад суугаад наассссн, пуахаха. хурууны үе хавдсан.
цахилгаан шат гэхээр нээх уртымаа.

хурал дууслаа. нарийн бичиг хүүхэн мануудыг дуудлаа. өрөөнд орлоо. суулаа. хэрэг зориг асуулаа. хамт явагч ярьж эхэллээ...
өмнөөс нь ярьчмаар санагдаал хэлээ хазаал, уруулаа жимийгээл, гараа банзлынхаа хармаанд тас атгаал, салаавчнаас шал өөр дүрс үүсгээл, хөлсөө гоожуулаал, хөлөө ачиж түгжээл, духаараа хараал, нүдээ сүүмийлгээл, нусаа татаал хэсэг гүрийлээ. биеэ барьжийгаа байдал. хамт явагч юутай нуршуу, юутай дэлгэрэнгүй, асуудлыг юутай хаа хамаагүй үсчүүлэн ярьнам бэ. бурхан мэнн. монцгор нэлээн янзгүй. "за за тэгээд яг асуудлын гол нь юу гэнээ? ... юу... май нэрс ид" гэж авсан. нуршуу бөгөөд гол поинтгүй ярианд залхсан шинжтэй хамт явагчийн товчлоод ха гэчий яриан дундуур босоол нааш цааш яваал, юм хумаа ухаал... тэгснээ жижигхэн савтай юм гаргаад ирсэн нь нэрс байж л дээ. цай ч ирэв, нэрснээс ч амсав. ха-гийн ам завгүй болох тэрхэн зуур би эзэгнэнхэн төрнэз дээ. ха маань тийм тийм гэж толгой дохингоо а.. гээд бас дахин ярихыг хүсээстэй. түүний хүслийг ч хэд хэд хангав. би бас хэд хэдэн удаа эзэгнэнхэн төрөв. монцгор бас.. гэх мэтийг хэд хэдэн удаа давтаж хэн хэнд нь энэхүү уулзалтаас гарах үр дүнд найдлага тавих ашиг сонирхол байсны хүчинд нэгийм болж өндөрлөвшдэ.

ха хэлжийнаа, ёохх ашгүй гайгүй болоод өнгөрлөө.
би хэлжийнаа, тэглээ тээ.
жаахан уцаартай, даарсан нэрээр урд нь алхаастай.
ха хэлжийнаа, би яасан, аймаар хаа хамаагүй юм яриад байсан уу.
бага зэрэг хашгираастай, араас.
би хэлжийнаа... харин тэхх аймаар нуршуу ярихын.

тэнэгтээд хэлээд тавьцан. үхвэл таарийшд, би.

ха хэтэрхий нуршуу, огт хамаагүй сэдвээр яриаг мөчирлүүлэн дэлгэрүүлээстэй, харин би хэтэрхий товч, тодорхой, ирсэн зорилгоос өөрийг ярихгүй түг таг. чухам аль нь сайн мууг мэдэхгүйм.

гэж мэгж онгонтоод... мэджийна л даа, би бол өөрийгөө л сайн гэж бодож таарийшд. аа гэхдээ, заримдаа тодорхойгүй, нуршуу байх нь яг юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй хэрнээ, бүдэг бадаг нэгийм хэлээдчигаам шиг байх агаад сонсогчийн өөрийн фантази, сонсогчийн өөрт байх мэдээлэл зэргийг ашиглалтад оруулдаг сайн талтай болтойм. мөн, хэрэг бишдэхэд би тэгж хэлээгүй, эсвэл би тэгж сонсоогүй гэж бултах, мурих, зугатах өргөн боломж бий болох ба эхнээсээ үүнийг зорилго болговол заавал эзэмших уран чадварын нэг мөнөөс мөн бөгөөд товч тодорхойтой хослуулан, нөхцөл байдалдаа зохицуулан ашиглаваас чадахгүй, бүтэхгүй гэх зүйл үгүй болж хэр баргийн монцгороос цай, нэрсээр тогтохгүй эд баялгийг гаргуулахыг дан ганц мануудын сэтгэлийн чин зориг мэдэх нь ээ.

нүгэлээ наминчилж, ха-д цэцэг мэцэг өгдиймү, яадын... нөхрөөсөө бэлгэнд авсан ээмгээ гайхуулаад байхад нь л төрсөн өдрөөр нь таг байцан..
завгүй байсым чэнн.
аа харин би бол Сараагийн "жинхэнэ монгол аялгуу" ч гэлүү, нэг тиймэрхүү нэртэй шинэ цомгийг бэлгэнд авахыг зөвшөөрчийгаа, цомгийг манид бэлэглэх хүмсийн өргөдлийг хүлээн авч сугалаагаар шийдээд хариуг мэдэгдэх болноо.

аа тэхх.. монцгорын өрөөнд нүдэнд туссан нэг зураг байсан нь, америкийн үе үеийн ерөнхийлөгч нар покэрджийгаа тосон будгийн зургийг сэтгүүлээс чүмүү хайчилж аваад жаазалцан зураг байсан. энэ зураг.. гэжийгаад патиардсан байшд, би. увайгүй дрк шд. зиа энэ ч нээх үхээд байх шалтгаан болкүйэ... тээ, тэр дээр нэг үхцийм чэнн.

нуршсан: лифтний хаалга тогшигч

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-09-28 | 14:16
уужуу л бүсгүй юм

Холбоос | |
Сайн илтгэгч байх нь (Zurai | )
2011-09-28 | 11:09
Би харин хүмүүсийн нуршуу яриаг сонсох дуртай ш д хааяа, аягүй сонин

Холбоос | |
(хундага | )
2011-09-20 | 15:33
G84
ай даа.
ха- халуун амраг
гсн үэхэхэ

та тун завгүй байлээ, эх орон чэнн лавтай хөгжих буйза.

Жамба
чи зүгээр л цэг тавьчихад л би бүтэн сар хөөрүү явдийшд, байнга баярлалаа.

аа тэр спамыг нь одоо хаа юуг нь даржийж алга хийдийм болдаа.. хайя даа

Холбоос | |
(жамба (зочин) | )
2011-09-19 | 13:58
эхлэл төгсгөлийг нь уншив. юм хум ойлсогоснгүй, дараа орж ирж дундахыг нь уншия даа. тээ.

gesnees ene spem xamgaalalt tuvugteim. bas xoyoriin xoorond yum. bur urt xeden arav zuun useg oruulaxaar bolgooroi.

Холбоос | |
(g84 | )
2011-09-17 | 17:36
бүсгүй, манай оронд ажил хэрэг ээ нэгэнт эхлүүлсэн үү ?
товчхон ярина гэдэг ч том чадвар шүү. Ха гэдэг хам-ажилтан күн үү ?

ойрд галт тэргээр ганган онгоцоор газарт потероор аялаад тун завгүй... тиймгүй бол алга тагш юм хүртээд суухсан...

Холбоос | |
(Зочин | )
2011-09-13 | 03:48
лифтний хаалга тогшигчярзайтал инээх

Холбоос | |
(dao | )
2011-09-12 | 13:56
babayaga gej harlaash

Холбоос | |
(хундага | )
2011-09-11 | 22:34
Дао
өү.. ириилллииии?..үэхэхэ

Баябага
үүш, тэгийлда.
tsomog гэдгийг өөрөөр уншин алдсан нь кириллээр бичээгүй чиний буруу байлаа.

Холбоос | |
(bayabaga | )
2011-09-10 | 12:41
huush,ter tsomognoosoo iluu garbal naash ni..



Холбоос | |
(dao | )
2011-09-09 | 12:19
bi aimr nurshuushde neere..

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)