PEEPHOLE
2011-09-23 11:36
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 929 удаа
15 тоот далайн хар салхи энэ улсыг дайраад өнгөрөв.
эхлээд бороо дусагнаад, бага сага салхилаад.. тэгжийгаал яван чангардаг эд дээ.

хүн амьтан өнгөрч гэнэ, ор сураггүй алга болж гэнэ, токиогийн зорчигч тээвэрт аймааррррр нөлөө гарч, олон сая хүн харьдаг цагтаа харьж чадахгүй хохирч гэнэ, хэдэн цагаар үргэлжилж тог тасарч гэнэ, мод зод булга татагдаж юм хум эвдэлж сүйтгэж гэнэ, байшин барилгын дээвэр мээвэр хуулагдаж ийш тийш нисэж гэнэ, шил толь хагарч гэнэ, энд тэндхийн тариа ногооны талбай хуу арчигдаж гэнэ.

гамшиг болсон газар бүр бэрхийм болсым байх. бүү үзэгд.
энэ улсын сүнсийг дуудаж, хийморийн дарцаг хийсгэхгүй бол нэг л болохгүй нь ээ. арга ядаад өөрт байгаа жаахан арцаа уугиуллаашд. хүний сайхан сэтгэл ээ гэж.
өөрийнхөө сайхан сэтгэлдээ талархаад ойр байгаагаар нь сарвуугаа үнслээшд.

үдээс хойш байдал бишдээд эхлэхээр зарим газар ажилчидаа эртхэн харьж гэр орондоо оч гэсийм байх. салхи ширүүсээнд эхлэхээр галт тэрэгний хөдөлгөөн зогссым байх. энэ хоёр давхцаад том том өртөө буудлын гадаа бөөн бөөн хүмүүс бөөгнөрч, түгжирсийм байх. тэр хавьдаа хүлээгээд архи дарс, хоол унд, зугаа цэнгээн эргүүлэхгүй юунд гэнэт бөөнөөрөө гэртээ харьмаар болдог байнаа. норсон гутал хувцсаа л "солий багаа" гэцгээдийм болов уу даа.
ингээд шуурга өнгөрөв.

шуургаа гэж... шуурга... шуурга.. сахлаа илэв /энэ хүүхнүүд үү киноны хэсгээс тоглож үзүүлэв/

шуурга... ойрд маний дотор шуурга дэгдэхгүй байгаа. дотор гэдэг нь гэдэс ходоод биш шдэ.
аа харин ходоодыг бол нэг гаргаж ирээд дотрыг нь эргүүлж сайхан савантай бүлээн усаар угаагаад зайлчихмаар л санагдаад байгаа.
ходоод угаах үйлчилгээ явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгжүүд үнийн саналаа зурвасаар ирүүлнэ үү. угаалганд хэрэглэх савангийн шүлтлэгийн хэмжээ нь олон улсын стандартын... күйтэрррррр.. донгосуулаал байвал донгосоол байх санаатай.

аа харин зайлцан тэнэгрээнд энд истоо шидийг үзүүлэн донгосч өгчийнаа, дурак чэнн.
уг нь өнөөдөр амралтын өдөр. дуудагдав.
одой хүн урд шөнө автын аваарьт орж гэнэ. одоо болтол ухаан ордоггүй гэнэ. хэдэн өдрийн дараа одой хүн гол дүрд нь тогложийсан нэг том ажилтай байдаггггг. тэрийг л хувааж авцгаах байх даа.

дуудагдсан хүн чэнн бас утсаар ойр зуурын юм сонсчихоол ирсэн байж таараашд. ирлээ. тэнэгрээнд хэлжийнаа, наашарррр хундага аа... бусдаас зайдуу газарт... дуугаа намсган...
- нөгөө юу.. айхтар юм болжээ...
- ... /хэрхэн үргэлжлүүлэх янзыг үзэхээр чимээгүй... хөмсөг байх ёстой газрын булчинг хөдөлгөж үзүүлэв/ 
- цаана чэнн истоо...
- ... /хөмсөг байх ёстой газрын булчинг хөдөлгөсөн хэвээр... бүлцэн нүдний цавчилтыг нэмэв/
- юу яасан байшдэ... аймаар, ёстой аймаар юм болчижэээээээ.э.э.э... цаана чэнн /маний яасан? гэхийг хүлээгээстэй/
- ... /яасан гэхгүй новшроостой../
- истоо нээрээ хэзээ хэнд юу тохиолдохыг... бла блэ блй блү
- ... /ёо бүр "хөмсөг" ядарчлаа/
- ... /чухал царай гаргаастай... гальт алсыг ширтээстэй..ёо юу пэ чи, авъяасгүй жүжигчин шигийм чэнн маяглаад/
- ... /"хөмсөгийг амраав"/
- цаад одой хүн чэнн аваарьт орчижээ, эмнэлэгт ухаангүй.
- юу гэнээээ!!! арай ч дээ.. одоо яанаа /анх дуулсан мэт гайхангуй, санаа зовонгуй царайлахыг драмын дугуйланд заалгацан/
- гэхдээ партизан, намбар, дэжимбээ бид хэд л мэджийгаа.. хүнд нэхх битгий дэлгээрэй /нууц мэдээллийг зөвхөн чамд дэлгэжийшүдээ гэдэг царай, гайлээшд/
- зассссс.. угаасаа тэгээл дуудагдсым чэнн би наадахыг чэнн мэджилээсийшд. яахаараа ингэж ойлгомжтой юмыг нууцалдын? /харгис хундага дайран орж ирэв. хөөрхий тэнэгрээнд/
- гэхдээ  хүн амьтанд нэхх битий яриарай /гүрийгээстэй.. дурак/

зиа нэг иймэрхүү л суужийна даа.
уг нь ходоод ярьжийсан. гэхдээ төгсгөлд нь нугалсан гарны талаар хэдэн үг бамбарчих уу.
айн? за тэг ээ?
тэг тэг гээд байвал бамбарчихаас даа.

нугалсан гарыг дэрлэнгээ гарны эзнээс өөр нэгнийг бодож байгаад нугаларсан тэр гар буруугүй бол хэн или юу буруутайв.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(dao | )
2011-09-27 | 13:05
za daa barag l..

Холбоос | |
(хундага | )
2011-09-27 | 12:49
нууу.у.у.у.у.у.у.......рррра.а.а.а.ааааааааачиииииииеээээ.э.э.э.э..

гээлү

Холбоос | |
(dao | )
2011-09-27 | 11:13
дуу аялж л сууна даа..

Холбоос | |
(хундага | )
2011-09-27 | 11:09
dao
шүгэлдээд байгаамү?

pannya
強い味方でいてくれよ、いつまでも。

Холбоос | |
(pannya | )
2011-09-26 | 23:11
чамд л лав буруу байхгүй. бусдыг нь чөтгөр бүү мэд...

Холбоос | |
(dao | )
2011-09-23 | 15:28
дэрлэж байгаа гарны эзэнд л буруу байж мэднэ.. sleepy

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)