өнөө өглөө бас л унтчихаж. яарч сандарч босоод хөлдөө угласан шаахайныхаа өрөөснийг замдаан гээж, түүндээ таварцаглаж ойчдогийн даваан дээр хананаас ус гоождог газартаа хүрч, тосгуурын ирмэгнээс зуурч байж осолд оролгүй өнгөрөв. гээгдэж хоцорсон шаахайг харцаараа тас цавчиж, ширэв татаж шийтгэнгүүтээ дургүй хүрээд очиж..авч..хөлдөө буцаан углаж..өөртөө түвэг удсан ч үгүй, тэр чигт нь хаячихсан. өрөөсөн хөлөндөө шаахайтай зогсжийгаад угаачий л даа. сойзон дээр оо шахахдаа ооны амыг сойзны шүдэнд дэндүү тулгаж дарсных уу, сойзны үс моост унаад буцаж босохдоо хэдэн жижиг дусал ? оо ийш тийшээ үсэргэн цацруулж, тэр дундаас хамгийн сэргэлэн, хамгийн хорлонтой нь миний нүдэнд орчдийн. ссссссссссс........гэж байгаа юм шиг лайтай хорсоод л явчхын. мэддэг хараалаа урсгаж дороо дэвхцмэр аядав. дэвхцэх биш догонцож таарав, аргагүй шд, хөлийн тавагнуудын байрлах түвшин 2 см зөрүүтэйм чинь...төгрөг тавь..төгрөг тавь..төгрөг тавь
сссссссс....гэж хорсоод л сэнхххх татаад л явчихсан чинь насан багын дурсамж сүнхххх гээд л ороод иржаахын. бидний багад пёонэр гэж байв даа. пёонэрийн байгууллага...пёонэрт элсэх...гаалстуг...дүрэм цээжлэх...чин эрмэлзлэл унших... этр гээд. пёонэрийн зуслан гэж күээ мөн сайхан газар байв шүү. миний анхны хайрыг булаасан хүн бас тэр нэгэн зун пёонэрийн зуслан дээр пёонэр хүний ёсоор амарч, пёонэр байсан би пёонэрын ёсоор сэтгэл алджээсан байхын. ай хө зээ хө...пёонэрийн зуслаан гэж. санаа алдаж санааширч суумаар болжээна.
пёонэрүүд зуслан дээр өнгөрүүлдэг 14 хоногийг пёонэрийн удирдагч болон бүлэг даасан багш нарын мэргэн удирдлаган дор дэндүү үр бүтээлтэй өнгөрүүлж, дэмий юм бодох завгүй л эртлэн босч гүйж харайн, гимнаастик ч хийж байх шиг, шугам жагсаалд жагсаж, туг далбаа мандуулж ч байх шиг, жагсаалаар алхаж зуслангийн гуанзанд кааш идэж ч байх шиг, өдөр унтана гэдэг тамд унаж ч байх шиг, шөнө нойр хүрэхгүйн зовлонг ч амсаж ч байх шиг...урлагын үзлэгдэж, дискодож, уянгын аянд урьж уригдаж, гитардаж, дуулж хуурдаж, тэмцээн зохиож, түрүүлж хожигдож...гэрээс нь эргэлт ирж, зуслангийн хашааны гадаа гэрийнхэнтэйгээ идэж ууж, тор дүүрэн идэх уух юмаа дааж ядан тасагтаа орж, хувааж хүртээж, багшдаа бас тал засаж, шумуул тэжээн тэжээн од анивчтал гадаа сууж, дуусаж бардаггүй яриандаа халж, буцах өдрийн өглөө сэтгэл үймж, догдолж, утасны дугаар хаягаа солилцож, бүлгийн уулзалтын товоо тогтож...тэгээд л гаалстугаа холбон уяж чимсэн автуусандаа сууж аваад л хоолойгоо цуцтал дуулж, нулимсаа гартал хөхрөлдөж явсаар хотод ирж тосож авсан ээж аав, эгч ахтайгаа хонь хурга нийлж байгаа юм шиг уулзаж аваад л, чимдаанаа чирж, тохойгоороо санжтал нь гараа далласаар дахин уулзахын ерөөл дэвшүүлэн доголон нулимстай тарж оддог байв шүү. өө...ингээд халамцхаараа ооны тухай бичихгүй л пёонэрүүдийг гэрт нь хариулчих болтоймаа.
багшдаа хөөгдөж орондоо ороод тэр дороо унтдаг пёонэр байсан бол одоо гараад ир...энд ёслоод номхон зогс...пёонэрийн дуугаа дуул...гэсэн. за тэгээд шууд унтана гэж юу байхав, яриад л мөрөөдөөд л...гэтэл зарим нь тэнд шал өөр сэдэлттэй юм хийхээр төлөвлөжээдийн. унтахгүйгээ хүрвэл унтахгүй, унтвал харин унтсан шиг унтдаг нойртой, зүүдтэй пёонэрүүдийн ид нойрон дундуур тасагт нь шургалан орж нүд, хамар гэх мэт ил байх нүхэнд нь оо түрхдэг, социалист ёс суртахуунд байж боломгүй аюумшгийн гиитлээр санаатай пёонэрүүд бас байсан байгаан. үхнэ биддэ, оо шахаад өгөөч гэсэн шиг амаа ангайгаад унтаж байсан нь. амьсгалахад бэрх гэцүү болно, тэгээд хорсоно...ссссссс...сэнхххх хийнэ. тэгээд дараа өдөр нь хариу барина. би ч гэсэн ийм хариу авч барицах дайнд оролцож л явлаа. онилсон байгаа оогоор будаж хариугүй дуусдгын даваан дээр сонор соргог зарим нь сэрж этр, өөдөөс сарваганаж этр, гялс мялс оогоо гаргаж этр...бэлэн наасан...тэгээд “оогоор байлдах” гэдэг тулаан эхэлдэг байв шүү. ай хөө...зээ хөө...пёонэрийн зуслаан гэж...оогоор байлдах аа гэж...үлдсэн хоногуудад юугаараа шүдээ угаадаг байсийн бол доо хөөрхий пёонэрүүд...бодвол өдрийн 2 олддог тарагнаас л каальцаа авдаг байсийм байх. тараг чинь бас их чухал аа, тэгжийгаад. уугаад каальц маальц, Цэ бэтмээн этрээ аваад зогсохгүй шд, шумуул хазсан газраа түрхжаагаам...охидууд бол нүүр амандаа давхар нялж цагаараад авчаагаам. нүүрэнд нялсан таргаа угаахаас өмнө тэвчээр гүйцэхгүй юм ярьжээж нүүрний арьсаа таталдуулан тарган бүрхүүлээ хагалжаагаам, тарган бүрхүүл нь тэгээд ган гачигтай нутгийн газрын хөрс шиг хага хага явжаагаам. үнэндээ цагаарч тэжээл авч шалидаг ч байсиймуу үгүй ч юм уу. пёонэрийн зуслангийн 3 цагаан, тэр юу вэ гэхийн бол...оо, тараг, тэгээд цагаан цамц оймс моймс гэж хэлий шд. цагаан цамц этрийн тухай бодож амжихгүй л шүд нүүрээ угааж дуусав. энүүхэн хооронд ухаан санаанд яасан ч их юм орж ирдийм дээ...ай хөөрхий пёонэр нас минь гэж.