өнөөдөр ордог багш их ганган хүүхэн байдгийн. туяхан согооноо гэдэг шиг л. ер нь японууд яс жижигтэй. манай ганган багшийн шууны яс нь 5-6 настай монгол хүүхдийнх шиг л нарийхан юм харагджээлээ. би бас өөрийнхийгөө харьцуулаад харчихсан, минийх боломжийн нарийн шдээ уг нь. залуудаа бас л жаатай охин байсан байх гэмээр. онц царайлаг биш мөртлөө нэг тийм...байдаг даа...ганган төрхтэй хүмүүс. өмсөж зүүсэн нь ч өнгө нэмдэг байх. за энэ яахав. хичээл дээр элдвийн л юм ярина. уншиж байгаа лекцтэйгээ холбоотойгоор эхэлсэн ярианы сэдэв сайн муу янз бүрийн хэлтэй гадаад оюутнуудын тусламжтайгаар хаа хамаагүй үсчиж, эргэж байрандаа иртэл нэлээн юм болно. өнөөдөр тэгж үсчсэн яриа жэндэрийн асуудлаар халуун санал солилцсоор хонхны дуутай золгов оо, хөөрхий. хичээл нь бол шоооооол өөр хичээл л дээ.
багш маань сургууль руу ирэхдээ трэинээр биш машинаараа ирдэг нь “хүн”-ээс дөлдөг зантай нь холбоотой байх гэж ярьсныг хятад оюутан өлгөн авч “трэин бол хүн ихтэй үед нь суухаас хальшармаар эд” болох тухай ярьснаас үүдээд трэиний тухай ярьж эхэлжаагаам. өглөө ажил цуглах, орой ажил тарах ид ачааллын үед бол энэ унаагаар зорчихын тулд эр зориг, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр гээд олон сайхан шинжтэй байх хэрэгтэйм шиг байдийн. эд нар манайхан шиг сэтгэлийн хөдөлгөөнөө нүүр ам, нүд хамар, гар хөл, үг хэлээрээ шууд сайхан илэрхийлж асуудлыг газар дээр нь шууд шийддэггүй улс болохоор бараг чив чимээгүй чихцэлдээд л, чив чимээгүй бухимдаж түнтийлцээд л, чив чимээгүй дээгүүр доогуураа түнхэлцмэр аядаад л. трэин ирэхээс өмнө аягүй хөөрхөн эмх журамтай жагсаж зогсоно. хэн ч урдуур хойгуур нь дайрахгүй. бас ахмад настай энээ тэрээ гэж урдуур зүтгэж байсан хүн би лав хараагүй. тэгээд унаагаа ирэхээр нь ярс хийтэл 2 тийшээ ярагдаж буух хүмүүсээ буулгангуутаа гялс мялс суугаад л хаалгаар илүү дутуу гарсныг нь өртөөний ажилтан түлхэж оруулж, чигжиж өгнө. “зиа түлхлээ шүү” ухааны анхааруулга хэлэнгүүтээ цав цагаан бээлийтэй гараараа түлхэнэ. эд нар ер нь цагаан бээлийнд их дурламтгай шд. би нэг тэгж түлхүүлж ороод, явдал дунд суудлын захад байх хөндлөн бариуланд шахуулаад хххнннннн..нннн..ннн.нн.н.н.нгггг..гээл эвгүй дуу гаргачдым даа...миний бие гэдсээрээ нугарч төмөр бариул дээр тохоостой, яджийхад чихэндээ хөгжим сонсоостой болохоор гаргаж байгаа авианыхаа хэлбэлзлийг хянаж чадахгүй аймаар чанга аваад хаяастай...иччихсэн. ичээд нүдээ аниад зогсчихсон, сонсжийгоодоо уяраад байгаа царайлаастай. за тэр яахав. ганц удаа л тэгж гэнэдсийн.
эндхийн төв газрын ихэнх трэинүүдийн ихэвчлэн толгойд нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан гэсэн ягаан магаан бичигтэй нэгээс хоёр, хоёроос гурван тэрэг байх. зөвхөн эмэгтэйчүүд ба тэднийг дагаж яваа бага насны эрэгтэй хүүхэд өглөөний их ачааллын үед үүнд суух эрхтэй. би бас суусаан, хүүхнүүд юм болохоор бас учиртай чихцэлдэнэ. өртөөний ажилтнаар түлхүүлэн түлхүүлэн нэмж чигжүүлээд байх нь үгүй. ерөнхийдөө сэлүүхэн байдын. ерөнхийдөө нэг тийм...ариун цэвэрлэг үнэртэй...шампунь мампунь...дүхи мүхи. тэгсэн чинь үсчсэн ярианы дүнд энэ тусгай тэрэг бол эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхаж байгаагийн илрэл болж таарахын. ингэж сул доройгоор нь далимдуулж илт ялгаатай хандах хэрэггүй болж таарахын. хүн ихтэйг далимдуулж хүүхнүүдийг оролдож гоочилдог тэр гажигтай эрчүүдийгээ л шийтгэдэг юм байгааз гэцгээхийн. надад бол зүгээр санагддаг, зөв ч юм шиг санагддаг. юм болгон дээр хүйс мүйс гэж сүржигнээд байгаа хүмүүс тэгээд яавал сэтгэл нь ханах гээд байдгийг би сайн ойлгодоггүйн. эндхийн тэр гажигтай юмнуудыг чикан гэнэ. чиканууд нийтийн тээврийн унаанд, гадаа гудамжинд этр охид хүүхнүүдийг, за ёстой сул доройгоор нь элэг барьж биед нь хамаагүй хүрч, илж таалж, нууцаар эвгүй зураг авч этр өөрснөө таашаал авдаг дурак юмнууд байдгийн. дааа ялангуяа өглөө оройны хүн ихтэй үеэр нар нь гарчээдаг биддэ. тийм юмнуудаас хол байлгалаа гээл гомдоод байгааму хайшаайн? хол байлгаж байгаа арга хэлбэрийг нь хүйсээр ялгалаа гээл байгааму хайшаайн? цаг үедээ, нөхцөл боломжиндоо л тааруулсан шийдэл байшдээ, болоошдээ.
чикан гэснээс танил монгол хүүхэн яг таарсан гэсэн, өглөө хүн ихтэй байхад. ард нь зогсож байсан хүн эгчийн бэлхүүс орчмын, мөн түүнээс доошхи зоонд нэвтрэн өөрийн мэт аашлаад эхэлсэн гэсэн. эргээд харсан чинь номын царайтай, нүдний шилтэй, бараан гонжоомтой, гэмгүй дүртэй амьтан харин сарвуу нь яг энд, нүд нь шал тэнд зогсжээсан гэсэн. тэгэнгүүт нь мэддэг бүх монгол ардын хараалаа хэлээд л аймаар хашгичсан гэсэн. орос ардынхыг ч хэлсэн байж магад. жапан чиканыг чадхийтэл нь айлгасан чика монгол хүүхэн. надтай таарвал би бас монгол хүүхнээ үзүүлнэ дээ л гэж боддым.
яаааая, энд сая нэг шумуул суужээснийг алдчихлаа. монгол цус сороод гэдэс нь өвдөх вий дээ гэсэн. гэснээс, бүх шумуул ч хүний цусыг сороод байдаггүйн гэнэлээ шд, зайлуул муу эм шумуул л гэдсэн дэх үрсээ тэжээх гэж цус хайж явдын гэнэлээ шд.