Амра-д амалсийм чинь бичээд хаясаан яадий. бас л зүүд шүү. зүүд уншиж залхсан хүн энэ хавьцаа зогсоод өөр блог уншсан нь дээр байх.
урд нь зөндөө үйл явдал болсиймаа. санахгүй байна. нэг мэдсэн чинь завьтай урсаад л байх шиг байсан. “нууцлаг” ногоовтор туяатай, тунгалаг ус байсан. миний дуртай ногоон өнгө байсаан. уг нь гол бололтой. урсгал нь тун зөөлхөн, бараг урсаж байгаа нь мэдэгдэхгүй шахам. голын тохой ч юм уу. завь ийшээ хөвөөд л, би тийшээ хараад суучихсан, эсрэг зүг рүү нь. нэг юм намайг хөөгөөд байсийму, би нэг юмнаас нуугдаад байсыму, хөөрхий амьтан ийш тийш хараад л...тэнд ч өвс хөдлөв үү, энд ч юм сүүмэлзэв үү гээд байгаа бололтой. асар түгшүүртэй явжээсан. яагаад ингээд байгаайн, өмнөх үйл явдал нь тас байхгүй. тэгээд л сонор сэрэмжтэй явж байсан чинь миний завин дээрээс нэг баавгай үсрээд л тэр цаах нь байгаа зөгийн үүр рүү явчихсаан. баавгайг гэнэт гарч ирээд, ус руу үсрээд орчихоор би айхгүй байсан, бодвол хамт л явжээсийм шиг байгаан. өнөөх чинь очингуутаа л үүрийг нь сандчаагаад, доторх балыг нь, юу гэдийм дээ тэрийг...нэг тийм сархинаг шиг юм байдаг шдээ, тэрийг нь мушгиралдуулаад л бариад л ус руу ороод л наашаа зүглээд л. сонин эрчлээд мушгирчихсан хэлбэртэй байсан, тэр сархинаг нь. араас нь хөөрхий ажилчин зөгийнүүд тэмцээд л. хар өнгөтэй зөгийнүүд. баавгай зөгийнүүдийг үргээж гараа савчаад л, усанд нэг дүрж, уснаас хоёр гаргаж эсэргүүцсээр байгаад...каадар солигдсон чинь гол урссаар хүрхрээ болж унадаг газар иржаах болтоймаа. ус аймаар хүчтэй, эрчтэй урсаад л. би год гээл үсрээд буучихийн, тэр хавьд. тэнд нэг тийм тавцан шиг юм байсийн. доошоо харсан. нөгөө хүрхрээ чинь нэг тийм...гулсуур маягийн...тийм юмтайн...эгц доошоогоо...тэв тэгшхэн. угаасаа хүмүүс тэрүүгээр нь гулсаж нааддаг бололтойн. гулсаж ч гэж дээ, унаж. аймаар өндөр юмаа. тээр дор бөөн хөөс мөөс. энүүгээр бууя даа гэж бодоод л...доошоо нэлээн харж зогсоод...нүдээ аниад л үсэрчий даа...ёооё бас эвгүй юмаа...доошоо унахад аймаар эвгүй палллл хийнэ дээ...уужас уужас...яах вэ...хөдөлж ч чадахгүй дэмий л хараад зогсжээсан чинь тэр доор нэг залуу хүүтэйгээ л болтой, нэг хүүхэдтэй гулсаад л, өнөөх нь инээгээд л...зугаатайн. хүрхрээн дундах гулсуур дунд хавьцаанаа налуу болчихож. хүүхэд нь тэр налуу хавьцаанаас л гулсаад л буцаж гараад л гулсаад л. ээж нь бас байнаа. гоё гэр бүл вэ гээл бодохын. гэнэт тэр хавьд бужигнасан олон хүнтэй болчихсон...каадар солигдоод л нөгөө гэр бүлийн ээж хүүхэн нь доошоо буух гээд айгаад чадахгүй байсан миний өмнө гэнэт гараад ирэхийн, тэр доороос л шууд өгссиймү даа. сүнс шиг...хөвөөд л. царай нь их тод харагджээнаа. тэгшхэн царайтай хүүхэн байна. нүд, хөмсөг, хамар, уруул...хараад байсан чинь сайхан хүүхэн, сайхан монгол хүүхэн байнаа. зүгээр ээ...бүгд л ингэж гулсжээна шд...тэр налуу хэсэг хүртэл унаад л тэрнээс цаашаа гулсчих...тэгснээ миний хажууд ирээд суусан. би хэзийдээ ч тэнд нэг хэсэгхэн хуурай газар олоод суучихсын...баахан юм ярьсан. ойн цоорхой ч байх шиг...моддын завсраар нарны бүдэгхэн туяа тусаад л.
тэгээд л сэрчихсэн...толгой яг задрах нь...эм уух уу...гүрийчдиймү...энэ эмийг удаан ууж болохгүй ээ...эмэнд орчуул яаана!!! болдогсон бол толгойгоо салгаж өмнөө тавьж байгаад...онгойлгож байгаад...доторхийг нь янзлаад...цэвэрлээд...тэр өвтгөөд байгаа цул хар төмөр шиг битүү юмыг гаргаад хаячхиймсан...өө энэ муу өвтгөөд байсан байна шд...тийм байх аа, даанч хүнд оргиод байдаг байсын...сугалж гаргааад гар дээрээ жинлэж үзнээ...нэлээн хүнд байх ёстой...харин хадгалах уу, хаях уу.