|
|
|
|
|
|
|
наадмын хэд хоног энд лав виикэндээр таарав. таануудын байгаа газар ямар гариг байв? би, Мягмарсүрэн гуайн "Барын зулзага бамбар"-ыг уншиж наадамлав. өмнөх хоёр ном шигээ санагдаагүй ч уншиж суугаад инээмсэглэсэн шиг, ухаарсан шиг, уярсан шиг байвай. амьтны ертөнц хамаагүй шударга юм.
нэг гоё өгүүлбэр олж уншсан. "чиний амьдрал бол чиний араншин юм" гоё биш юмаа... үнэн гэсэн нь дээр юм. үнэн юмыг цагийг нь олж мэдэх гэдэг гоё юм. тэгэхээр гоё өгүүлбэр гэсэн ч болох л юм байна.
саяхан нэг хэсэг хөгжим уянгалав уу гэтэл... тэр хөгжмийг уянгалуулах эсэхийг, уянгалж байсныг унтраах эсэхийг, улам дууг ...
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
сэтгэл ба санаа мэтийн хэзээ ханах нь үл мэдэгдэх нөхдийн шахалтаар өөртөө хиймэл "хэрэгцээ" бий болгож, түүнийгээ хангахаар шар нар бор хоногийг "тэмцэн" өнгөрөөж, олдсонгүй гэж гуниж, олзлогдсонгүй гэж туниж, тэр хавийн хүмстэй өөрийн байдлыг харьцуулан шаналах юутай бэрх.
хүний орчлонд амьд байгаадаа, хэвтэрт орохоор хууч өвчингүйдээ, хүйтэнд хөдрөх хөвөнтэй навсгар дээлтэйдээ, халуунд хөлс арчих хоёр сайртай сарвуутайдаа баярлах хэрэгтэйм. өөр юу хүсэхэв. мэндлэхэд баярласан аав, ээжтэй байсандаа, махийхад тулах үнэнч цөөн найзтайдаа, магнай хагартал баяр бэлэглэсэн сайхан хүмүүстэй учи...
|
|
|
|
|
|
|
|