PEEPHOLE
2008-05-24 00:52
A:"би"-гийн аялал
| Сэтгэгдэл бичих
хундага

сонин тод байна, ойрд.. миний зүүд.
үүрээр тэр..., тэр..., бас тэрийг зүүдлэв. өнгөтөөр..зүүдэнд ирсэн дарааллаар нь дугаарлав.
тэр-1 зүүд эхлэхэд гарч ирээд дуусан дуустал хамаг үйл явдалд нь оролцож, гол дүрд тоглов. өдий өнгөрсөн хойно юугаа ч хийж яваа юм... тэр-1 ганган, гунигтай атлаа ширүүн харцтай хэвээрээ. намайг салахгүй дагаад, хамт явъя гээд байгааму, хамт байя гээд байгааму.. мэдэгдээгүй.. 
тэр-2 унтаж байсан. мөдхөн сэрэх гэж байх шиг санагдаад, бас хардаад унах вий гэж зүүдний туршид айж бэмбэгнэв. би яагаа ч үгүй. хардуулах зүйл юу ч хийгээгүй. бодвол тэр-1-ээс л болсон байх...

2008-05-18 18:16
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

саяхны нэг шөнө дунд хэд ч дуугарав, утас. дугаараа нуучихсан л залгаад байх юм. гар утаснаас нэг ингэж залгадаг, эсвэл зочид буудал, зарим албан байгууллагын утаснаас дуудлага орж ирэхээр нэг ийм хөөрхөн ханзнууд жирвэгхийтэл гараад байдын. 
автмаат хариулагчид аан уун гээд хэлээд үлдээчихгүй л залгаад байхын, ядаррргаа. асар сэжигтэй. авсан ч үгүй. дууг нь хаачихаад шидчив. 
өглөө нь ахиад л залгаж байна. авлаа. ах хүү ярьжээнаа, загнажээна. утас мутсаа аваач, шууданч болгож юмаа зөөлгөчихөөд яахаараа утсаа авдаггүйн... чи ер нь намайг хэн гэж бодоов... гэх мэт. 
уучлаарай муучлаарай, энэ...

2008-05-18 11:09
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

зүүдэлж сэрэв, чамайг
зүгээр ч үгүй, залуухан бүсгүйтэй...
зөн совингоо хардав

2008-05-17 12:38
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

доорхийг нэг газраас холгов.

японы санхүүгийн жилийн тооллоорх 2008 онд дараах мөрөөдлийг зорилго болгон дэвшүүлж хэрэгжүүлэх зорилт тавьжээна. 

үүнд:

1. аватарыг монголоор "хувиламж" гэж нэрлэж болох эсэх тухай асуудал дэвшүүлэн хэлэлцүүлэх

2. "аватар"-г виртуал ч юм уу визуал ч юм уу ертөнцөд хэрэглэж эхэлсний 23 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх түр хороог блогмн-н "дахин сэргэлт"-нд зориулж байгуулах (23 жилийн өмнө өөрөө ямаршуухан визуалтай давкижээснаа эргэн дурсах, хэдэн удаа хувилснаа тоолох)

3. аватарыг сонгох шийдэлд хүйсийн ялгаа гардаг эсэх тухай судлах

4. ават...

2008-05-15 23:02
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

энэхэн хооронд олон янзын үйл явдал болсон мөртлөө онцгой ахиц дэвшилгүй өнгөрөв шив. яг л ээлжийн амралтаа авсым шиг. биднийгээ амруулсанд нь баярламаар ч юм шиг, балбамаар ч юм шиг, барьж аваад үлгэж үнгэмээр ч юм шиг.. хэнийг гэдгийг нь мэджийгааз дээ, манэр өөрөө. азнаж азнаж орж ирчээд зуслангаас гэртээ ирэхэд юу өөрчлөгдөв гээд л гэрийнхээ бүх юмыг байцаан шалгадаг шиг л юм болохын.. бүх орж болох юм руу орж шагайж этр.. нүүрэн дээрх Юндэн, Нансалмаа хоёр маань.. за за болилоо.. хэтрүүлэх гээд байхын.. дараа бичнээ, "дасчийгаад" ккк
дасах гэснээс дассан газрын даавуу зөөлөн, элгэмссэн г...

2008-05-13 23:05
A:
| Сэтгэгдэл бичих
хундага
энэ одоо юу вэ? зүүд үү?

ойрд юм болгон нэг л биш ээ...
2008-04-18 12:07
A:ひらがなとかで。。。
| Сэтгэгдэл бичих
хундага
... 解禁だから... by Aoki

うん...

そして、目の下に作ったクマを拭き...雨の中一歩二歩
2008-04-16 21:49
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага


нэгэн этгээдийн үйл хөдлөл, үг яриа, дүр төрхийг гэрчлэх баримт бүрдүүлэхийн тулд бичлэг хийх гэтэл жил гаруйн өмнө тийчэгнэж байж авсан каамрийн батрэ нь дуусчиж. батрэг нь салгахгүй бараг жил гэвтүүлчихээр аргагүй шд. цэнэглэхээр залгав. "цэнэглэжийгаашү" гэсэн чөтгөрийн ногоон гэрэл ёлтойсоор нэлээн хэдэн цагийг авсан ч батрэ цэнэгээр дүүрэх нь лөөлөө болсон болтой. нурна гэдэг билүү? тэхх. нурчиж. шинийг авах хэрэг гарах нь. сангийн яамныхаа төсвийн дэпаартмэнттай л ярихаас.

хүүхэн миний "hunami" гэдэг батрэ дуусаад удаж. дууссаныг нь мэдчихээд өөрөөсөө таг нуун дарагдуулж, машины нур...

2008-04-16 02:13
A:
| Сэтгэгдэл бичих
хундага
...

цэцэг авчдын.. өөртөө. бас өрөөлд ч.
үхдэг болохоор цэцэг өгөх дургүй гэх хүн байдын. 
би бол үхдэггүй болохоор нь хиймэл цэцгэнд харин дургүй.

(ихэнх нь цомбогор, дэлбээгээ хумьцан)

энэ бусдаасаа өөр байгааз?

(хормойгоо дэлгэцэн чүмчик..юун цомбойх)

2008-04-15 05:07
A:
| Сэтгэгдэл бичих
хундага
юм бичмээр байдаг. аигууууу бичмээр байдаг. битгий бич гэцэн байдаг, блогэмэний атмаан.. яаая доо

дуу оруулж болохгүй байна.. тэвчжээшүү, атмаан аа



2008-04-09 05:35
A:бичүүлсэн эзэн нь унш!!
| Сэтгэгдэл бичих
хундага
2008-04-07 12:56
A:киибанд Танаа
| Сэтгэгдэл бичих
хундага

зиа.. хэн ээ.. чиний асуусан нөгөө дуу..ккк
би энэ дууг бүр өнгөрсөн зуунд сонсчээ. тэр үед залуу ч байж, халуун ч байж, цус шингэн, зүс бас шингэвтэр, харин үс одоогийнхоос өтгөвтөр...нийт 17 ширхэг байсан байна. дурсамж нэмсний төлбөрт үс маань санчимээтэр санчимээтрээр одсоор, дуурсах алдарт нөхөд минь нэжгээдээр нэмэгдэж нэг үзэж хошоодоор хорогдож хоёр үзэж этр.. өөрийн хүрчээдаагаа өнөөгийн өндөрлөгөөс эсбөгөөс газардсан намлагаас харжиййййй суухнээ хүн гэдэг амьтан сайн хүнийг, сайхан дурсамжийг л түрүүлж санадаг, дурсдаг бололтой. энэ ч тархи гэдэг нялцгар цагаан нөхрийн хийж байгаа д...

2008-04-04 13:50
A:ひらがなとかで。。。
| Сэтгэгдэл бичих
хундага

 

偶に居心地悪く感じることがあった、ほんの少し。昔だけど。最近は、しばしばだ。生まれるべき星を間違えてしまったような、魂が乗るべき人体を間違えてしまったような、だから運命も出逢いも、私を取り巻く全てが狂ってしまったような気がしてならない。今の自分に納得ができない...居心地わるいんだもの、この星、この人達、この私...なんじゃって...酔って潰れたいわ...この星目!


2008-04-03 09:01
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

өөр байя!.. огт өөрөөр байя!... одоогийнхоос...олиггүй "гандсан" өөрөөсөө.. 
өөртөө буцъя!... өчигдрийн уржигдар..ын "өнгөтэй" өөртөө...буцна.. 
өөдөө...нн?
тэгээд... дү дү дү..дү дү..дү..


2008-04-02 13:05
A:ひらがなとかで。。。
| Сэтгэгдэл бичих
хундага

 

埋まらない温度差

潤わない心の辛さ

2008-04-02 03:02
A:
| Сэтгэгдэл бичих
хундага



2008-03-31 10:24
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

нулимс хатсан ч
нүд хавдсан
үг гэж...

2008-03-30 15:24
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

эмэгтэй хүний "ашиглалтын хугацаа" хэзээ дуусдаг вэ?
нэлээн эрт дуусдаг бололтой... тэгж дуулдав.
дуусахаас нь өмнө амжиж юу яая гэтэл юу яасан бололтой... тэгж дуулав.
эрт дуусдаг тухай "бодит үгс" намайг сонсохыг хүссэн эсэхээс үл хамааран чихэнд ирж хэнгэрэг доргион тархинд дамжсан бөгөөд харин юу яая гэтэл юу яасан гэдгийг өөрийн биеэр салгалан бэдэрч, чихний дэлбэнг дэлгэсний хүчинд, тэнэж явсан "бохир үгс"-эн авиаг хураан цуглуулж, үрчлээгүй шахам тархиндаа илгээв. 

за тэр дэмий хугацаа мугацаа гайшд. золигт гаргавал таарна, цаг хугацааг. лаазалсан бүтээгдэхүүн зөндөө л уддаг шд кк...

2008-03-22 04:04
A:
| Сэтгэгдэл бичих
хундага

- байна уу? би..
- байна байна.. за сайн уу?
- сайн, Та сайн байна уу? би монголын.... тэр байнаа..
- өө танилгүй яахав. за сонин сайхан юу байна?
- тайван сайхаан. одоо ярьвал Танд саад болохгүй биз?
- өө зүгээр
- баярлалаа..Тантай ярьсангүй уджээ...тв-ийн мэдээ үзчихээд л..
- аан... харин тийм ээ..тэгэ..
- тэгээд юмыг яаж мэдэхэв.. бага ч болов тус болж хүчрэхээр зүйл байвал л гэж..
- өө байлгүй яахав. ярьсанд баярлалаа. тэгж байгаад бид...
...

ингэж ярьснаас хойш яг 7 хонож байна. ярьж байхдаа хоолой минь чичирснийг нууя ч гэсэнгүй. утасны дугаар дундаас энэ эрхмийн нэрийг хайж ц...

2008-03-21 05:41
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

  дурлал чамайг хумс болгоод дураараа хуурайдаж янзлахсан, өнгөлж будан зүс оруулаад өөрийн хүссэнээр гоёхсон, ургаж тээр болвол уртаас нь тайрч богиносгохсон, нөхөөс зүйж “уртасган” нүглийн нүдийг хуурахсан, тэрүүхэнд нь тэмдэг тавьж төгсгөл нь хэзээг мэдэхсэн, аминдэмээр тэтгэж ар араас нь ургуулахсан, гэхдээ би хиймэл хумс наахгүй, гэнэт хазайж зохихгүй өнгөөр будахгүй, хугарч, хууларсан ч харааж зүхэхгүй, хэнбугай юу гэсэн ч... чи миний нэг хэсэг, хумс шиг минь байгаасай

...
2008-03-20 13:03
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

тархин доторх, зүрхний гүн дэх зарим "зүйлийг" баллуурдаж хаяаад, гарсан үртсийг нь үлээж орхихсон. хүмүүсийн баллуур хэдэн наснаас хойш хорогдож эхлэх бол. хүмүүс яг ямар "зүйлээ" баллуурдах бол. үйлийн үрийг үүрсэн үртсийг цуглуулж дахин баллуур хийгээд л... бид өөрснөө шинэ баллуурын эхийг бэлдэнэ гэсэн үг.

2008-03-19 12:30
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

утасны үзүүрт зандрах, уцаарлах чи

уруул золиослох, нулимс залгих би

угтаа хэдийнээ төгссөн

2008-03-19 00:42
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

монгол эрчүүддээ баяр хүргэх энэ өдрийг би олон хоног хүлээсээн. эр хүн таануустаа "баяр хүргэе" гэж хоосон үг шидэлж, бааранд дагуулж орж өөрснөөр чинь даалган уух, баахан хэрэггүй дэвтэр харандаа, шүдэнз зажгаалак "бэлэглэхийн" оронд энэ байгаа өөрийгөө өөд нь татсан маягтайгаар бэлэглэчий гэж боджийшд. болнэздээ??! энэ хооронд гар хумхин суусангүй ээ, би. арлын атигар эцэнхий эрчүүдээс болобсорч бондойж бундайсан бомбогор биеэ нуухын тулд биеийн жинг нэмэгдүүлэх тал дээр нэлээн түлхүү ажиллаж ирлээ. зүтгэлийг минь бурхан тэнгэр дор нь үнэлж, тэвэр дүүрэхээр барахгүй хальж, халгиж асгарахуйц...

2008-03-17 04:15
A:ひらがなとかで。。。
| Сэтгэгдэл бичих
хундага

甘えたく...甘えて

甘えさせられて...甘えて

挙句に敲かれた...

敲かれ弱いもの!

 

 

)
2008-03-16 16:19
A:ひらがなとかで。。。
| Сэтгэгдэл бичих
хундага

電車に揺られながら発見した...自分の恋愛法則を。少しばかり惨めに感じたのは、思い出が絞り握った一滴が未だマスカラと一体化する前だったからだ。この恋愛法則に縛られなかったのが初恋で...その後は「私の9の恋愛法則」に則ってたのだ...9...いや...7でもいいや。少なくもなく、多くもなく。

後日続ける

2008-03-13 13:49
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

Тантай хундага тулгах байсансан

Таны, аав болсон насанд хүрэх

төрсөн өдрийнхөө орой

талархаж

 

2008-03-12 08:35
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

нүдний зах дах үрчлээ

нүгэл үл хийснээс

2008-03-11 05:53
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

мальчики киибандчики, маартын аравны мэнд хүргэе! тун саяхан доо, ердөө 50 гаруй цагийн өмнө маартын найман болсон болохоор бүр албаар та хэдэн мальчиктаа, цөөн хэдэн киибандчиктаа маартын аравны маангаррр халуун мэнд дэвшүүлье ээ.

маартын найман гэдэг чинь эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ бэлэг авч, эрхэлж байна хэмээн хоол хийлгэн тарвалзаж, үхтрээ гоёж аваад үнсмээр болон үзэн ядмаар эмэгтэй танилууд, эмэгтэй найзуудтайгаа хувцас болон ээмэг зүүлтээ, хань болон амрагаасаа авсан бэлгээ уралдуулан ихэрхэж, ууснаа шингээхгүй агсам тавьж, алингаа алддаг баяр бишийм байлээшд. эмэгтэйчүүдийн эрх...

2008-03-08 15:53
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

нууц гэж
нуусан үнэн
нуусныг дэлгэсэн чи
надад үнэн..ч биш

2008-03-02 20:12
A:
| Сэтгэгдэл бичих
хундага

зэээ.. юу юу ч болоод өнгөрчив дөө.. гэх гэсэн чинь юу ч болж өнгөрөөгүйн байнашд. бүх юм хэв хэвээрээ. байдаг байрандаа барзалдаад л, бамбаралдаад л, барьцалдаад л, барсайлдаад л байжээна даа.. бараг л хэвээрээ гэхэд болно.

юм гэж сонин юм. сонин юм бүр сонин юм. тиймээ? эхлээ ч үгүй байсан харилцаа гэнэт дуусч этр, дууссан байсан драм огцом үргэлжилж, өрнөж этр. за би кино ярьжийгаа шүү. би чухам алийг нь хүсч байсныгаа, бас алийг нь хүсч байгаагаа мэдэхгүйм. заримдаа эрс эрс эргүүтэж, энд хүн болчихоод элийгээд сууж байгаа минь ямар учир утгатай юм бол этр гэж, өнгөрсөн богино хугацаанд ач...

2008-02-27 14:20
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

цагийг эрт байхад

чамайг бүрэлдээгүй байхад

тэнд би байсан байх

чиний хэвлий

танил байна

2008-02-25 16:54
A:
| Сэтгэгдэл бичих
хундага

идэж, идүүлсээр.. мэил шидэлцсээр.. хамгийн сүүлд би нэг хазаж өгөөд..биш ээ, хазах биш зуусхийгээд.. нөгөө тал хариу үйлдэл үзүүлээгүй тул тэгсгээд "шүдээ" суллах шив дээ. хөөрхий идүүлж залхсан уу, ингэсгээд зогсохгүй бол хамаг булайгаа тоочих нь гэж гэнэт сэргэв үү.

түүний "өнгө" ямар байсан бол?

харамсалтай нь, зарим киибандуудын тодорхойлсончлон, садист миний "садар" дур хүсэл дарагдах нь байтугай улам бүр гааран оволзож, тамлан туршигч би вээр энэхүү идэлцээнд хамаарах өөр нэг гол объектийг овоо хараандаа авахыг зорин, түүнийг онилмоор байгаагаа эвтэйхэн илэрхийлэв. хөөрхий минь, год ...

2008-02-24 17:56
A:
| Сэтгэгдэл бичих
хундага

нэгэн хүнийг тамд очтол нь муулж, хов чирсэн мэил ирэв. ирүүлсэн этгээдийг би үл таних. тэр этгээд харин нэрийг минь мэдэхээр барахгүй, мэилийн минь хаягаар манид санаа зовсон царайлж хов хутгаж байгаа бололтой.

тэр хүний дотор ямар өнгөтэй байгаа бол?

хатгаж өдсөн маягийг далдлан байж, хамаг үгийн сангаа шавхан байж, янзыг нь үзэж "янаглан" киибэрдэхээр хариу бичиж үзэв. тэр дорхноо хариу нь ирж байна. юу юунаас илүүтэй зөвхөн надад л санаа тавьж, ямар ч тохиолдолд зөвхөн намайг л бодсондоо ингэж байгаа гэж бичиж. итгэсэн гэдгээ илэрхийлээд, ихэд гялайснаа бичиглээд, нэмж жаахан "идэж" үзэ...

2008-02-24 00:24
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

зүрх

хоосонд шаналахгүй

дүүрэнд дасаагүй

бол...

2008-02-20 23:10
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

буйг үгүй болоход

үгүйг буй болоход

буй болдог нулимс

үгүй болсон чамаас болдог

2008-02-20 12:48
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

булаацалдах дургүй

бусадтай

өрөөлийн уруулыг...

2008-02-20 09:14
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

эндүүрч, чи

энэхэн зуурт

би чамаас .. тэс өөр...

2008-02-19 14:09
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

"chinii ene buh chin setgeleesee helsen namaig hairalsan hairaar bi unuug hurtel hatuu horvoog zuululj yavna daa minii saihan busgui mine...namaig uuchlaarai, gehdee chi hojim hoino oilgoh baih namaig"

"хожим ойлгох" гэдэг бол цаг хугацааны эрхээр тархи гэдэг нялцгар цагаан эрхтэн дурсамжуудаа ангилж, хаяж бас шилэхдээ, хаягдаж одохгүй зууралдах заримыг нь хуучирч цөхөрсөн нөжтэй хүрэн зүрхийг харгалзан "ойлгох" гэдэг үгээр чимж гяланцаглахыг хэлдэг.

"BI CHAMAIG BODDOG,bur udur bolgon bishch gesen chi nadad bain bain bodogdoj, namaig taivshruulj, chamaig bodoh toolondoo bi chinii hairiig...

2008-02-19 09:42
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

  нэг мэдсэн, орос монгол хоёр шинэ жил хэдийнээ эхлээд өрнөөд дуусцан этр...өрний болон дорны зурхай мурхайн дагуу аль хэдийнээ амьдрал үргэлжлээд явцан этр... энэ их өөрчлөлт шинэчлэлт, өрнөл үргэлжлэлийн хаана нь би тууж явбаа...дувтан өөрийгөө эрчхиймаа...лүд гэж. энэ хооронд эх оронд минь юу юу ч болоод өнгөрөөд байгаамб, эх дэлхий минь хаа, хаагуураа дулаарч бүлээрч, хэн хаана дайн байлдаан гэж пучигнуулаад байгаамб, мэдэх ч юм алга.. маньд падлийгүй. өөрөөсөө илүү гаркү байхад.. дээгүүрээ иднэ үү, доогуураа ууна уу, хятадтай нийлж газраа сэндийлнэ үү, амээрикт доль үсэрч байдгаа дэлгэнэ...

2008-02-18 23:44
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

 

аймаар сайхан санагджээшд. манай ахмадууд санал хүсэлт тавьжээнаа, бидэндээ зориулж бичлэг үйлдээч, балинтийний баярын мэнд дэвшүүлээч гэнэ. золбоотой шүү, та хэд минь. заа ингээд замбуулинд саакарч төрсөн, заяаны цаанаасаа лаамп мэт гэрэлтсэн, ахмад балинтийнчдадаа зориулж ... ноднингийнхоо бичлэгийг шууд зориулжээна. нууцлах юмгүй дэлгэн тавьжээна. жилийн өмнөхөөс онц гойд өөрчлөлт бараг гараагүй тул ахмадуудынхаа нүдийг гурилаар биш гуучин бичлэгээр гуурлаа шо. авдрын ёроолд ороод ахмад байтугайд нь харагдахаа байцан байсын. ухаж ухаж гаргаж ирэв. уйлахгүй уншиж дуусгаад урмын үг тус бү...

2008-02-14 10:08
A:
| Сэтгэгдэл бичих
хундага

хайртай хүн байдын бол бэлэг мэлгээ өгсүгэй. хайртай хүнтэй болж амжаагүй бол энэ дууг сонссугай. хонгорхон цээжээ хайраар бялхуулж, хор долоосон зөгий мэт мансуурч, хоёр биенийхээ илчинд халууцаж, хайр гэдэг ундаанд согтсугай. би уухгүй. уусангүй гээд үхдэггүйн байна, үрэгддэггүйн байна, үл ялиг хагдрахаас хэтэрдэггүйн байна. хагдарцан наасан үэхэхэ.. 

үнэндээ бол уухгүй биш, ууж чадахгүй л байгаа, урьдын явдлын сургамж зүрхийг хангалттай хашрааж. ундаатай жүнзийг шүүрэн авмаар байвч уруул хүргэтлээ гар салгалж асгавал яана. залгихын өмнө жүнзний ирмэгт өрөөлийн уруулын мөр байхыг харвал яан...

2008-02-12 23:50
A:
| Сэтгэгдэл бичих
хундага

amy winehouse... санаандгүй сонсонгуут "дур" наацан гэж байгаа. түүнд "дур" наасан хүн олон бололтой. дурынхаа төлөө шагнал өгцгөөж ч байх шиг. хайнгадуу, танхай, хүчтэй хоолойтой түүний өдрүүд дуундаа тусгалаа олдог уу, дуу нь өдрүүдийг нь бүтээдэг үү, мэдэхгүй. тэр ямар, бас хэн байх нь маньд падлийгүй. хэзээ ч тийм байж чадахгүй өөрийгөө түүний дуунаас олж харахдаа би сэтгэл ханаж байх нь бас хэнд ч падлийгүй. эими ваинхауз..

winehouse?...дарсны мухлаг?... дарсны мухлаг..  тэнд улаан дарс л байдаг, цагаан биш.. уруулыг хундагатай уулзуулах агшинд тааламжтай исгэлэн анхилам үнэрлэхүйг өдөөж....

2008-02-10 00:48
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

хүмүүс утсаар ярилцдаг

хүмүүс мэилээр бичилцдэг

хүмүүс мэнд усаа мэдэлцдэг

хүн төрөлтөнд орох уу, чи бид хоёр?

je...

2008-02-07 00:12
A:
| Сэтгэгдэл бичих
хундага
2008-02-01 01:35
A:
| Сэтгэгдэл бичих
хундага
2008-01-31 00:52
A:
| Сэтгэгдэл бичих
хундага

нэг иймэрхүү...

бичих гэсэн чинь... нүднээс л "үг" гараад байна... ийм үед аавыгаа яагаад ингэж их санадаг юм бол... охин байсан өдрүүддээ буцмаар... сахлын хутганы ир..  даанч дэндүү хорсгоод байсан юм... Тантай л хамт байхдаа хамгийн жаргалтай байж дээ.. дэндүү хайран дунд өсгөсөн Таны буруу... адил хэмжээний хайр хүсдэг миний буруу... Танаас өвлөж авсан нүд... толинд муухай харагдаж байна... баяр алга..

нэг иймэрхүү...

...
2008-01-27 00:39
A:ннннн..
| Сэтгэгдэл бичих
хундага

чи зогсож байна, гүүрний өмнө, эрэг дээр. тэр дор гол урсана. заавал гүүр гэхгүйгээр туучаад гарч болмоор мэт. гэвч нэлээн гүнзгий.. харагдана. урсгал нь ширүүн биш, бас дөлгөөн биш. урт шигүү ургасан өвсөн хөшигтэй эрэг... тэр эргийн ойрхон ёроолгүй ногоорсон цүнхээл харагдана. чи гүүрний өмнө зогсож байна. гүүрээр гарч голын цаад эрэгт хүрэх ёстой. тэнд хааш хөтлөх нь үл мэдэгдэх зам зурайна. гүүр, гол, зам... чамайг хүлээж байна. харин чиний хөл хөдлөхгүй, урагш ганц ч алхахгүй, хадуулсан мэт. тархинаас тушаал өгнө... яв... гүүрээр гатла... цааш бэдэр. хөл үл хөдлөнө. биеийн бусад хэсэг ч м...

2008-01-25 01:19
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

 

зээ ахиад л энэ зуур явжийгаад ороод ирчлээ. зуршилтай болчижээ. юм бичихгүй байхаар толгой эргээд, дотор муухайраад, хамрын үзүүр загатнаад байхын. хамрын үзүүр ч яахав, архи уухаар зүгээр болчдын байлээ.. гэж манай найз л тэгжээсан. би ч юугаа мэдэхэв, цайнаас өөр шингэн юм уухаа болиод уджээшдээ энэ чинь.. 5 хоночихов уу? тэхх, 5 хонож байна. хаширсоон би, хэд хоногийн өмнө. муу санаатай муухай бодолтой хүмүүсийн ятгалганд автагдаж ууж идсэн. тэд л ам руу цутгаад, араас нь таглаад залгиулаад байсан шд. би ч аргагүйн эрхэнд гуд гуд гэж залгиал, анх нутгаас гарахад ээжийн өгсөн уншлагатай...

2008-01-23 01:05
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

  кондоом гэдэг нөхөртэй нэлээн дээр танилцсиймаа. зарим хүнд бол орой ч санагдаж магад. ...

2008-01-18 23:10
A:
| Сэтгэгдэл бичих
хундага

зээ юу бичдийн билээ. нэхх бичмээр санагдаад нэвтэрч орж явчихсан чинь юу бичихээ мэддэгг...