PEEPHOLE
2009-04-08 20:25
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага
хувийн бус хувьсгалын тэрэгний түлхүүрийг зоомогц зам зааж, зүг чиглүүлэгч дөрвөлжин хар хайрцаг нь тэр өдрийн нэр усыг хэлдэг шидтэй. "өнөөдөр, 4 дүгээр сарын 8, үнэнч нохой Хачи-гийн өдөр" гэнэ.
бидний монголчуудыг Бүгд Найрамдах Улсаа төвхнүүлэхээс ойролцоогоор нэг жилийн өмнө энэхүү арлын хойд нутагт байх Акита гэдэг мужийн нэгэн айлд, японы "уугуул" нохойн хувьд үүсэж тархсан нутгийнхаа нэрийг зүүж төрөл зүйлчлэгддэг "акита" үүлдрийн нохой гөлөглөж, удалгүй паацгар гөлөг хурдан галт тэрэг хөлөглөн нийслэлд хүрэлцэн ирж, одоогийн Токиогийн ИС (манайхаар бол МУИС базарваань ккк)-ийн нэгэн ...
2009-04-07 21:44
A:"би"-гийн аялал
| Сэтгэгдэл бичих
хундага

 
өглөө, өөрийгөө өргөж өөд нь татах гэж сонссон дуу. Үтада дажгүй шүү. хоолой нь, өөрийнх нь аяглаж байгаа нь.. харамсалтай нь, заримдаа стаилист нь түүнд атаархснаасаа болж, боож үхэхгүйн тулд хонзонгоо тайлж гачан гачан юм өмсгөдөг байх.

урд шөнө зүв зүгээр зүүдэрхүү зүүд зүүдэлжийснаа гэнэт айхтар тод бөгөөд гайхалтайгаар өрнөөд.. гарт баригдаж, биед мэдрэгдэж.. сэртхийлээшд ккк.. юу зөгнөсийм, хэнмэдэхэв.

бичжийснаа гэнэт сонин санагдаад бьак спэисээ дарчихлаа...больчихлоо.. дараа өөрөө санаж байхын тулд тун товчхон: ..толгой.. гар.. хүйс.. хархан үс.. нүд, ам.. хугацаана...
2009-04-05 10:52
A:ннннн..
| Сэтгэгдэл бичих
хундага

хүн гээч бусдын үйлдэл, үг яриа болон хүрээлэн байгаа орчинд болж буй үйл явдал, өөрчлөлтөөс өөрийн л шанаганы хэмжээгээр, өөрийн л хутгаж авч дийлэх давтамжаар хутгаж авах нь аргагүйм. ер нь тэгээд өөрийн хэр, үзэмжээр буюу өөрийн шанаганы хэмжээгээр ангилсан буруу зөрүү ойлголт, түүнийгээ үнэн зөв гэж муйхарласан мунхаг үнэмшил дунд амьдарсаар насыг бардаг байх. гэхдээ жаахан баримжаатай айн. юугаар баримжаалахав гэж үү? өөрийгөө хэрхэн үздэгэв гэдэг чинь том баримжаа шүү дээ. дөвийлгөөд байх ч , дараад байх ч аль аль нь утгагүйм. заззз иймийм бичкээкүймаа.

энд бөөн юм болжийнаа, хойд солон...

2009-04-04 13:17
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага
зиа... өнөөдөр энэ хэдэн цэцгийг тамлана аа.. ойрд амьдрал улам утгагүй санагдаад байгаа. утгажуулах кампаанит ажлын эхний сард өөрийгөө сэтгэл санаагаар өргөхийн тулд цэцэг ногоо тасдаж, тамлаж тарчлаан эд бахаа хангах ба энэ явцдаа амьдрал ба үхлийн тухай эргэцүүлэх замаар амьдрах бол сайхан бөгөөд хосгүй эдийм хэмээн итгэж үнэмшиж авах гэж мэгэх яахав ээ.. ойрд онцгүй байгаа нь үнэн л дээ. гэхдээ тоохчгүү. цэцэг ногоо оролдонхон, цэнхэр тэнгэр өөд хяламхийнхэн... гэснээс бид юуны тулд амьдардаг байхав? бидний амьдралд энэ доорх цэцэгний хэрийн үнэ цэнэ бий болов уу? 
.. гэнгүүт тэгээл битг...
2009-03-21 10:20
A:
| Сэтгэгдэл бичих
хундага

дууссан..
2009-03-20 23:17
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

өнөөхийгөө холдуулж байж зурагтын дэлгэцийг бүтэн ил гаргав. өглөө яарч сандран гарахдаа нарны шил авах гээд нааш цааш нь зүтгүүлж байж зурагтаа хаачихаж.

түрийвч хатагтайн нүдийг дарж, чихийг таглаж байж авсан эд. хөөрхий минь, нүд чихийг нь таглаад байхаар ч хатагтай биш л дээ. нүд нь улайж, сүүмийж сөлийн, чих нь хатуурч, омогных нь цоорхойд ойрд ээмэг углаагүй амьтныг улам шооконд оруулахгүй л гэж тэр.

харсан цагаас хойш авмаар болоод байж сууж болоогүй гэх нь хайшаам, авчихвал көөмөн зүгээр ээ гэсэншүү юм боджийснаа гэнэт гүйж гараад... очтол нэг нь байдаггүй ээ.. уур хүрээд, урам х...

2009-03-19 15:16
A:"би"-гийн аялал
| Сэтгэгдэл бичих
хундага
замын наад талд зогсож байсым. тэгтэл баахан мотоцикльтэй улс давхилдаад.. би тэднийг хараад юу ч гэж бодоогүй, дуу чимээтэй ч гэж уурласангүй, замд саад боллоо ч гэж уцаар төрсөнгүй. яагаад гэвэл, дуу чимээ гараагүй, бас би зам гарах гээгүй. тэгтэл гэнэт хамгийн сүүлийн мотоцикль унасан хүний толгой тасраад үлдчихлээ, агаарт. мотоцикль нь түрүүлээд яваад өгсөн. би айгаагүй, эвгүйцсэн ч үгүй, үлдчихлээ дээ л гэж бодох юм.

уул руу өгсөж явсым. уулыг ороосон нэг их том том чулуутай зам. их том машинтай. хойд урд хоёр дугуй нь хоорондоо онцын хол зайгүй айхтар том ачааны машин. шар өнгөтэй....
2009-03-18 23:54
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
| Сэтгэгдэл бичих
хундага
тэгээд л бодчий.. намайг сорьж байгаа гээд л.
тэгэнгүүт онгироо нь хөдлөөд сорилыг давж гарий марий гэж бодогджийшд.
ер нь хүн бага балчир насандаа, өсвөр насандаа, идэр насандаа учиргүй их хайрлуулж өсөх, дардан замаар таварган жирийх дэмийм шигээ.
аль болох эртнээс л элдэв хатуу хөтүүг үзэж байсан нь дээрийм байна... гэж ойрд бодогджийна.
намайг сорь сорь... тэгээд сөхрөөд унах гэхээр нь тавла тавла... би цагтаа бишгүй л сайхан зүйлс амссан. түүний төлөөс болгож сөхрөөх хэрэгтэй бол сөхрөхөөс өөр яахав.
харин сөхрөөд өндийхөд өвдгөө гөвөх зай өгөөрэй дөө.
нэг иймэрхүү. хэнд ч, юунд ч...
2009-03-17 12:07
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
| Сэтгэгдэл бичих
хундага
яадгийм билээ дээ.
олоон жилийн өмнө холбоо тасарсан гэхээсээ илүү найзын хувьд зам мөр салсан, эсвэл би өөрөө салгасан “экс найз” минь бололтой хүн маний нэрийг мээсэнжрийн лиистэндээ нэмсэн бололтойм. намайг бас нэм гэсэн бичиг гарч ирээд амар заяа үзүүлэхээ байлаа.
овог нь мөн байхым, нэр нь харин бүтнээрээ биш, гэрийнхэн нь дууддаг, бас би найзын хувьд дууддаг байсан нэр байхым. миний аиди-г хэнээс авсан байж таарахав? бодвол манай дүүгээс л байх даа... дүү маань түүний дүүтэй бас найз байв.. ч гэж дээ.. найз л даа. харин би эгчтэй нь найзынхаа найрамдалт харилцааг тасласны дараахан дү...
2009-03-15 14:02
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага
зиа.. урждарын цаад өдөр үү, тэрний цаад өдөр үү, шинийн арван таван байсны мэндийг дэвшүүлээд асуухад монгол ардын уламжлалт шинэ жилийн паартигаа ахан дүүсээрээ саак тэмдэглэцэн биддэ.

би яахуу хөөрхий, Улаанбаатараас хүний ачаа хөлсгүй зөөсөн хөлсөндөө хэвийн боов хоёр ширхэгийг хүртээд түүн дээрээ мөсөн чихрийн үйрмэг баахныг, домбон ёотонгийн үртэс нэлээнийг, хатаасан үзэм чангаанз нэжгээдийг, хайлуулсан тос, хайлмагны хэлтэрхий өдийхнийг овоолон зассан идээгээ барьж шинийн нэгний өглөө бор гэрээ нар зөв тойрон ёс үйлдээд цалингийн төлөө хийдэг ажилдаа гарсан даа. ингэхдээ би, гэрээс ...
2009-03-15 00:26
A:хааяа бас дуу муу сонсийшд
| Сэтгэгдэл бичих
хундага
2009-03-08 23:27
A:хааяа бас дуу муу сонсийшд
| Сэтгэгдэл бичих
хундага
2009-02-14 16:03
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага
хамгийн гадна талын зузаавтар ханыг хайлсан төмрөөр бүрхэж.. тэр төмөр бүрхэвч цахилгаанд залгагдаад, үе үе гүйдэл гүйнэ. гүйдэл гүйх тоолонгоор төмөр бүрхэвч агшиж тэлнэ. агшиж тэлэх болгондоо дороо агуулж байгаа тархины нялцгар эдийг хага нэг базаж, хайхрамжгүй сул нэг орхино. тархины хананы мэдэрч дийлэх амьд эс бүр тэр гүйдлийн амсуулах өвдөлтийг дамжуулах гэж байдаг хүчээ дайчилна. удалгүй мөнөөх төмөр бүрхэвч хавийг хайран хайлж, олон жижиг үрлэн хэсгүүд болж хуваагдан ийш тийш цацагдана.. нуугдах ховил олж аваад зүрхний хэмнэлээр нэг томорч, нэг жижгэрч, тэгэх бүртээ тэр хавьдаа тэсвэрл...
2009-02-08 09:21
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

сэтгэл ба санаа мэтийн хэзээ ханах нь үл мэдэгдэх нөхдийн шахалтаар өөртөө хиймэл "хэрэгцээ" бий болгож, түүнийгээ хангахаар шар нар бор хоногийг "тэмцэн" өнгөрөөж, олдсонгүй гэж гуниж, олзлогдсонгүй гэж туниж, тэр хавийн хүмстэй өөрийн байдлыг харьцуулан шаналах юутай бэрх.

хүний орчлонд амьд байгаадаа, хэвтэрт орохоор хууч өвчингүйдээ, хүйтэнд хөдрөх хөвөнтэй навсгар дээлтэйдээ, халуунд хөлс арчих хоёр сайртай сарвуутайдаа баярлах хэрэгтэйм. өөр юу хүсэхэв. мэндлэхэд баярласан аав, ээжтэй байсандаа, махийхад тулах үнэнч цөөн найзтайдаа, магнай хагартал баяр бэлэглэсэн сайхан хүмүүстэй учи...

2009-01-26 22:49
A:ннннн..
| Сэтгэгдэл бичих
хундага

өнгөрсөн жилийн адаг хавьцаа Токиогийн баруунчаа байх Такаозан гэдэг ууланд бидний зоригт нөхдүүд мацан гарч, уулын орой дээр алсын бараа ширтэнгээ улс орныхоо ирээдүйг шүүн хэлэлцсэн билээ. үр дүнд нь дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал сайхан эхэлж, өрнөж, хөгжиж...улмаар батжин суурьшиж байна.
тэрхүү мацалтын явцад зарим нөхдийн маань урьд хожид үзэж хараагүй юм хум, үйл явдалтай учирч, бид нийтээрээ ихэд баясан хөгжсөн юм. тэдний заримын учрыг олохоор мулгуу би мөчид ухааныхаа, мөлгөр тархиныхаа мини түвшинд энд тэндээс өвдөл цөвдөл цуглуулснаа өргөн барьжийна.

гэдэг энэ дээрх өгүүл...

2009-01-24 11:51
A:"би"-гийн аялал
| Сэтгэгдэл бичих
хундага
ахиад л түүнийг зүүдлэв.
би түүнийг хардсангүй. гар утсыг нь үзээд, эмэгтэй нэр олж хараад, орсон гарсан дуудлага, илгээсэн ирсэн мээсэж этрийг нь үзээд... гэхдээ хардсангүй. түүнээс асуулаа... тиймээ гэнэ. би тэр эмэгтэйн насыг нь асууж байхын. надаас нэг дүү бололтой. гаднах төрх нь ямрав? надаас ямрав? яг ямаршуухан? ... гэж асуух гэснээ, баахан тээнэгэлзээд... асуултаа өөртөө үлдээв.
каадр солигдоход шал өөр газар, ногооны талбай бололтой газар байхын. ихээ том талбайг хэд хэдэн хэсэгт хуваагаад өөр өөр юм тарьсан бололтой. хөл дор, тэрүүхэнд харагдах нь төмс. уруу нь харуулсан усан үз...
2009-01-18 10:48
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага
..гээд нэр өгчүүл баахан хүн орж ирж унших байх даа... ааахахахаха. молиго мэдүү.

яг нэг долоо хоног пучигналдав уу? ккк.. бас саак байсышү.. аймаар олон хүн орж гарааллл этр, шинэ сэтгэгдэл үзүүлдэг нүүр гялс мялс солигдооллл этр.

би бараг
зөгнөөд хэлцийм бишоо? хэдэн бичлэг, сэтгэгдэл этр хорлон сүйтгэх үйл ажиллагаанд өртөөд "?" тэмдэг болж хувирдагт, хитадын тагнуул магнуул гээд үэхэхэ.. Хүү-гийн "монгол хүн амныхаа билгээр" гэдэг бичлэгийн гарчигийг хараал нуруугаар хүйт даах ч шикк болжийдаг шүү... даанч миний зөн совингийн чадварыг биширсэн тухай биш, олоон жилийн өмнө бичигдсэ...
2009-01-16 12:18
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

Аристотель гэдэг хүн:

“Ертөнцийн төгс төгөлдөр нь гагцхүү дутуу юмгүй, илүү юмгүй байдагт л оршино”

гэж гэнэшүү.

өөрт байгаа илүүгээ
тайрч
танаж
хасаж,
өөрт байхгүй дутуугаа
гүйцээж
нэмж
нөхье.

миний хувьд дээд уруул дээгүүрх сахал үсээ авахаас эхлэв...

шаррррррррррр... ёоёо.. үхлээ үүүее.. дараа болыдо хорвоо минь..

андуураад бөндгөрийнхөө үсийг мулзалцан

...
2009-01-14 15:49
A:хааяа бас дуу муу сонсийшд
| Сэтгэгдэл бичих
хундага
Бодровын хийсэн кинонд Чингисийн дүрийг бүтээсэн Асано гэж япон жүжигчин байдагаа даа?
түүний эхнэрийнх нь дуулсан дуу. Чара гэдэг нэрээр дуулдым.
энэ дуу эндхийн нэгэн тв-ийн үдшийн мэдээллийн хөтөлбөрийн тракаар яваад уджийна л даа.. би дуртайм... "кооол мьии"... гэхдээ би очиж чадкү ч байж магад, амжкү ч байж магад, бүр коолджийгааг чинь дуулкү ч байж магад... гээл дэмийрээллл.
гэснээс Асано-гийн бүтээсэн Чингис нэхх зөөлхөн харцтай шүү тээ? гүй тэгээд Чингисийг айхтар хурц, ширүүн харцтай байсан гэж хэн ч яг таг мэдээд байгаам, хаана ч тэгээд бичээд үлдээцэн байгаам.. бидний л хар дур...
2009-01-12 14:36
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага
би хараачгүү, Аса-н барилдахыг.
барилдаад.. дуусаад.. барилдааныг нь удаашруулсан бичлэгээр дахин үзүүлж байхад нь баруун нүдээ анижийгаад зүүн нүдээрээ үзлээшд. барилдахыг нь үзэх гэхээр гэдсэн дээр нэг хүнд юм дараад байгаам шиг өвдөөд ккк. тэгсэн, давцан. нэлээн чардайв уу, яав. гэхдээ саак оо, саак.
эдр, японууд, Аса-н яаж унаж, өвдөг тохойны гэмтлээр түрий барин яаж энэ башё-г алгасч, яаж шалдаа бууж, яаж "ичгэвтрээр" зодог тайлах бол, өнөөх сагсуу бүдүүлэг монгол чэннн.. гэж хүлээж байтал эхний өдрийн барилдаанд ямар ч болов давчихлаа. больж, муу японууд. танхимд орж очихоос нь авахуу...
2009-01-10 12:29
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага
үүний өмнөх бичлэг нэг л биш ээ. эхлээд дундаасаа тасарч "нийтлэгдээд" (нийтлэх гээлллл нэх лакк үг тээ ккк), дараа нь оруулсан зураг маань том жижик болоод, дараа нь... дараа нь... бүх сэтгэгдэл устаад, тэгэнгүүтээ буцаж хэвэндээ орохдоо "?" тэмдэг болцон байдаг байшд. тасарсан хэсэг нь ноорог дээр болохоор байгаадийдаг.
Алмасын хэлснээр бол гитадын нэгмуу тагнуул болоог эм ээнд нэвтэрч ороод  баахан пучигнуулсан гэнэ үү. тэрхүү хорлон сүйтгэх үйл ажиллагааг манай Алмас гилс милс илрүүлээд, үхтлээ тэмцээд, болоог эм ээнээ тавиад туучих шахах нь уу... гэтэл шууд ялааллл, бүх хорлогдсон болоог...
2008-12-28 23:29
A:хааяа бас дуу муу сонсийшд
| Сэтгэгдэл бичих
хундага


ии мээмээс оруулж үзэв.. сонин нэртэй саит шүү, үгсийн санд нь мээм гэдэг үг байдаг хүмст бол ккк

мээм ... мээм.. гэсэн эрчээрээ "мишээл" гэдэг дуу оруулчихлаа.

ингэж л том мээм болж ордын байх даа? Атмаан аа?
2008-12-28 11:34
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

сайн муу, сайхан муухай, эерэг сөрөг, энхрий хэрцгий...

энэ бүхэнд дасан зохицох хүртэл л цаг орох юм даа. тэр цагийг амьдрал гэе.

гэснээс Улаанбаатарт машааны явдал дунд сормуусаг орлон сөрвийсөн хэдэн сөөсгөх тачир үсийг будна гэж байхгүйг илрүүлцэн байжийна, би.
- монгол гэрэл дохионы солигдох нь түргэн
- монгол зам энхэл донхол ихтэй
- ямар ч бөглөөн дунд монгол жолооч бол яаж ийгээд ухас ухасхийж урагшлах монгол эрмэлзэлтэй
- аятай мөч хүлээн сормуусагны будагны сойзыг ил барьж удаан явахад хатах аюултай, монгол агаар хуурай
- боломж гараад будаж байхад онгорхой цонхоор гэнэт б...

2008-12-22 07:42
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

зиа... энд нэг хүйтрээд нэг дулаараад, энэ дунд нь би өдөн дээл, өнөөх хөвөнтэй бор дээл хоёрынхоо хооронд тэлээлээд л.. зовж гүйцлээ. шинэ жил гээч юм болкээл байгаа болтоймаа даа? үүний өмнөх бичлэг дээр бас асууцан байжийгаа. хүмүүс хариулахгүй л байхын.
яджийхад би өөрөө мэджийж яагааллл асуугаад байгаам дээ..  баталгаажуулкээд байгааму, итгэж өгөхгүй зовоод байгааму.. хайшаа ч юм. хариулсан хүнтэй нийлж шинэ жилийг муулкээд байгааму, сайлкээд байгааму.. ойлгох ч юм алга.
ер нь би өөрийгөө ойлгохоо байгаад асар уджийшд.. баргалжил.. баргалжил.. зуун жил. зуун жилийн ганцаардал гэдэг шиг...

2008-12-21 10:56
A:ннннн..
| Сэтгэгдэл бичих
хундага


人生はクローズアップで見れば悲劇。ロングショットで見れば喜劇。

"амьдралыг...

- сайн фокустай каамэрийн дурангаар татаж харвал эмгэнэлт жүжиг
- харин тэр каамэрийн дурангаар алсаас харвал инээдмийн жүжигшд.."

гэж энэхүү хайвгар алхаат, сонин сэтгэгч хэлжээ. 

энэ дээрх зураг, ингээд харахаар зажгаалак, ойртоод харвал Чаплин.. ийм л ид шидтэй.

гэснээс шинэ жил болох гээд байгааму даа? ... хүмүүс хөөрцөглөөд байхын.

хайвгар ← Баясумаас ккк

 
...
2008-12-18 19:52
A:ннннн..
| Сэтгэгдэл бичих
хундага

дээр үед ээ... баргалжил өнгөрдгийн өнгөрдөг сард Токиогийн баруунчаа байх Такаозан гэдэг ууланд бидний зоригт нөхдүүд мацан гарч, уулын орой дээр алсын бараа ширтэнгээ улс орон, эх дэлхийнхээ ирээдүйг шүүн хэлэлцсэн билээ.
үр дүнд нь дэлхийг хамарсан санхүүгийн хямрал сайхан "хөгжжийна".

тэрхүү мацалтын явцад зарим нөхдийн маань урьд хожид үзэж хараагүй юм хум, үйл явдалтай учирч, бид нийтээрээ ихэд баясан хөгжсөн юм. тэдний заримын учрыг олохоор мулгуу би мөчид ухааныхаа, мөлгөр тархиныхаа мини түвшинд энд тэндээс өвдөл цөвдөл цуглуулснаа өргөн барьжийна. буруу зөрүү байваас хэлнэздээ.
...

2008-12-14 21:17
A:
| Сэтгэгдэл бичих
хундага
өвдөл цөвдөл юм бичихснээ болив...
2008-12-10 20:54
A:
| Сэтгэгдэл бичих
хундага
зиа.. нэгэн эрхэм ийм тэмдэглэл бичжээ. оролцохсон гэсэн хэсгээ өнгө ялгачихав. өөрөө очиж гар бие оролцож чадах эсэхийг одоохондоо хэлж мэдэхгүйм. манийг хувийн аахар шаахар юм бичдэг, богино бодолтой юм бичдэг этр гээд тээршаах хүн байх хэдий ч ядаж ганц удаа ингэж ч болов оролцоё, энэ чинь ккк.

уншаад, оролцох боломжгүй нь сэтгэлийн дэм өгч, оролцох боломжтой нь сэтгэлээрээ зүтгэж, зорьсон хэрэг нь эзэндээ хүрвэл юутай сайхан.
=======================================================================

БҮХ БЛОГЧдод....
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,....
2008-12-09 13:34
A:
| Сэтгэгдэл бичих
хундага
би энэ "салтаганасан" өвгөнд тийм ч дуртай байгаагүй.
хаа нэг драма-н хоёр дах гурав дах дөрөв дэх дүрд тоглож байгааг нь харахаар
нннн... нэг тийм... мэдээ алдуулах тариа хийлгэцэн эрүүгээ маажаад байгаам шиг
мэдрэмээр байгаа атал үл мэдрэгдэх ... ккк
дандаа хүн сайтай мөртлөө муухай ааштай, эмоци ихтэй,
эсвэл хулигаан, буруу гар марын дүр бүтээхтэй нь таарна.
тэд нь нэг тийм мэдээ алдуулах тариа ... за за ахиад адил зүйл бичих нь кк.
залуудаа ийм сайхан дуу дуулсныг нь саяхан олж мэдсэн.
одоо энэ өвгөнийг харахаар тийм ч "салтаганасан" санагдахаа байсан.
энэ бол... энэ дууных, э...
2008-12-08 10:33
A:"би"-гийн аялал
| Сэтгэгдэл бичих
хундага
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2008-12-04 09:02
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

хажууд суух япон эмэгтэй цагт 1-2 удаа, заримдаа 2-3 удаа хуйхаа маажчихаад хурууныхаа үзүүр, хумсныхаа завсархийг үнэрлэж таашаал авах нь асарррр өтгөн ширэлдсэн урт гэзэгтэйн тул хуруу маань хуйхандаа хүрэх нь байтугай зүглэхээс халширдгийн улмаас сардаа нэг угаахчаан болдог надад юуны хамаа байхуудэ..

гэснээс энэ үсээ яаая даа... шоооол өөр болгомоор санагдаад байхым. энэ юуныхав? энэ өөрчлөлт хүсжийгаагийнх уу?

гэхдээ сардаа 2 угаадаг лав болохгүй ээ. угаахгүй л өөрчлөх юм хуна.


...
2008-11-29 15:16
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага
зиа.. энэ өнөө тохойн чинээхний зураг шүү дээ.
жилийн дараа оруулж байгаам байна. урт ч юм шиг, богино ч юм шиг хугацаа.
лавтай энэ тохойн чинээхний зургийг оруулахад урт биш байсан бололтой.
энд нэлээн хүйтэрч байна. эсгий шаахайны улирал ч эхэллээ дээ.
гэснээс би сарлагийн хөөврөөр, л байх даа бодвол, хийсэн сайхан бор дээлтэй болсон.
цаанаа л нэг нүнжигтэйм.. пүнккхийгээл.
 



...
2008-11-08 21:11
A:ннннн..
| Сэтгэгдэл бичих
хундага
私の名前をお知りになりたいのでしょう?
でも今思い出せなくて悲しいのですぅ
нэрийг минь мэдье гэв үү?
нээрээ дээ, би санахгүй нь, хөөрхий еэ...

энэ нэг ийм хөөрхөн дууны үг байгаам. нэлээн дээр олж сонссым.

гэснээс өнөөдөр, өөрийнхөө урт удаан хугацааны туршид хийж ирсэн зарим нэг үйлдлийн учрыг бараг олон алдаад, дүн шинжилгээ хийгээд ккк.., эерэг тал руу нь эргүүлэхээр шийдтэл бас болсонгүй. учир шалтгаан нь зөвхөн надад байсангүй еэ.э.э.э... ай хө.. хундага минь ээ.э.э.э.э... хө.ө.ө.өөөө.... дуулж байгаа хэмээн өөртөө итгэн ёнгиносоор одовой. 

гээсэн өөрийгөө олох эсвэл анхнаасаа өөрийгөө хайж олох гэдэг хамгийн ...
2008-11-05 08:20
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
| Сэтгэгдэл бичих
хундага
элбэг сул нулимс
эзнээ андуурна, хайран
энгэсэг хамна, яйран
эгшихгүй, элэг миарна

2008-10-30 23:17
A:ннннн..
| Сэтгэгдэл бичих
хундага

зээ... залхжийна шүү. ядарчийна. бүгдийг нь хамж хуулж хаяад эхнээс нь эхлэхиймсан.

тэр тэр тэр тэр алдааг давтахгүй. энэ энэ энэ энэ боломжийг алдахгүй... этр гээл.

шал дэмийрцийн.

за тэр бүтэхгүй санаашрал ч яамай. лам багшийнхаа шившиж, зангидаж өгсөн хадгийг юу яаая даа.. тээ?

гэгээрэх --- эрдэм

шүтэх --- мэдлэг

шашин --- их сургууль

юм даг уу даа. аа ... сурч боловсрох бол бидний "энд" ирсэн зорилго... заззззз... тэнэг зүйрлэл. дараа тэгжийгаад амьдралаас ядраагүй байхдаа дахиж үзнээ.

...
2008-10-27 11:29
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

25-17 нарита гэцэн дугаартай, “бид хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хурдална”, “бид эх дэлхийд ээлтэй эко-жолоодлого хийнэ” этр гээд бичкэн үсгээр бөгсөн дээрээ сийлчижээ бас, 4т-ын болтой ачааны машаан урд давкиад л давкиад л..

овоо манай талын этгээд байв шифф. эгнээ байр майраа гялс зялс солиол, шурххх шурхххийгээл. би араас нь.. хормойдоолл, бас экологлог царайлчаалл. хөнгөн араагаар хурдан явах чинь лавдаглаг лаглаг экологлог биддэ? түлшний шаталтын ашигт үйлийн коффцээнт моффцээнт... наасссан.

энд хаа нэг авхаалж самбаатан, сэргэлэнчүүдийнхнээс машаан барьчихсан явах бөгөөд надад их дот...

2008-10-24 11:08
A:
| Сэтгэгдэл бичих
хундага

бороотой, манантай.

8 цаг 34 минут.

гүүрний төгсгөлд байх автобусны буудал дээр өнөөх жижигхэн эмэгтэй сууж байна. өнгө алагласан хээ хуартай, ганган ягаан шүхэр барьчихаж. түүнтэйгээ ижилсүүлэн гоёмсог цүнх энгэртээ унжуулчихаж. сандал үгүй тул замын хашлага дээр сууж байна. тогтож харахгүй л бол сууж байгаа, зогсож байгаа нь анзаарагдахгүй шахам. хэдэн минутын өмнө хойно гарвал өглөөд “тааралдахгүй” өнгөрнө, түүнтэй. дандаа л инээчихсэн эсвэл инээмсэглэчихсэн суух нь заримдаа оюун санаа нь цоо эрүүл эсэхэд эргэлзмээр. гэхдээ л түүнийг хараад урам орох шиг болно. энэ саарал өдрүүдийг би ч ...

2008-10-23 18:41
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

Навч болъё, би

Намайг тасд, чи

Хатаж хатуурхаар, бие минь

Хага базаж хатуурх чи минь

Бутран унах үртсийг

Бүү хадгал, үлээ

 

чөлөөлөгдөхсөн...

2008-10-19 10:02
A:аан гэжээда..
| Сэтгэгдэл бичих
хундага

дасаагүй бол, дүүрэнд
давах л байсан, хоосонг

дассан ч байсан, дүүрэнд
давах л болно, хоосонг


дээр бас юу ч гэж донгослоо доо би, нэг иймэрхүү хэдэн үг бомборолдуулсан... 
аа гэхдээ...аль нь ч байсан би "би"-гээрээ л үлдвэл барав. 
мэдээж хоол хүнсний тухайм. идэх юмны тухайм. амьдралаас өөр юу ч хүсэх билээ.. 
тэжээл хэнд ч, юунд ч чухал.

ханиад хүрсэн. хоолой гэж уугидаг тамхи татдаг авгайнхаас ялгарах юм алга.. 
парр парррхийгээл.. 
ховорхон ч, би бас хаа нэг тамхи зуучихвал ч зуучихна шүү, мэдээж өөр тамхи. 
бас хамар най алга. үнэрлэхүй нойл заасан. доторх орчин нь тун чи...

2008-10-15 20:13
A:ннннн..
| Сэтгэгдэл бичих
хундага

энэ дууг дүнкүүртлээ сонсовшд. 

 
подынхоо трансмиттийг хураалгачихсан хүн одоо яая гэхэв, өглөө гарахынхаа өмнө яаран сандран шүүрч авсан сд нь мэга хит хэдэн он ч гэнэв, тийм сд байж таараад, түүн дээр энэ дуу байж таараад, сонстол таалагдаж таараад, бусад дуу нь шал гачан байж таараад... ирэх очих хоёр цаг гаруйд өөр хоёр дуутай ээлжлүүлээд л эргүүлээд байлаа. 
хоолойд нь шилэн бөмбөлөг эргэлдүүлээд байгаам шиг л дуугарахым.... даагэнннннхам дэивввввь... даагэнннннхам дэивввввь... тэгш хэмгүй ч юм уу... тааж болохгүй өнгө рүү шилжээд л, анх сонсоход.
гэснээс энд сэрүүсээд арай намаршу...

2008-10-10 20:01
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

"өөрийгөө юунд буруутгаж зэмлэнэв? өрөөл, чамайг тэртэй тэргүй хэрэгтэй үед нь "авч хэлэлцэх" л юм чинь... яадын" гэж Аинштаин нэгэнтээ хэлснийг би нэгэнтээ олж уншиж, нэгэнтээ хаа нэгтээ бичиж билээ, дээр үед ээ, баргалжил өнгөрсөн зуунд. тэр үед “аааханнгг .. аааханннгг ..” гэсгээд мартсан. 

харин Улаанбаатарт нэгэн эрхэмтэй уулзахад бас нэг иймэрхүү утгатай зүйл хэлсэн нь яг одоогийн надад асар олзуурхууштай байв. тэгээд олзолцон. тэгээд үе үе өөртөө сануулан хэлж, бүр өнөөх сэгсгэр Аинштаин хэлсийм чинь үнэний ортой хэмээн баталгаажуулж сууна. тэгээд... тэгсэн хэрнээ л өөрөө өөрийгөө ав...

2008-10-06 07:07
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

УБ-д байх хэд хоногтоо үрүүль дээрээ араатай тэрэг ирэнтаалдсан чинь ирээд хувийн биш хувьсгалын тэргийг барихаар зүүн гараа хий савчаад хэрэндээ эвгүйтэв дээ. яджийхад нөгөөх нь мехааник тэрэг. 4 тн-н сайхан траак бий. түүнийхээ тэвшинд хавийн ногоочдын төмс болон хүнсний ногоог дүүргэж аваад л Дүнжингарав зах руу гараад жийчинэ шүү дээ. амандаа бол зах дээр хиит болжийгоо зохиолын дуу гингэнээстэй. хаа нэг бэлмоорканаал тамхиа баагиулсан шиг хааз гишгэж явахад ногоочин өвөө нарын нүд над рүү зоогдоостой үэхэхэхэ.
за тэр яахуу.
хэрвээ би жолооч байсан бол тийм л байх байсан. хэрвээ би намар...

2008-10-04 08:57
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага
намар морилонгуут
навч одонгуут
нэг дурлал өндөрлөнгүүт
нэжгээд дурсамж хөглөрөв

нийлүүлж баглаад тонилгосугай
2008-10-01 22:39
A:
| Сэтгэгдэл бичих
хундага
чиний...
үсэг сэрүүн
үг хүйтэн
сэтгэл дулаан
бие халуун


тэнэж яваад тэр хавьд нисэж байхад нь шүүрч аваад шууд наашаа гүйгээд шулуухан энд биччихлээ... минийх биш. 

дээр нэг оруултал дээрэмдүүлээд дашийн шог болсын. дахин олов.
2008-09-30 11:02
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

арван гурав, арван тавын хооронд ганц уулзвар
ай чи юутай хол, ганц уулзмаар

2008-09-28 10:33
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

такси явахгүй зайд
түүний сүүдэртэй цонх
түүний хээтэй хонх
тэгэвч цээж ханх

2008-09-27 09:29
A:аа донгосч л байхгүй юу
| Сэтгэгдэл бичих
хундага

.. гээд дондогтоод наасан.

тэр тэр тэр ... гэх мэтээр киибандуудынхаа заримтай уулзав. киибанд гэдэг чинь киибэр+анд гэсэн үгшд, мань нь зохиогчийнх нь эрхийг авахаар хөөцөлджийна. хэдэн төгрөг олдвол бүтэх ч болтой. хэдэн төгрөгийг бол ломбарднаас авч болжийна. тавих ямар нэгэн зүйл олдвол бүтэх ч болтой. тавих хэдэн зүйлийг харин хаанаас олохов гэдэг ноцтой асуудал тулгарчаал байжийна даа. яахуу?
за энэ яахуу.
киибандуудтайгаа уулзангаа зарим огт танихгүй ба танилцахыг бага сага хүсэж байсан, мөн... түүний эсрэг ... гэх мэтээр олон блогчидтой тааралдав.
сайхан ч хүмүүс, сайхан ч залуу...

2008-09-24 00:26
A:тармаг үгс
| Сэтгэгдэл бичих
хундага

орсон байна, бороо
ондоо зүг рүү, жолоо
орилохгүй ч уйлаа
огт сонсогдохгүй, зөвхөн гялбаа
одоо буцъя, шөнө болоо
олиггүй ч хүүхэн дээ, чи болоо...

... 2.-р тоотын цонхны дороос шууд дамжуулав ккк

2008-09-22 11:58
A:ннннн..
| Сэтгэгдэл бичих
хундага

цагаан сараар?
шинэ найзтайгаа?
С гэдэг?
... оон.. 
хундагатай дарснаас бушуухан балгаж хажуу талын ширээ рүү нүд бэлчээсэн дүр үзүүлэв. халамцуу хүмүүс хөл бөмбөг үзэн хашгиралдана. нэг залуу нааш харж маасайх нь дургүй хүрмээр.. зиа байз... мээссэж.. утас нь хэд билээ.. уртаар амьсгалав.. ашгүй нүдэнд цийлэлзсэн нулимс тэгсгээд хатав бололтой.
========================================
за тэр яахав.

хар гээч сэтгэлийн муу хорхойг нэлээн эрт гараараа атгаж үзсэн.

миний хардсан хамгийн эхний хүн бөгөөд эм хүйстэн бол ээж маань байв. ээжийг айлын аавтай инээгээд яриад зогсож байхыг нь...

2008-09-18 19:18
A:ннннн..
| Сэтгэгдэл бичих
хундага

намайг энэ охиноос нэлээн хэд дүү байх насанд балетын сургуульд явуулан алдсийм... 
гэнэлээ.. хойшоо, орос руу.
өдийд хаа юу хийж, хэнтэй хэрхэж байх байсан бол... явуулчихсан бол. 
өчүүхэн тархинд минь ямар бодол эргэлдэж, өөрөөр амьдрах байсан тавилангаа өдийд хаана "дурсах" байсан бол.

тээр жил төгөлдөр хуурч найздаа хачин их атаархаж билээ.. өөрийнхөө хийж байсан ажилтай харьцуулаад.. өөрийгөө өрөвдсиймдаг.

 

...