энд амласнаар бичихэд байнаа, яг хамгийн анхны учрал маань ямар байсныг сайн санадаггүйм. би ч жаахан охин байж. нэг л мэдэхэд түүнийг мэддэг, хоёр л мэдэхэд амтанд нь ороод салж хагацахад бэрх санагддаг болчихсон байсым.
анхных уу, хоёр дах уу, бүр нэлээн олон учралын дараах уу, санахгүйм, ямартаа ч ой тойнд юу үлдсэмб гэхээр, тэр маань шар дээр ногоон эмжээртэй ч билүү оруулгатай ч билүү дээлтэй, түүн дотроо мөнгөлөг цамцтай, хар морьтой байсым. хар морь нь цоройгоод л... хар морийг нь цоройж байх хооронд шартай, ногоонтой дээлийг нь тайлж, мөнгөлөг цамцнаас нь суга татан, салхи үзээгүй цага...
нэг өдөр би нийслэл хотоор гуляа даран таваргаж явтал, лээмонз энд юуны ч юм нэгэн уралдаан-тоглолтонд оролцохоор ирээд түүнийхээ далимд нэгэн лаив хаүз-д тоглож байхтай нь санамсаргүй таарч, үзчихэв. жижигхэн газар 100-аад монголчууд цуглажээ, ихэнх нь маний үр ачтай чацуу болтойм, үсэрч дэвкцээд, үс гэзгээ сэгсэлзүүлээд хөөрхөн гэдэг нь. даанч тэд доргион ихтэй байсанд хөгшин маний эмгэн зүрх дэлсэж, элэг бөөр амаар гарчих гээд байсан тул мангаррр утаатай, маш чихцэлдээнтэй, магад тоостой, мэдээж хөлс мөлстэй жижигхэн танхимаас дайжиж, энх тунх хэд хонож, эх орноо хөгжүүлэх хүслээ гүйцээе ба...
энэ насан дээрээ аав минь юу бодож, юу мөрөөдөж, юу хүсэж, юуг ухаарч, юунд шаналж, юунд жаргаж, амьдралын олон өнгөнөөс алийг нь тод харж байсан бол гэж баахан бодоод ямартай ч шинээр ирсэн нялзрай охиндоо яаран ажлаа эрт дуусгачихаад гурав, дөрвөн цагийн орчим харьдаг байснаас үзвэл гэрэл гэгээтэй, өөдрөг, гэр рүүгээ яарсан өдрүүдтэй байсан байх гэдгээс өөр хариулт олдсонгүй ээ. би, элдэв зүйлийн талаарх аавынхаа бодлыг сонсож гүйцээлгүй үдэх тавилантай байсан нь юутай харамсалтай. өдийд арай өөр өгүүлбэрүүд бичээд сууж байх байсансан даа.
намайг анх бархирсаар энэ бөмбөрцөгт ирэхэд аав хэдтэ...
наадмын хэд хоног энд лав виикэндээр таарав. таануудын байгаа газар ямар гариг байв? би, Мягмарсүрэн гуайн "Барын зулзага бамбар"-ыг уншиж наадамлав. өмнөх хоёр ном шигээ санагдаагүй ч уншиж суугаад инээмсэглэсэн шиг, ухаарсан шиг, уярсан шиг байвай. амьтны ертөнц хамаагүй шударга юм. нэг гоё өгүүлбэр олж уншсан. "чиний амьдрал бол чиний араншин юм" гоё биш юмаа... үнэн гэсэн нь дээр юм. үнэн юмыг цагийг нь олж мэдэх гэдэг гоё юм. тэгэхээр гоё өгүүлбэр гэсэн ч болох л юм байна. саяхан нэг хэсэг хөгжим уянгалав уу гэтэл... тэр хөгжмийг уянгалуулах эсэхийг, уянгалж байсныг унтраах эсэхийг, улам дууг ...
өдөр баяссан,
ягаахан дэлбэн
өлмий хучих нь
яасан хүйтэн